x

Коронавируст халдварын үед эдийн засгийг идэвхжүүлэх тогтоолын төслийг дэмжив

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдвар (СОVID-19)-ын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж дэмжлээ.

Халдварын улмаас үйл ажиллагаа нь саатаж буй хувийн хэвшлийн ажил олгогч, ажилтны татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргийг хөнгөвчлөх, ажил олгогчийг санхүүгээр дэмжих, алданги, торгуулиас чөлөөлж, бизнес эрхлэгчид ажилтнаа цалинжуулах, ажлын байраа хадгалж үлдэхэд нь төрөөс дэмжих шаардлага үүссэн гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар чуулганд танилцуулав.

Уг хуулийн төсөлд иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх гэсэн үндсэн 4 чиглэлд хамаарах 14 ажлыг тодорхойлсон байна.

Тухайлбал энэ сарын 1-нээс 10 дугаар сарын 1 хүртэл иргэдийн цалин хөлснөөс ХХОАТ авахгүй ч улсын төсвөөс цалин авдаг төрийн албан хаагч үүнд хамаарахгүй гэдгийг цохон тэмдэглэв. Мөн төрийн болон орон нутгийг өмчит аж ахуйн нэгж, тендерт ялж, улсаас мөнгөө аван ажиллаж байгаа компаниудыг энэ хөнгөлөлтөд хамруулахгүй. Уг заалтын дагуу 526 мянган иргэн нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдөх ажээ.

Харин хувиараа нийгмийн даатгал төлдөг иргэдэд Ажилгүйдлийн даатгалын сангаас сар бүр 200 мянган төгрөг олгохоос гадна хүүхдийн мөнгийг 10 мянгаар нэмэхээр тусгасан. Шинэ коронавирус тархахаас сэргийлэх зорилгоор үйл ажиллагааг нь зогсоосон ч ажлын байраа хадгалж байгаа аж ахуйн нэгжийн ажилтанд сар бүр 200 мянган төгрөг олгох юм. Жилийн борлуулах орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс доош аж ахуйн нэгжийг 6 сарын хугацаанд орлогын татвараас чөлөөлөх заалт тусгасан бөгөөд энэ хөнгөлөлтөд 105 мянган аж ахуйн нэгж хамрагдана. Түрээсээ багасгасан аж ахуйн нэгжийн түрээсийн орлогод ногдуулах татварыг мөн чөлөөлөхөөр тусгажээ. Үүнд зах, худалдааны төв, үйлдвэр үйлчилгээний газраас гадна хувийн сургууль цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний байр хамаарах юм.

Тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв. “COVID-19”-өөс сэргийлэх үүднээс УИХ-ын гишүүд Төрийн ордны таван танхимаас цахимаар холбогдон хуралдаж байгаа тул гишүүд гар өргөж, саналаа өгсөн юм. Тогтоолын төсөлтэй хамт Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай, Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай, Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай зэрэг 8 хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулахаар өргөн мэдүүлээд буй юм.

Тодруулбал, коронавирусний оношилгоо, эмчилгээнд хэрэглэх эм, эмнэлгийн бүтээгдэхүүнийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх асуудлыг тусгаад буй юм.

Тогтоолын төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, саналаа хэлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат Засгийн газраас хэрэгжүүлэх “Ноолуур” хөтөлбөрийн 300 тэрбум ам.долларын эх үүсвэрийг хаанаас гаргах, тариалан эрхлэгчдийг хэрхэн дэмжих талаар тодруулав.

“Ноолуур” хөтөлбөрийг хэрэгжүүлэх 300 тэрбум төгрөгийг Хөгжлийн банк санхүүжүүлнэ гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэллээ. Ажлын байрыг хадгалах, хүн амын хүнсний нөөцийг нэмэх зорилгоор хаврын тариалалтыг бодлогын зээлээр дэмжих асуудлыг Засгийн газраар хэлэлцүүлэхээр төлөвлөж буйг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан онцлов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 22 цаг 6 мин Монтенегро улсын түүхийн товч 22 цаг 15 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 22 цаг 21 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 22 цаг 26 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 22 цаг 30 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 22 цаг 33 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 23 цаг 28 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top