x

Ажлын байрыг хадгалах асуудлаар тогтоолын төсөл өргөн барина

УИХ дахь Ардчилсан намын зөвлөл өнөөдөр АН-ын ҮБХ-ны гишүүд, МҮХАҮТ-ийн удирдлагууд болон бизнес эрхлэгчидтэй хамтран өргөтгөсөн цахим хуралдаан хийлээ. Хуралд, улс орны эдийн засгийн нөхцөл байдал болон Засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар санал бодлоо илэрхийлж, харилцан санал солилцов.

Цахим хуралдааны үеэр өнөөгийн нийгэм, эдийн засгийн бодит байдалд зарим бизнес эрхлэгч, эдийн засагчдын хийсэн судалгаагаа танилцуулав. Орон даяар тогтоосон онц байдлын улмаас бизнес, эдийн засагт хэрхэн нөлөөлж байгааг бизнес эрхлэгч, эдийн засагчид судалгаандаа дурджээ.

Тухайлбал, COVID 19 вирусын халдвар, тархалтаас урдчилан сэргийлэх арга хэмжээ аялал жуулчлал, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт хамгийн их нөлөөлжээ. Өндөржүүлсэн бэлэн байдалтай холбоотой гаргасан Засгийн газрын шийдвэрийн улмаас одоогоор ажлын байр  6000 орчмоор буураад байна. Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарынхны дийлэнх нь 40 гаруй хувиар орлого нь буурч, 20 орчим хувь нь үйл ажиллагаа нь доголдож, зогсонги байдалд оржээ.

Бизнес эрхлэгчдийн 14 хувь нь бэлэн мөнгөний хомсдолд орж, бараа үйлчилгээний эргэлт 60 орчим хувиар буураад байна. Орон даяар тогтоосон хорио цээрийн дэглэм  хоёрдугаар улиралд үргэлжилсэн тохиолдолд ААН-үүдийн 30 хувь нь ажлын байрны цомхотгол явуулах судалгаа гарчээ.

Өөрөөр хэлбэл, хүндрэл хоёрдугаар улиралд үргэлжилснээр 8000 орчим ажлын байр үгүй болох эрсдэл хүлээж байна. Тиймээс ч цаашид УИХ болон Засгийн газар ажлын байр хадгалах, хамгаалах, нийгэм, эдийн засагт үүсээд буй бодит эрсдлийг даван туулах оновчтой бодлого боловсруулж ажиллах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

Дэлхийн бусад улс орнууд эдийн засгийг эрчимжүүлэх багц хөтөлбөрүүд хэрэгжүүлж, ажлын байрыг хадгалж, хамгаалах чиглэлд тодорхой бодлогуудыг хэрэгжүүлж байгаа аж. Тиймээс ч Монгол Улсын бизнес эрхлэгч, эдийн засагчид цаашид ажлын байр хадгалахад зориулсан санхүүгийн дэмжлэг үзүүлэх, хөнгөлөлттэй зээл олгох зэргээр яаралтай арга хэмжээ авах шаардлага үүсээд буйг хэлсэн юм.

Хурлаас гарсан саналыг нэгтгэж,  УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс Тогтоолын төсөл гаргаж, УИХ-ын даргад өргөн барихаар болов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 6 цаг 29 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 6 цаг 34 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 6 цаг 38 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 6 цаг 45 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 6 цаг 48 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 6 цаг 52 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 6 цаг 56 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 6 цаг 59 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 12 цаг 16 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 12 цаг 30 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 12 цаг 34 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 12 цаг 37 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 12 цаг 51 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 12 цаг 56 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 12 цаг 59 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 13 цаг 3 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 13 цаг 5 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 13 цаг 11 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 13 цаг 18 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top