x

С.Бямбацогт: Засгийн газар үйл ажиллагаагаа хэвийн явуулахад эрх зүйн зөрчил гарахгүй

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт сэтгүүлчдэд цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

-УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулах уу?

-Өнөөдөр Засгийн газар, УОК сайн ажиллаж байна. Монгол Улсад аюултай нөхцөл байдал үүсээгүй байна. Тийм учраас сонгууль товлосон хугацаандаа явагдах байх. Бид Европын орнууд шиг, АНУ шиг коронавирусийг хяналтаас алдчихаагүй байгаа. Манай Улсад илэрсэн тохиолдлууд нь бүгд зөөвөрлөгдөн орж ирсэн, хяналтад байгаа учраас сонгуулийг нэн даруй хойшлуулах ёстой гэх асуудлыг ярихад эрт байна.

-Байгалийн баялаг төрийн, нийтийн өмч гэсэн заалт Үндсэн хуульд тусгасан. Энэ заалтыг хэрхэн хэрэгжүүлэх вэ?

-Бид Үндэсний баялгийн тухай хууль батална. Ирээдүй хойч үедээ байгалийн баялгийг яаж өвлүүлэн үлдээх вэ гэдгийг энэ хуульдаа тусгана. Төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын тайланг хаврын чуулганаар заавал хэлэлцэх ёстой. Үүнээс гадна Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр баталсан. Үүнтэй холбоотойгоор зайлшгүй батлах ёстой хэд хэдэн хууль байгаа.

Тухайлбал, Ерөнхийлөгчийн тухай хууль, Засгийн газрын тухай хууль, УИХ-ын тухай хууль, Шүүхийн тухай хууль гэх мэт зайлшгүй өөрчлөлт оруулах ёстой хуулиуд байна. 1992 онд шинэ Үндсэн хууль баталсны дараа бүх хуулиа тэр хуульд нийцүүлж байсан. Түүн шиг УИХ-ын тухай хууль, түүний дэгийн тухай хууль, Засгийн газрын тухай хуулийг яаралтай Үндсэн хуульд нийцүүлэх бол удахгүй болох ээлжит сонгуулийн дараа шинээр бүрэлдэх УИХ, Засгийн газар маань Үндсэн хуульд нийцэхгүй үйл ажиллагаа явуулах болчихоод байна.

Тиймээс энэ хаврын чуулганаар нэн тэргүүнд УИХ-ын тухай хууль, Засгийн газрын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэн батлах ёстой. Түүний араас Ерөнхийлөгчийн тухай хууль, Шүүхийн тухай хууль, Аудитын тухай хууль, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг Үндсэн хуульд нийцүүлэх ажлыг хийх байх.

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт тавдугаар сарын 25-наас хэрэгжиж эхлэхээр Засгийн газар огцрох уу?

-Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт тавдугаар сарын 25-ны өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталсан. Журмын тухай хуульд юу гэж заасан бэ гэхээр хуучин хуулиудыг Үндсэн хуульд нийцүүлж дуусах хүртэлх хугацаанд хуучин хуулийг дагаж мөрдөнө гэж заасан байгаа. Тийм учраас одоогийн Засгийн газар үйл ажиллагаагаа хэвийн явуулахад эрх зүйн зөрчил гарахгүй.

-Хаврын чуулган хэдий хугацаанд үргэлжлэх вэ?

-Дөрөвдүгээр сарын 06-нд УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийгээд хамгийн цаад талын хугацаа нь тавдугаар сарын 20-ны өдрийг хүртэл үргэлжлэх болов уу. Хаврын чуулган энэ удаа 40-45 хоногийн хугацаанд үргэлжилнэ.

Тиймээс энэ богино хугацаанд түрүүн хэлсэн хуулиудыг Үндсэн хуульд нийцүүлэхээс гадна Хөгжлийн бодлогын тухай хуулиудыг батлуулах чиглэлээр манай байнгын хороо идэвхтэй ажиллана. УИХ, Засгийн газрын тухай хуулиудыг Үндсэн хуульд нийцүүлэхгүй бол сонгуулийн дараа шинээр бүрэлдэх УИХ, Засгийн газар ажиллах эрх зүйн чадамжгүй болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 5 цаг 19 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 5 цаг 24 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 5 цаг 28 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 5 цаг 35 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 5 цаг 38 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 5 цаг 42 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 5 цаг 46 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 5 цаг 49 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 11 цаг 6 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 11 цаг 20 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 11 цаг 24 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 11 цаг 27 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 11 цаг 41 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 11 цаг 46 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 11 цаг 49 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 11 цаг 53 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 11 цаг 55 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 12 цаг 1 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 12 цаг 8 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top