x

Ч.Содномцэрэн: УИХ-аас шийдвэр гарах хүртэл сонгуулийн бэлтгэл ажлыг хийнэ

Ерөнхийлөгч Х.Баттулга СЕХ-ны гишүүдийг өнөөдөр хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр УИХ-ын сонгуулийн бэлтгэл ажилтай холбогдуулан СЕХ-ны гишүүдэд үүрэг даалгавар өгчээ.

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн:  

-УИХ-аас ээлжит сонгуулийг 2020 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс товлон зарласан. Энэ дагуу СЕХ 2020 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын ханган ажиллаж байна. Бэлтгэл ажлын дийлэнхийг цахим хэлбэрт шилжүүлсэн. Хоёрдугаар сарын 1-нээс хойш явагдаж байгаа сургалтыг бүгдийг нь цахим хэлбэрт шилжүүлсэн. Түүнээс гадна УОК-оос өгсөн чиглэлийн дагуу нам, эвслийн мөрийн хөтөлбөрийг хэлэлцүүлгийг цахим хэлбэрээр явуулсан. 

Цаашид сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн дарга нарын сургалтыг мөн цахим хэлбэрээр явуулахаар болоод байгаа. 

Монгол Улсын Ерөнхийлөгч үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулаад СЕХ болон түүний гишүүдэд тодорхой үүрэг даалгавар өглөө. Тухайлбал, Болзошгүй байдлын төлөвлөгөөг яаралтай хэлэлцэн батлах, эрсдэлтэй үед хэрхэн ажиллаж сонгогчдын саналыг авах тухай саналаа хүргүүлэх, санал авах байрны тоог нэмэгдүүлэхийг судлах, сонгогчдыг аль болох олноор нь цуглуулахгүй байх, сурталчилгааг хэрхэн явуулах зэрэг саналаа эрх бүхий байгууллагуудад хүргүүлэх үүрэг өглөө. 

Түүнчлэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулах уу, үгүй юу гэдэг асуудал яригдаж байна. СЕХ бол хуулийн хэрэгжилтийг хангаж ажилладаг байгууллага. Хуулиар сонгууль зохион байгуулах үүрэг хүлээсэн. Бид эрх бүхий байгууллагаас шийдвэр гартал сонгуулийн бэлтгэл ажлыг хийнэ. Хоёрдугаарт, Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль, Онц байдлын тухай хуулиадад сонгууль хойшлуулахтай холбоотой заалтууд байдаг. 

Эрх бүхий байгууллагууд сонгууль хойшлуулах, зогсоох шийдвэр гаргавал СЕХ тэрхүү шийдвэрийн хэрэгжилтийг хангаж ажиллана. Сонгуулийн төсөв нэмэгдэхгүй. Харин Болзошгүй ажлын зардал нэмэгдэнэ. Өндөржүүлсэн бэлэн байдал үргэлжилбэл цаашид намууд, нэр дэвшигчид юу анхаарах вэ гэдэг дээр зөвлөмж хүргүүлнэ. 

-Энэ байдал үргэлжилбэл сонгуулийн цахимаар явуулах боломж бий юу? 

-Бид 2012 оноос хойш сонгуулийн цахимаар явуулах боломжийг судалж байна. Аюулгүй байдал, сонгогчийн саналын нууцлалтай холбоотойгоор гадны улс орнууд цахим сонгуулийг хэрэгжүүлдэггүй байсан юм байна. Бид Эстони улсын туршлагыг судалж байсан. Цахимаар явуулахад мөн тусдаа зардал гарна. 

-Ерөнхийлөгч сонгуулийн хойшлуулах саналтай байгаа. Уулзалтын үеэр энэ саналаа илэрхийлсэн үү? Та бүхэн ямар саналтай байгаа вэ?

-Хэрэв хууль тогтоох дээд байгууллага сонгууль хойшлуулах шийдвэр гаргавал түүнийг дагана. Сонгуулийн тухай хуулиар сонгуулийг товлон зарласны дараа УИХ сонгуулийг зогсоож болно гэсэн заалт байдаг. Товлон зарлахаас өмнө хойшлуулж болно. 

-Үндэсний аудитын газарт нам, эвслүүд 19 мөрийн хөтөлбөр өгснөөс 12 нь шаардлага хангаагүй. Тэдгээр нам, эвслүүд сонгуульд оролцох боломжой юу? 

-СЕХ-нд ҮАГ-аас намуудын мөрийн хөтөлбөр ирээгүй байна. Ирснийх нь дараа ярих асуудал. 

-Ирц хүрэхгүй байх магадлал бий юү?

-УИХ-ын сонгууль түүхэндээ ирц хүрээгүй тохиолдол байгаагүй. 2016 оны сонгууль 70 хувийн ирцтэй байсан. Хэрвээ Их хурал сонгууль хойшлуулах шийдвэр гаргахгүй бол ариутгал, халдваргүйжүүлэлтээ сайн хийгээд сонгуулиа зохион байгуулна. Дэлхий дахинд парламентын сонгуулиа хойшлуулсан дөрөв, таван улс байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 22 цаг 8 мин Монтенегро улсын түүхийн товч 22 цаг 17 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 22 цаг 23 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 22 цаг 28 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 22 цаг 32 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 22 цаг 36 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 23 цаг 30 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top