x

Токиогийн ОЛИМПЫН наадам эхлэх ТОВЫГ зарлажээ

Япон улсын ерөнхий сайд Шинзо Абэ, ОУОХ-ны тэргүүн Томас Бах нар энэ сарын 24-ны өдөр Токиогийн олимпын наадмыг нэг жилээр хойшлуулхаар болсныг албан ёсоор мэдэгдсэн билээ. 

Тэгвэл зуны XXXII дугаар Олимпын наадам 2021 оны долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-нд зохион байгуулагдахаар болжээ. 

Наадмыг зохион байгуулагчид даваа гаригт шинэ товын талаар мэдээлсэн байна.

Харин Паралимпын наадам наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 5-нд болох ажээ. 

Коронавируст халдварын цар тахлын улмаас дөрвөн жил тутам зохион байгуулдаг Олимпын наадмыг анх удаа нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргасан юм. 

Токиогийн Олимпын наадмыг зохион байгуулах хорооны тэргүүн Ёширо Мори "Олимпын наадмыг түүхэндээ анх удаа хойшлуулсан нь олон сорилт, асуудлыг бий болгосон. Гэсэн хэдий ч шинэ товыг хурдан гаргаснаар бэлтгэл ажлаа хурдан гүйцэтгэх боломж бүрдэнэ” гэжээ. 

Олимпын нээлтийн шинэ тов өмнөх товоос ганцхан өдрийн зөрүүтэй байгаагаас үзэхэд наадмын төлөвлөгөөг дахин боловсруулах ажлыг хөнгөвчлөхийн тулд ийм шийдвэрийг гаргасан байх магадлалтай гэж "NHK" суваг мэдээлжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 19 цаг 22 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 19 цаг 30 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 19 цаг 41 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 20 цаг 51 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 21 цаг 5 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 21 цаг 37 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 21 цаг 47 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ
Top