x

Эрүүгийн хуулийн шинэ заалтаар хэвлэл мэдээллийн эсрэг анхны гомдлыг "Страто" компани гаргав

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ-аас энэ оны нэгдүгээр сарын 10-ны өдөр баталсан нь хоёрдугаар сарын 23-наас хэрэгжиж эхлээд байна. Тус хуульд илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол хариуцлага хүлээлгэх тухай заалт багтсан. Өмнө нь Зөрчлийн хуулийн 6.21 буюу гүтгэх заалтын дагуу энэ асуудлыг шийдвэрлэж байсан бөгөөд тухайн заалт нь мэдээ, мэдээлэл бэлтгэн түгээх үндсэн үйл ажиллагаа бүхий хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдэд зөвхөн хамаарах заалт байсан юм. Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр эл асуудлыг зөвхөн хэвлэл мэдээлэлд хамаатуулан авч үзэхээс татгалзсаны зэрэгцээ илт худал мэдээллийг тараасан хэнд ч хариуцлага тооцдог байхаар хуульчилсан.

Тэгвэл Эрүүгийн хуулийн шинэ заалт болох “13.14 худал мэдээлэл тараах” заалт хэрэгжиж эхэлснээс хойш анхны гомдлыг уул уурхайн “Страто” компани  тус компанийн хууль зөрчсөн үйл ажиллагааны талаар сурвалжлан мэдээлсэн zindaa.mn сайтын эсрэг “илт худал мэдээлэл түгээсэн” хэмээн Чингэлтэй дүүргийн цагдаад мэдүүлсэн байна.

Энэхүү гомдлыг хэрхэн хянан шийдвэрлэх вэ гэдэг нь Эрүүгийн хуулийн “13.14  Худал мэдээлэл тараах” заалтыг бүх түвшинд нэг мөр ойлгох, зөв хэрэглэх жишиг тогтоох анхны тохиолдол боллоо.

Ийм тохиолдолд сэтгүүлчид, редакциуд хэрхэн ажиллах, эрх ашгаа хэрхэн хамгаалах талаар МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр сэтгүүлчийнхээ хувьд, мөн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсгийн гишүүнийхээ хувьд хувийн цахим хаягтаа дараах зөвлөмжийг нийтэлжээ.

Тэрбээр “гомдол гаргагч “Страто” ХХК нь мэдээ, ярилцлагуудыг илт худал мэдээлэл гэдгийг өөрөө нотлох үүрэгтэй. Харин дээрх мэдээ, ярилцлагууд нь нийтэд ил мэдээлэл бөгөөд мөн эх сурвалж нь ил мэдээлэл учраас редакцийн зүгээс үүнийг дахин шалгах, илт худал эсэхийг нотлох үүрэг хүлээхгүй. Өөрөөр хэлбэл, цагдаагийн байгууллагад гомдол гаргагч “Страто” ХХК өөрийн гомдолд дурьдсан мэдээ, ярилцлагыг илт худал гэдгийг нотлоогүй, түүнтэй холбоотой нотлох баримтыг гаргаж өгөөгүй нөхцөлд редакцид ашигтайгаар шийдвэрлэх буюу эрүүгийн хэрэг үүсгэх боломжгүй.

Цаашид сэтгүүлчид, редакциуд маань Үндсэн хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн аливаа гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа этгээд өөрийн гэм буруугүйг өөрөө нотлох үүрэггүй, мөн өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, нотлох баримт гаргаж өгөхгүй байх бүрэн эрхтэй гэдгийг анхаарах нь зүйтэй. Жишээлбэл “Страто” ХХК-ийн гомдлын жишээн дээр гарсан мэдээллийг илт худал гэдгийг гомдол гаргагч өөрөө нотлоогүй тохиолдолд илт худал мэдээлэл биш гэж редакц нотлох үүрэггүй байна” гэжээ.

Өмнө мөрдөгдөж байсан Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулийн гүтгэх заалтын тухайд сэтгүүлч, редакц нь гүтгэн доромжлоогүй гэдгээ өөрөө нотлох шаардлага үүсдэг байсан. Харин одоо гомдол гаргагч илт худал мэдээлэл гэдгийг өөрөө нотолж гэмээнэ хэрэг цаашаа хэлэлцэгдэнэ. Тиймгүй нөхцөлд сэтгүүлч, редакцийг илт худал мэдээ тараасан гэж цагдаа, прокурор, шүүхийн аль ч шатанд үзэх ямар ч үндэслэлгүй юм байна. Гомдол шийдвэрлэгдэх процесс илүү сайн хамгаалалттай болсон учраас сэтгүүлчдийн эрх зүйн байдал дээрдсэн гэж үзэх үндэстэй ажээ.

Нийгэм, нийтийн эрх ашгийг зөрчсөн байж болох аливаа шийдвэр гаргалт, өндөр албан тушаалтны эрх мэдэл, үйл ажиллагааг хянах, шүүмжлэх, асуудал дэвшүүлэх үүргийг гүйцэтгэн ажиллаж байгаа чөлөөт хэвлэл, хараат бус сэтгүүл зүй энэ утгаараа ямагт “олон дайсантай” байсаар ирсэн. Цаашид илүү зөв, шударга, эрч хүчтэй ажиллах хэрээр хуулиар сүрдүүлэх, мохоох гэсэн оролдлогууд нэмэгдэхийг үгүйсгэхгүй. Нөгөө талаар хуулийг мөрдөх, бусдын нэр хүндийг унагах зорилгоор худал мэдээлэл тараахаас сэрэмжлэх үүрэг, хариуцлага ч өндөрсөх ёстой байх.

Юутай ч Эрүүгийн хуулийн шинэ заалтын дагуу хэвлэл мэдээллийн эсрэг гаргасан эхний гомдлыг хянан шийдвэрлэх явцад хэвлэл мэдээллийнхэн, сэтгүүлчид анхаарлаа хандуулан хамтран ажиллахыг МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр уриалжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японы Оцүчи хотод ойн түймэр гарч, 1000 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлж байна 9 цаг 5 мин БНСУ-ын Пусан хотод “Монголын кино өдрүүд” боллоо 9 цаг 7 мин Олон Улсын Парламентын Холбооны 152 дугаар Ассамблей Истанбул хотод боллоо 9 цаг 8 мин ОХУ-аас шатахуун, Казахстан улсаас түүхий нефть нийлүүлэхээр тохиролцлоо 9 цаг 10 мин Сүүний салбарын бодлого, цаашдын арга хэмжээний талаар хэлэлцлээ 9 цаг 11 мин Хэнтий аймагт зам тээврийн ослын улмаас 26 хүний амь нас хохирчээ 9 цаг 13 мин Азийн элсний наадмаас жюү жицүгийн тамирчин Г.Монголжин хүрэл медаль хүртлээ 9 цаг 15 мин Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төслийн удирдах хороо хуралдлаа 9 цаг 15 мин Бага насны хүүхдэд өдөр бүр 15 минут ном уншиж өгвөл тухайн хүүхдийн IQ 6-10 хувиар нэмэгддэг 9 цаг 16 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө 11 цаг 51 мин Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн 11 цаг 51 мин Монгол Улсын махны экспорт 85 мянган тоннд хүрч, түүхэн дээд амжилт тогтоолоо 11 цаг 52 мин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хэлтсүүдийг есөн дүүрэгт байршуулж, үйл ажиллагааг нь цахимжуулна 11 цаг 53 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8 нэмэгджээ 11 цаг 54 мин Хөл бөмбөгийн ДАШТ-ий тасалбарын эцсийн шатны борлуулалт эхэллээ 13 цаг 14 мин Монгол, Германы графикийн уран бүтээлчдийн хамтарсан төсөл хэрэгжиж эхэллээ 13 цаг 16 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгчтэй уулзав 13 цаг 17 мин Дархан-Уул аймагт орон сууцны барилгын ажил 50 хувьд хүрээгүй бол захиалга авахыг хориглов 13 цаг 19 мин Казахстаны аж ахуйн нэгжүүдтэй 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа 13 цаг 20 мин МҮБХ-ноос тавдугаар сард зохион байгуулах барилдааны хуваарь гарлаа 13 цаг 22 мин
iИх уншсан
Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хаана очиж үгүйс... А.Ганбаатар: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэ... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэр... 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шу... Орон нутгийн хурлын төлөөлөгчдийн 50 хувь нь төрийн албан ха... Монголбанкны удирдлагууд ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулган...
Top