x

Ц.Элбэгдорж маргааш үдэд тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирнэ

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж маргааш буюу 3-ны өдөр Токио-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирэх болсон байна. МИАТ компанийн тусгай үүргийн онгоц өнөөдөр орой 19.00 цагт Наритад бууж, маргааш өдөр 13.05 цагт Улаанбаатарт буухаар нислэгийн цагаа мэдээлжээ. Уг онгоцоор Ерөнхийлөгч асан эх орондоо ирнэ гэдгээ өөрийн твиттер хуудсаар жиргэсэн байна.

Мөн ирэх 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулгатай өрсөлдөхөөр шийдсэнээ ч мөн зарласан байна. Тэр энэ тухай,

“Нутгийн зүг хөлгийн жолоо залахад бэлэн боллоо. УБ-аас Токиод МИАТ-ийн онгоц буух сайхан мэдээ сонслоо. Эх нутагтаа очих сургаар над руу ирэх дайралт ширүүсэж байна. Ийм юм надад улам эрч хүч нэмж, намайг хурцалдаг юм. Цаг болж. Би доорх маягаар хариу барихаар шийдлээ. Болгооно уу" гээд,

"Намайг очих мэдээг албаны шугамаар түрүүлж авсан нэгэн их цочин сандарчээ.

Ирүүлэхгүй араас нь гүтгээд сууж байх төлөвлөгөө нь нурж. "Чамайг тэнд хорино" гэж хүртэл бичүүлж сэвж, айлгаж дарамтлах гэж үзжээ. Ингэвэл ирэхээ больчих байх гэж тооцсон бололтой. Би үүнийг хараад юу бодсоноо шууд хэлчихье.

Хэрэв Халтмаагийн Баттулга Ерөнхийлөгчийн дараагийн сонгуульд дахин нэр дэвшвэл би түүнийг сөрж өрсөлдөх болно гэдгээ үүгээр зарлаж байна. Учир нь Х.Баттулга Монголын ард түмний язгуур эрх ашиг, эрх чөлөө, хууль ёсонд хамгийн хор уршиг бүхий албан тушаалтан юм. Түүний харь барьцаанаас Монгол төрийг аврах, чөлөөлөх нь Монголоо гэсэн хүн бүрийн нэн тэргүүний зорилт. Намайг Баттулга махны машинаараа хэчнээн далайлгаж, дарамтлах, яллах гэж оролдлоо ч Монгол Улсын хууль, эрх ашгийг зөрчсөн үйлдэл надаас нэг ширхэг ч олж чадахгүй. Надад тийм зүйл байхгүй. Төрийнхөө хуулийг хүндэтгэж, хар цагаанаа шударгаар ялгуулах нь миний хувьд нэр төр, бахархал байх болно.

Эх орон, Эрх чөлөө хоёроо бүтэн байгаа цагт, сонгууль талцал руу эргэж буцахгүй гэж би өөртөө хатуу шийдсэн байсан юм. Гэхдээ хоргоож боргоогоод хандсан зүгт алхуулахгүй бол тулгарах ямар ч бэрхшээл сорилтоос надад хойш суух шалтгаан байхгүй.

Монголын ард түмний язгуур эрх ашиг, ардчилсан эрх чөлөөт сонголтын хувь заяа, ард иргэдийн маань эрх эрх чөлөөт байдал миний эрхэм дээд дуудлага, зорилт байсаар байх болно" хэмээн жиргэсэн байна. 

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш “түнжин хагарсан” хоёр эрхэм, сайнаар яривал найз нөхөд, саараар бол галын шугамын хоёр талд гарсан улс төрийн ширүүн өрсөлдөгчид ийнхүү нэг нь нөгөөгөө “дуэльд” дуудлаа. Хэн нь ялагч, ялагдагч болохыг цаг хугацаа харуулна.

Хэрвээ Ц.Элбэгдорж ялагч болж гэмээн өнгөрсөн найман жил Монголын төрийг тэргүүлэхдээ алдсан алдаагаа залруулах, Монгол Улсыг мөрөөдөж ярьдаг байсан ардчиллынхаа замд буцаан оруулах боломж гарч мэдэх л юм. Харин. Х.Баттулга ялж гэмээн Ц.Элбэгдоржийн дутуу барьсан хонгилыг гүйцээн засч, хонгилын түлхүүрийг дахиад зургаан жил барих болно.

Харин эдгээр эрхмүүд ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эсэх нь хувь этгээдүүдээс гэхээс илүү АН-аас шалтгаална. АН ямар хоёр нэр дэвшигч гаргалтай биш. Х.Баттулгын хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш намын АН-ын гишүүнээс түдгэлзээд байгаа. Гэхдээ АН түүнийг дахин нэг удаа нэр дэвшүүлэх эрх нь бий. Харин Ц.Элбэгдоржийн хувьд Ерөнхийлөгчийн албанаас буусан даруйдаа намын гишүүнчлэлээ сэргээсэн, жинхэнэ гишүүн. Тэр утгаараа дахиад нэг жил гаруйн хугацаанд улс төрийн намын үйл ажиллагаанд идэвхитэй оролцох боломж нь бий. Хэрхэхийг цаг хугацаа харуулах биз.   

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Zochin (66.181.161.106)
    Ene ergvv ymaar ydgiin ooriigoo yu gj bodson ym be
    2020 оны 04 сарын 04 | Хариулах
  • Tsetseg. (66.181.182.192)
    Ene shorond l baihk byg .ongotsnoos buun guut ni baij shorond hori enees hen aigaad baigaan. Inghed ene elbegdorj eruul bolob uu .neg l hebiin bish .
    2020 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.212.116.29)
    Эх орон улсаа тонож сүйрүүлсэн энэ нөхөрт шударга хуулиар хариуцлага тооцож ялыг нь тултал өгөх хэрэгтэй.МУ-ын түүхэнд өндөр сэнтийд байсан хүмүүсээс энэ нөхөр шиг Урвагч байхгүй байх шүү хуулийнхан !
    2020 оны 04 сарын 02 | Хариулах
  • Zochin (202.179.31.124)
    Huzuugui hulgaichiig shuud barij edleh yaliig ni edluulj mongoloos maani hulgai hiisen buh l zuiliig huraan awch baih gazar ni bailga dahij turd gargaj herhewch bolohgui gedegiig buh mongolchuud oilgoson bailgui de yamar oh sanaarai nowsh we zugeer l shorond no hiigeed martaj orhi
    2020 оны 04 сарын 02 | Хариулах
  • Иргэн (122.201.31.228)
    ХҮЗҮҮГҮЙ ХУЛГАЙЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙГ ЯАРАЛТАЙ ӨЧИГГҮЙ БАРЬЖ ШОРОНД ХАТААЖ, БҮХ ХӨРӨНГИЙГ НЬ ХУРААХ ХЭРЭГТЭЙ
    2020 оны 04 сарын 02 | Хариулах
iШинэ мэдээ
Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 1 цаг 3 мин Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулна 1 цаг 19 мин “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр санал солилцов 1 цаг 23 мин Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ 1 цаг 29 мин Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа 1 цаг 33 мин Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл 1 цаг 47 мин Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... 1 цаг 52 мин Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ 3 цаг 37 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа 3 цаг 56 мин Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 4 цаг 15 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв 4 цаг 17 мин Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 21 цаг 4 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 21 цаг 29 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 21 цаг 43 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 21 цаг 46 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 21 цаг 48 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 22 цаг 7 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 23 цаг 52 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 23 цаг 53 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана Өчигдөр 14 цаг 13 мин
iИх уншсан
2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд... Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын... УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэ... Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр ха... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа
Top