x

С.Батбаатар: Эдийн засгийг дэмжих 11 арга хэмжээний төслийг УИХ батална

УИХ-ын хаврын чуулганаар Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй уялдуулах томоохон 15 хуулийн төсөл хэлэлцэхээр төлөвлөжээ. Мөн Засгийн газраас өргөн мэдүүлсэн шинэ коронавирусийн цар тахлын үед эдийн засгийг дэмжих багц арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбоотой хууль, тогтоожийг батлах аж. 

Энэ талаар УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар: “Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхэд УИХ, Засгийн газраас цаг алдалгүй арга хэмжээ авах шаардлагатай байна. Үүнтэй холбоотой хэчнээн ч хууль, тогтоолын төсөл өргөн барьж хэлэлцэхийг тааж мэдэх аргагүй. Ерөнхийдөө хаврын чуулган маш ачаалалтай болно” гэлээ.

Маргааш 10 цагаас Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх юм. Уг хуулийн төслөөр УИХ-ын чуулганы хуралдааныг цахим горимоор хуралдуулах тусгай зохицуулалтыг оруулна гэв.

Тэрээр үргэлжлүүлэн Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хороо хуралдаж Засгийн газраас өргөн мэдүүлсэн Шинэ коронавируст халдвараас иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байр хадгалах, эдийн засгийн идэвхжүүлэх багц арга хэмжээний тогтоолын төслийг хэлэлцэх юм байна.

Тогтоолын төслийг дагалдаж 10 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төлөвлөжээ.

С.Батбаатар: “Засгийн газрын долоон багц арга хэмжээ гэж олон нийт ярьж байгаа ч 11 багц арга хэмжээ байгаа юм. ХХОАТ, НДШ, НӨАТ чөлөөлөх зэргээс гадна Эрдэнэс таван толгой компанийн хувьцааны ногдол ашгийг тавдугаар сард багтаан иргэдэд бүрэн олгох асуудал багтаж байна.

Мөн компанийн ашиг, алдагдлыг тодорхой хугацаагаар шилжүүлэх, ХХААХҮЯ дээр байгаа тоног төхөөрөмжийг тариалан эрхлэгчдэд 50 хувийн хөнгөлөлттэй худалдах зэрэг 11 багц арга хэмжээг тусгасан нүсэр тогтоомжийг батлахаар төлөвлөсөн байна” хэмээв. 

Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хорооны хуралдааны дараа маргааш 15.00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх Засгийн газрын багц арга хэмжээний тогтоолын төслийг хэлэлцэх юм байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японы Оцүчи хотод ойн түймэр гарч, 1000 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлж байна 7 цаг 31 мин БНСУ-ын Пусан хотод “Монголын кино өдрүүд” боллоо 7 цаг 33 мин Олон Улсын Парламентын Холбооны 152 дугаар Ассамблей Истанбул хотод боллоо 7 цаг 34 мин ОХУ-аас шатахуун, Казахстан улсаас түүхий нефть нийлүүлэхээр тохиролцлоо 7 цаг 36 мин Сүүний салбарын бодлого, цаашдын арга хэмжээний талаар хэлэлцлээ 7 цаг 37 мин Хэнтий аймагт зам тээврийн ослын улмаас 26 хүний амь нас хохирчээ 7 цаг 39 мин Азийн элсний наадмаас жюү жицүгийн тамирчин Г.Монголжин хүрэл медаль хүртлээ 7 цаг 41 мин Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төслийн удирдах хороо хуралдлаа 7 цаг 41 мин Бага насны хүүхдэд өдөр бүр 15 минут ном уншиж өгвөл тухайн хүүхдийн IQ 6-10 хувиар нэмэгддэг 7 цаг 42 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө 10 цаг 17 мин Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн 10 цаг 17 мин Монгол Улсын махны экспорт 85 мянган тоннд хүрч, түүхэн дээд амжилт тогтоолоо 10 цаг 18 мин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хэлтсүүдийг есөн дүүрэгт байршуулж, үйл ажиллагааг нь цахимжуулна 10 цаг 19 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8 нэмэгджээ 10 цаг 20 мин Хөл бөмбөгийн ДАШТ-ий тасалбарын эцсийн шатны борлуулалт эхэллээ 11 цаг 40 мин Монгол, Германы графикийн уран бүтээлчдийн хамтарсан төсөл хэрэгжиж эхэллээ 11 цаг 42 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгчтэй уулзав 11 цаг 43 мин Дархан-Уул аймагт орон сууцны барилгын ажил 50 хувьд хүрээгүй бол захиалга авахыг хориглов 11 цаг 45 мин Казахстаны аж ахуйн нэгжүүдтэй 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа 11 цаг 46 мин МҮБХ-ноос тавдугаар сард зохион байгуулах барилдааны хуваарь гарлаа 11 цаг 48 мин
iИх уншсан
Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хаана очиж үгүйс... А.Ганбаатар: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэ... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэр... 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шу... Орон нутгийн хурлын төлөөлөгчдийн 50 хувь нь төрийн албан ха... Монголбанкны удирдлагууд ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулган...
Top