x

Цахимаар хуралдах чуулганы дэгийг УИХ-аар хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ. 

Онц байдал, дайны болон дайн бүхий байдал, олон улсын хөл хориот өвчин гарсан онцгой нөхцлөлд УИХ цахим хуралдаан хийж байх, цахим хуралдааныг ямар дэгээр явуулж байхыг энэхүү хуулийн өөрчлөлтөөр зохицуулахаар тусгажээ.  

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д. Лүндээжанцан: Онцгой нөхцөл байдалд байгаа учраас УИХ цахимаар хуралдаж байна. Олон улсын хөл хориот өвчин гэдгийг ДЭМБ-гаас гаргадаг. Энэ цар тахал дээрх ангилалд орсон байгаа. 

Хүрэлсэн ирсэн гэдэг нэр томъёог Үндсэн хуулийнхаар оруулсан. Үндсэн хуулийн нэр томъёогоор явахаас өөр арга алга. Өөрөө оролцож байгаагаа илэрхийлж байгааг хүрэлцэн ирсэн гэж ойлгоё гэж байгаа юм. Золгүй нөхцөл байдал үүсээд, парламентын гишүүд олноороо хөл хорионд орж, эмнэлэгт эмчлүүлж байгаа тохиолдолд хүрэлсэн ирсэн гэдэг нэр томъёог ашиглахаас өөр аргагүй юм" гэлээ. 

Харин УИХ-ын гишүүн М.Энхболд: Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед яаж хуралдах вэ гэдэг дэгээ ярилцаж байна. Гамшгийн тухай хуульд өдөр тутмын, өндөржүүлсэн, бүх нийтийн бэлэн байдал гэдэг гурван зэрэг байгаа. Хэн зарлахыг хуульд заасан байгаа. Засгийн газар, УОК-оос гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. Халдварт өвчин тархсан үед онлайн байдлаар хуралдах гэж байна. Байнгын, олон талтай ашиглаж болох өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байх. 

Таван танхимаас заавал гараар санал өгнө гээд байх юм. Гэтэл өнөөдөр технологийн дэвшил ашиглаад хэдэн ч хүн цахимаар хуралдаж болж байна. Харин хаалттай горимоор хуралдах бол ярилцах нь зүйтэй байх. Цуглаж чадахгүй үед яаж асуудлаа хурдан хугацаанд шийдэж чадах вэ гэдгийг л хамгийн эхэнд ярилцах нь чухал байна. Гэтэл чуулган нээлтээ хийчихээд асуудлаа хэлэлцэж чадахгүй, нэг газрын дарга нь орж ирээд гишүүд таван танхимаас гар өргөн санал хураалтад оролцоно гээд сууж байх юм" гэв. 

Ийнхүү гишүүд санал хэлж, асуулт хариулт явагдсаны дараа хуулийн төслийг хэлэлцэх эсэхээс санал хураалт явуулж 12 гишүүн оролцсоноос 10 нь дэмжлээ.

Цахимаар хуралдах чуулганы хуралдааны дэгийг үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 5 цаг 19 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 5 цаг 24 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 5 цаг 28 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 5 цаг 35 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 5 цаг 37 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 5 цаг 42 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 5 цаг 46 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 5 цаг 49 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 11 цаг 6 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 11 цаг 20 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 11 цаг 24 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 11 цаг 27 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 11 цаг 41 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 11 цаг 46 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 11 цаг 48 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 11 цаг 53 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 11 цаг 55 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 12 цаг 1 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 12 цаг 8 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top