x

Д.Лүндээжанцан: Цагтаа ирээгүй гишүүний үг хэлэх эрхийг хасна

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг баталсан. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан уг хуулийн төслийн өнөөдөр сэтгүүлчдэд танилцуулав.

Шинэ коронавирусний цар тахал дэгдсэнтэй холбогдуулан урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр ДЭМБ-аас улс орнуудад өгч байгаа зөвлөмжийг Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой байдлын комисс шуурхай авч хэрэгжүүлж, иргэдээ цар тахлаас хамгаалж байна. Энэ цаг үед УИХ-ын хаврын ээлжит чуулган хуралдах хуулийн хугацаа давхцаж буйг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан онцлов.

Тэрээр "Онцгой нөхцөлд шийдвэрлэвэл зохих асуудлыг УИХ яаралтай хэлэлцэн батлах шаардлагыг харгалзан миний бие УИХ-ын чуулганы хуралдааны дэгд нэмэлт оруулах хуулийн төсөл санаачлан боловсруулж өргөн мэдүүлснийг УИХ шуурхай хэлэлцэж баталлаа. Энэ хуулиар, ДЭМБ-ын зөвлөмж, шийдвэрийг мөрдөн, чуулганы нэгдсэн болон Байнгын хороодын хуралдааныг эрсдэл багатай, шуурхай хуралдуулах нөхцөл бүрдсэн. Өөрөөр хэлбэл, онц байдал, дайн бүхий болон дайны байдал, Гамшгийн тухай хуульд заасан бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, олон улсын хөл хориот өвчин гарсан онцгой нөхцөлд асуудлыг цахим хуралдаанаар хэлэлцүүлэх боломжийг нээж, энэ үед баримтлах дэгийг тодорхой болгон зохицуулж өгсөн. Цаашид Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, улс орны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэхтэй холбогдсон олон хууль, тогтоолыг хэлэлцэж шаардлага тулгарч байгаа. Энэ бүх эрх зүйн баримт бичгүүдийг хэлэлцэж шийдвэрлэх, онцгой нөхцөлийн үед төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллагын ажил хэвийн үргэлжлэх боломжийг нээж буйгаараа онцлог" хэмээв. 

Мөн ердийн нөхцөлд хууль, тогтоолыг УИХ-аар хэлэлцэн батлах бүхий л процессыг нарийн чанд хуульчилж өгсөн байдаг. Харин энэ хуулиар онц байдал, дайн бүхий болон дайны байдал, Гамшгийн тухай хуульд заасан бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, олон улсын хөл хориот өвчин цар тахал гарсан онцгой нөхцөлд асуудлыг хялбаршуулсан болон цахим хуралдаанаар хэлэлцүүлж болохоор зааж өгсөн. Ингэснээр халдвар авсан, хөл хорио, хязгаарлалтад орсон, эмнэлэгт хэвтсэн зэрэг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хурапдаанд биечлэн оролцох боломжгүй ч хэлэлцэж байгаа асуудлын талаар саналаа бичгээр болон цахим шуудангаар албан ёсоор илэрхийлсэн УИХ-ын гишүүнийг ирцэд бүртгэж, санал хураалтад оруулж тооцох боломжтой болно. Ирц санал хураалтад оролцсон гишүүний саналаа илэрхийлсэн талаарх баримтыг хэлэлцсэн асуудлын хувийн хэрэгт хавсаргаж баталгаажуулна гэдгийг онцоллоо.

Түүнчлэн дээр дурдсан онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд Монгол Улсын Үндсэн хуультай харшлахгүй бол ирц бүрдүүлэх, санал хураах, төсөл хэлэлцэх үе шатыг тогтоох, эцсийн найруулга сонсох болон шийдвэр хүчин төгөлдөр болох асуудлыг хялбаршуулан хэлэлцэх талаар хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэж байхаар заасан. Зайлшгүй шаардлагатай тохиолдолд чуулганы байршлыг өөрчилж өөр газар хуралдуулж болох, хаалттай хуралдаан хийх тохиолдолд хуралдааны дэгийг тусгайлан хуулиар зохицуулахаар заасан гэдгийг тэмдэглэв. 

Онцгой нөхцөлийн үед гишүүдийн хариуцлагыг дээшлүүлэх, тулгамдсан асуудлыг цаг алдалгүй шуурхай хэлэлцэж шийдвэрлэхтэй холбогдсон зохицуулалтыг суулгаж өгчээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн нь товлосон цагт цахим хурлын программын ирцэд бүртгүүлж оролцох үүрэгтэй. Хэрэв хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гишүүн товлосон цагт ирцэд бүртгүүлээгүй бол тухайн асуудлаар үг хэлэх эрхийг нь хасахаар болж байгаа аж.

Саналыг цахмаар хураах, эсхүл гар өргөж явуулах, харин нууцаар санал хураахдаа зөвхөн санал хураах хуудсаар авахаар тусгасан байна. Энэ хуульд заасан онцгой нөхцөлд цахимаар хуралдаж байгаа үед асуулт асуух хугацаа 2 минутаас илүүгүй, хариулт, тайлбар хангалтгүй гэж үзвэл тухайн гишүүний саналаар нэг минутаас илүүгүй хугацаагаар дахин нэмж асуулт асууж, тайлбар авахаар зохицуулжээ. Харин үг хэлэх хугацаа 3 минутаас илүүгүй байхаар зохицуулсан байна. Үүний зэрэгцээ асуудлыг шуурхайлах үүднээс УИХ дахь нам, эвслийн бүлэг, гишүүд шаардлагатай гэж үзвэл саналаа нэгтгэн асуулт, саналаа илэрхийлж болох заалтыг нэмж тусгасныг цохон тэмдэглэв. 

Тэрээр цааш нь хэлэхдээ, "Энэ хуулиар чуулганы нэгдсэн болон Байнгын, дэд, түр хорооны хуралдааныг цахим хурлын программ ашиглан зохион байгуулах, цахим хурлын программ нь УИХ-ын гишүүд, ажлын хэсэг байршлаас үл хамааран дүрсээ харж нэгэн зэрэг сонсох болон ярих боломжтой байх шинэ зохицуулалт орж байгаа юм. Ингэснээр Байнгын хороодын дарга, нам, эвслийн бүлгийн дарга зэрэг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн гишүүд хуралдаанд биечлэн, бусад гишүүд Төрийн ордон дахь хуралдааны дөрвөн танхимаас оролцох юм. Тодруулбал, “Эзэн Чингис хаан”, “Жанжин Д.Сүхбаатар”, “Их засаг”, “Үндсэн хууль” танхимуудаас, эсхүл албан өрөөнөөсөө оролцохоос гадна хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуралдаан даргалагчид урьдчилан мэдэгдсэн бол тухайн байгаа газраасаа цахим хуралдаанд оролцох боломж, нөхцөл бүрдэж байна" хэмээлээ. 

Мөн энэ хуулийн төсөлтэй хамт өргөн барьсан Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болгон өөрчилж, зарим зохицуулалтыг нэмсэн байна. Тухайлбал, онцгой байдал, дайн бүхий болон дайны байдал, гамшиг, олон улсын хөл хориот өвчин гарсан онцгой нөхцөлийн хугацаанд хууль санаачлагчаас тухайн нөхцөлийг арилгах, түүнийг даван туулахтай холбоотой санаачилсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөлд 72 цагийн дотор саналаа хүргүүлэхээр зааж өгсөн гэдгийг төсөл санаачлагч гишүүн нэмж тодотгов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 4 цаг 54 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 4 цаг 58 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 5 цаг 2 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 5 цаг 9 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 5 цаг 12 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 5 цаг 16 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 5 цаг 20 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 5 цаг 23 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 10 цаг 40 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 10 цаг 54 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 10 цаг 58 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 11 цаг 2 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 11 цаг 15 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 11 цаг 20 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 11 цаг 23 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 11 цаг 27 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 11 цаг 30 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 11 цаг 35 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 11 цаг 43 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top