x

Д.Лүндээжанцан: Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахгүй

УИХ-ын хаврын ээлжит чуулган ирэх даваа гаригт нээлтээ хийнэ. Коронавирусын улмаас тогтоосон хорио цээрийн дэглэмийн үед хаврын чуулганы хуралдааныг цахимаар явуулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан өргөн бариад байна. Мөн хаврын чуулганы хэлэлцэх асуудлын тэргүүн эгнээнд ирэх сарын 25-наас мөрдөж эхлэх Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор дагалдаж гарах хуулийн төслүүдийг яаралтай хэлэлцэн батална гэв.

Тухайлбал, Засгийн газрын гишүүдийн дөрвөөс илүүгүй нь УИХ-ын гишүүний албыг давхар хаших, УИХ-аар хууль батлах босгыг өндөрсгөж, нийт гишүүдийн талаас илүү буюу 39 гишүүний саналаар хууль батлах зэрэг өөрчлөлтүүд ирэх сараас мөрдөгдөж эхлэх ёстой.

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор ирэх сарын 25-наас өмнө Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах ёстой тухай хуульчид маргаж байна. Энэ талаар таны байр суурь?

-Хуульчид ямар ч асуудлаар маргаж чаддаг хүмүүс, энэ бол мэргэжлийн онцлог. Бид бол хуулиа батлахдаа ойлголцоод, ярьж тогтоцгоосон. Үндсэн хуулийн өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хуулийг шинэчлэн батлах хүртэл хугацаанд тухайн харилцааг зохицуулж ирсэн хуулийг мөрдөнө гэж. УИХ-аас тогтоосон хуваарийн дагуу хуулиудаа батална. Энэ таван сардаа багтаж Засгийн газрын тухай хуулийг батална. УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батална. Дэгийн хуулийг батална. Гэхдээ эдгээр хуулиудыг шинэ УИХ бүрдсэн анхдугаар чуулганаас мөрдөж эхэлнэ. Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудал ч мөн сонгуулийн дараа шинэ Засгийн газраа байгуулахаас эхэлнэ. Хуулийг нь хавар батална, хэрэгжилт нь намар эхэлнэ.

-Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахгүйгээр хуулийн зохицуулалт хийнэ гэсэн үг үү?

-Эхлээд Засгийн газрынхаа хуулийг баталчихна. Дараа нь шинэ томилогдсон Ерөнхий сайд шинэ бүтэц бүрэлдэхүүнээ УИХ-д өргөн барьж шийдүүлнэ.

-УИХ-аар хууль батлах босгыг хэдийнээс мөрдөх вэ?

-Шинэ УИХ-аас эхэлнэ. УИХ-ын хуулиудаа шинэчилж батлаад “2020 оны сонгуулийн анхдугаар чуулганаас эхэлж мөрдөгдөнө” гэдэг заалтаа оруулаад явна.

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор 45 хуульд өөрчлөлт оруулах шаардлага байгаа. Ирэх сарын 25-наас өмнө бүгдийг нь баталж амжих уу? Амжихгүй бол хуучин хуулиараа явна гэж ойлгож болох уу?

-Хуучин хуулийнхаа зохицуулалтаар явна. Шүүхийн тухай хуулиуд жишээ нь энэ чуулганаар батлагддаг байлаа гэхэд аравдугаар сарын 1-нээс хэрэгжихээр ч юм уу, хугацаа тавьж өгнө. ШЕЗ, Сахилгын хороог шинэчлэн байгуулах асуудал гарна. Цувраад ар араасаа явна. Тэгэхээр бүгдийг энэ хавар, тавдугаар сарын 25-наас мөрдөнө гэж байхгүй. Хэрэгжих заалтууд нь хэрэгжээд явна. Сонгуулийн дараа анхдугаар чуулганаар УИХ-ын тухай хуулийн заалтууд хэрэгжинэ гэсэн үг. Хэрэгжих хугацааг нь салбар хуулиараа тавьж өгөөд явна. Гэхдээ энэ бүгд шахуу төлөвлөгөөтэй байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зочин (192.82.78.84)
    энэ одоо зайлаасай
    2020 оны 04 сарын 03 | Хариулах
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 5 цаг 26 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 5 цаг 30 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 5 цаг 34 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 5 цаг 41 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 5 цаг 44 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 5 цаг 48 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 5 цаг 52 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 5 цаг 55 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 11 цаг 12 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 11 цаг 26 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 11 цаг 30 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 11 цаг 34 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 11 цаг 47 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 11 цаг 52 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 11 цаг 55 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 11 цаг 59 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 12 цаг 2 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 12 цаг 7 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 12 цаг 15 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top