x

Ц.Баатархүү: Намуудыг санхүүжилтээ ил тод болгох санал гаргаж байна

Ардчилсан Намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү мэдээлэл хийлээ.

Ц.Баатархүү: "Ардчиллын үзэл санаагаар тугаа хийж байгаа улс төрийн намуудад, Ардчилсан намд ардчиллын үйл хэргийг улам бэхжүүлэх үйлст хүчин зүтгэсэн байсан, өөрийнхөө залуу насаа зориулж байсан нөхдөдөө Ардчилсан намаас тусдаа гарч нам байгуулсан улс төрчдөд хандан 2020 оны сонгуульд хамтарч хүчээ нэгтгэж орох эв нэгдлийн, ялалтын уриалгыг хүргүүлж байна.

Ялалтын уриалга эв нэгдлийн уриалгын утга учир юу вэ гэхээр 1996 онд Ардчилсан нам анх удаа 76 жил Монголын төр Засгийг удирдаж байсан тухайн үеийн МАХН буюу одоогийн эрх баригч МАН-ыг ялж, ардчиллын үйл хэргийг үргэлжлүүлэх, хувийн өмчийг баталгаажуулах асуудлыг төрийн бодлогын хэмжээнд аваачих боломжууд бүрдэж байсан. Иймээс ардчиллын үйл хэргийг ямагт дэмждэг энэ намууд, намд байгаа улс төрчид, лидерүүдийг 2020 оны сонгуульд хамтарч орохыг саналыг хүргүүлж байна. Хамтарна гэдэг эвсэнэ гэсэн үг биш харин ардчилалтай нэгдэх гэсэн үг. Ялалтын төлөө хамтрах хүмүүст манай намын үүд хаалга нээлттэй гэж хэллээ. 

2016 оноос хойш Засгийн газар, төрийн түвшинд хэт олонх болсон хяналтгүй хоорондоо ЖДҮ, 60 тэрбумынхан гэж хуваагдаж амласан амлалтаа хэрэгжүүлэхгүй байгаа эрх баригч намын увайгүй үйлдлийг 2020 онд таслан зогсооё. Ардчиллын үйл хэрэг, ардчиллын ялалтыг дахин түгээн дэлгэрүүлье гэдэг уриалгыг хүргүүлж байна. 

Мөн улс төрийн намууд санхүүжилтийн асуудлаа ил тод болгох гэх саналыг хүргүүллээ. Улсын аудитын байгууллага нэг нэр дэвшигчээс гарах сонгуулийн зардлын хэмжээг гаргачихсан. Улс төрийн нам өөрийн дүрмээр хандив тогтоох хууль дүрэм бий. Сонгуульд зардал гарна гэдгийг аудитын байгууллага тогтоочихоод байхад бусад намууд энэ санхүүжилтийг хаанаас олж авч байгааг ил тод болгох хэрэгтэй. Нэр дэвшигчид 100 сая төгрөгийн санхүүжилтээ хаанаас босгосон гэдэг нь ил тод биш байна. Ардчилсан нам бол санхүүжилтийн тайлангаа шилэн болгосон. Энэ манлайллыг бий болгосон бөгөөд бусад намууд бас энэ жишгээр яваасай гэсэн санаачлагыг хүргүүлж байна. 

2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн нэрс тавдугаар сарын 17-нд эцэслэн тодорсоны дараа санхүүжилтийн тухай тодорхой мэдээлэл олон нийтэд ил тод болох болно" гэв. 

Мөн тэрээр Ардчиллын тугийг хамтдаа хамгаалъя, эв нэгдлээ хамгаалъя, ялалтын төлөө бүгдээрээ хамтдаа тэмцье гэсэн уриалгыг хүргүүлж байна гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 4 цаг 53 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 4 цаг 58 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 5 цаг 2 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 5 цаг 9 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 5 цаг 11 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 5 цаг 16 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 5 цаг 20 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 5 цаг 23 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 10 цаг 40 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 10 цаг 54 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 10 цаг 58 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 11 цаг 1 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 11 цаг 14 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 11 цаг 20 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 11 цаг 22 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 11 цаг 27 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 11 цаг 29 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 11 цаг 35 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 11 цаг 42 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top