x

Б.Пүрэвдорж: НӨАТ-ыг 5 хувь болгох хуулийг яаралтай хэлэлцэх шаардлагатай

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьсан билээ.

Хуулийн төсөлд Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ болон гадаад улсаас Монгол Улсад импортоор оруулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд ногдуулдаг 10 хувийн татварыг 5 хувь болгон бууруулахаар тусгажээ.

Ингэснээр орлого цуглуулах чадварын үзүүлэлт сайжирч, татвар төлөгчдийн бааз нэмэгдсэнээр эдийн засагт болон татвар төлөгчдөд эерэг нөхцөл байдал бий болохоос гадна улсын төсөвт цугларах татварын орлого буурахгүй байх боломжтой гэдгийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж онцолж байсан. 

Тэрээр өнөөдөр уг хуулийг яаралтай хэлэлцэж, батлах ёстойг дахин сануулж Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: "Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр чуулганы нээлт дээр миний санаачилсан НӨАТ-ыг буулгах хуулийн төслийг дэмжиж үг хэлсэн. Та бүхэн харсан байх. Эдийн засгийн хүндрэлтэй, орлого буурсан байна. ЖДҮ, ААН-үүд хаагдаж, ажилчиддаа цалин тавих чадамж буурч цомхтгож байна. Энэ үед НӨАТ-ыг буулгах нь хамгийн чухал. Иргэдэд нэн тааламжтай хуулийг яаралтай батлах хэрэгтэй байна. Татварыг 5 хувь болгох зайлшгүй шаардлага тулгарч байна. 

НӨАТ-ыг 10 хувь өнгөрсөн хугацаанд эдийн засаг, санхүүгийн байдалд үр дүнгээ өгсөн. Энэ татвар нь орлогыг бүртгэх үүргээ хангалттай биелүүлсэн гэж үзэж байна.

Өнөөдөр жирийн иргэн хүн дэлгүүрээс 100 мянган төгрөгийн хүнс авахад 110 мянган төгрөгийг төлж байгаа. Энэ нь орлого буурсан иргэдэд маш хүнд тусч байна. Энэ хууль хэрэгжсэнээр ялангуяа алслагдмал бүс нутагт өндөр өртөгтэй бараа бүтээгдэхүүн худалдан авдаг иргэдэд маш чухал хууль болно" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • zochin (88.84.13.118)
    ter 100 dotoroo huraamj ni orson bh estoi bizdee estoi shulaachid umaa.gadaadad bol buun shuguian bndoo yahaaraa bi dotoroo toozoolood 100d bagtaaj umaa avlaa gej bodie getel kass deer ochihoor iim iluu mungu garna gedeg shal teneg bas buruu.
    2020 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (203.91.115.42)
    Сугалаа гэх луйвараа одоо шууд больж ядаж 5 хувиа буцааж авдаг байЯ Их л мөнгө идлээ Одоо цадаж ханах хэрэгтэй
    2020 оны 04 сарын 07 | Хариулах
  • Иргэн (202.72.242.139)
    Нөат нэртэй дээрэм дээр нь хүн цалинжцулж сугалаа явуулсан нэртэй хамаатангууд хувааж авдаг систем энийг болих хэрэгтэй
    2020 оны 04 сарын 07 | Хариулах
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 6 цаг 20 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 6 цаг 24 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 6 цаг 28 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 6 цаг 35 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 6 цаг 38 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 6 цаг 42 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 6 цаг 46 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 6 цаг 50 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 12 цаг 6 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 12 цаг 20 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 12 цаг 24 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 12 цаг 28 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 12 цаг 41 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 12 цаг 46 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 12 цаг 49 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 12 цаг 53 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 12 цаг 56 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 13 цаг 1 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 13 цаг 9 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top