x

У.Хүрэлсүхийн гүехэн бодол, Х.Баттулгын холын бодлого

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрөгч баасан гаригт ААН-үүд, бизнес эрхлэгчдийг дэмжихийн тулд ирэх зургаан сард Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулав. Үүнд нь,

-ААН-үүдийг НДШ-ээс чөлөөлөх,

-1,5 тэрбумаас доош орлоготой ААН-үүдийг орлогын албан татвараас чөлөөлөх,

-Коронавирусийн улмаас үйл ажиллагаа нь хүндэрсэн ч ажлын байраа хадгалж байгаа ААН-үүдийн ажилтнуудад сар бүр 200 мянган төгрөг олгох зэрэг асуудал багтав. Дээрх арга хэмжээнүүдийг дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл зургаан сарын хугацаатай төлөвлөснийг үзвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх эдийн засагт тулгараад байгаа хямралыг ихээ гүехнээр хүлээж авч буй бололтой. Тиймээс “Төсөвт тодотгол хийхгүй, төлөвлөсөн хөрөнгө оруулалтуудаа бүгдийг нь хийнэ” гэж зүтгэв. Засгийн газрын тэргүүн үүнийгээ “Хөрөнгө оруулалтуудаа таначихвал аж ахуйн нэгжүүд дампуурна, ажлын байргүй болно” гэж тайлбарласан хэдий ч эдийн засагчид харин огт өөрөөр харж байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг дээрх мэдээллийг хийсний дараа МҮХАҮТ -ын тэргүүн болон эдийн засагч, судлаачид бас нэгэн мэдээллийг хийв. Сүүлийн хоёр сар үйлчилж байгаа хорио цээрийн улмаас аялал жуулчлал, худалдаа үйлчилгээний салбар алдагдалд орж, үүдээ барихад хүрсэн байна. Сүүлийн нэг сарын дотор 495 компани ажилчдаа цомхотгосон. 14 хоногийн өмнө нийт компанийн 57 хувьд хүндрэл үүсээд байсан бол өнөөдөр 67,4 хувь болж нэмэгдсэн. Компаниудын 33 хувь нь ажлын байраа ямар нэг байдлаар цомхотгосон. Ийм байдлаар дахиад хэд хоноход 260 мянган хүн ажилгүй болж, олон компани дампуурна гэв.

Судалгаанд оролцсон 1500 гаруй компанийн 65 хувийнх нь орлого буурсан, 42 хувь нь үйл ажиллагаа нь доголдсон буюу зогсоосон. 40 хувь нь шаардлагатай бүх зардлаа танасан, үүнээс цааш ажлын байраа цомхотгохоос өөр аргагүй. Нийт компаниудын 90 гаруй хувь нь цохилтонд орсон байна гэх мэдээллийг МҮХАҮТ-аас өглөө. Мөн “ажлын байраа хадгалахад зориулсан санхүүгийн дэмжлэг хэрэгтэй” гэж 63 хувь нь хариулсан хариулсан байна. Сул зогсолтын мөнгийг компани цалингийн 60 хувиар өгдөг. Үүнийг компани өөрийнхөө хуримтлалаар давж чадахгүй, банк зээл олгохгүй байна гэжээ. НДШ-ийг хойшлуулж өгөөч гэж 50 хувь нь хүссэн байна.

Тэгэхээр Засгийн газрын шийдвэр гаргах ёстой цагаасаа нэлээд хоцорч гарчээ гэсэн үг. Мөн ААН, бизнес эрхлэгчдийн тавьж байгаа санал, хүсч байгаа дэмжлэгээс тун өчүүхэн хэсгийг л шийдсэн байна. Бизнес эрхлэгчид сул зогсолтын мөнгийг (цалингийн 60 хувь) төсвөөс авах болон зээлэхийг хүсч байхад Засгийн газар хариуд нь 200 мянган төгрөг санал болгож чадаж байна. Сая төгрөгийн цалинтай гэж үзвэл сул зогсолтын мөнгөнд 600 мянгыг өгөх ёстой атал 200 мянга. Энэ мөнгөөр ажлын байрыг хадгалж үлдэж чадах уу? Эдийн засгаа сэргээх үү?

Ерөнхий сайд дээрх арга хэмжээний тухай “Манай улсын санхүүгийн нөөц ийм байна” гэж хэлсэн. Харин эдийн засагчид өөр байр сууртай байна. Европын улс орнууд гэхэд “Цар тахлын бонд” гэж гаргаад, төв банкнаасаа зээлээд аж ахуйн нэгжүүдээ дэмжээд эхэлсэн. Дотоодоосоо хангалттай эх үүсвэр авч чадахгүй бол гаднаас зээл авна гэдгээ ч илэрхийлсэн байна. ОУВС жишээ фондоо зарлаад, санхүүжилтийнхээ эх үүсвэрийг гаргаад, улс санхүүжилт авахын тулд орнууд яаж хандах ёстой зааварчилгааг хүртэл гаргачихсан тухай Ерөнхий сайд М.Энхсайхан ярьсан. Гэвч түүний хэлсэнчлэн одоогийн Ерөнхий сайд маань хямралыг хэтэрхий хөнгөхнөөр хүлээж авч байгаа бололтой. Баасан гаригт танилцуулсан хөтөлбөр, "төсөв тодотгохгүй" гэх байр сууринаас нь харсан ч тэр.

Эдийн засагч П.Дөлгөөн “Төсөвт тодотгол хийхгүй гээд байгаа нь цаанаа улс төрийн зорилготой. Энэ оны төсвийн хуваарилалт, орлогын зөрүүгээс харж болно. Сар бүр жигд хуваадаг төсвийн алдагдлыг бүгдийг нь оны эхний зургаан сард тавиад, бүх тендер, гэрээгээ эхний зургаан сард хийхээр төлөвлөсөн байна” гэв. Нөгөө “сонгуульд зориулсан төсөв” гээд байдаг нь ийм учиртай. Сонгуулиас өмнө амжиж баахан тендер шалгаруулж, гэрээ зураад энд тэндгүй тууз хайчилна. Харин тендерийн мөнгө нь сонгуулийн кампанит ажил, саналын худалдан авалт руу цутгана гэсэн үг. Тиймгүй бол МАН-ын дарга нар яагаад “Манай нам нэр дэвшигчээсээ нэг ч төгрөг авахгүй” гэсэн байх билээ. Нэг ч төгрөг зарцуулахгүйгээр сонгуульд ордог нам гэж байх уу? Тэр тусмаа МАН...

Хэвлэлийн бага хурлын үеэр Ерөнхий сайд бас нэг үг хэлснийг олон нийт төдийлөн анзаарсан болов уу? Сонгуулийг хойшлуулах Ерөнхийлөгчийн уриалгыг дэмжиж байна уу? гэх сэтгүүлчийн асуултад “Одоогоор тийм нөхцөл байдал үүсээгүй байна. Гэхдээ бид Ерөнхийлөгчийн уриалгад хүндэтгэлтэй хандаж, судалж байгаа. Шаардлагатай бол УИХ энэ асуудлыг шийднэ” гэсэн. Тэгэхээр У.Хүрэлсүхэд лав түүний уриалгыг эсэргүүцэх бодол алга. Яагаад гэж үү?

Дээр хэлсэнчлэн МАН-ын даргын хувьд эдийн засгийн хүндрэл бэрхшээл энэ зундаа дуусчихна, налгар намар залгана гэж бодож байгаа юм байна. ААН-үүдэд үзүүлэх дэмжлэгийг аравдугаар сарын 1 хүртэл гэсэн нь ч бас ийм учиртай. Тэгээд цар тахлын аюул дуусаад, эдийн засаг сэргээд, хүмүүсийн сэтгэл санаа наашлаад ирсний дараа намар сонгуулиа явуулах нь У.Хүрэлсүхэд ашигтай харагдаж байгаа байх. Харин Х.Баттулгад тийм бодол байгаа гэж үү?

Нэгдүгээрт сонгуулийн төсвийг цар тахлын эсрэг зарцуулна (хэдий бага мөнгө ч гэсэн) гэсэн нь сонгууль хойшлох биш, энэ жил сонгууль болохгүй гэсэн үг. Төсвийг нь зарцуулчихаар ямар мөнгөөрөө сонгууль явуулах билээ. Хоёрдугаарт сонгууль хойшилж, УИХ-ын бүрэн эрхийн хугацаа сунаснаар баахан “эрх зүйн чадамжгүй” гишүүд гарч ирэх нь тодорхой. “УИХ-ын бүрэн эрх дөрвөн жил байдаг байх аа. Та нарын бүрэн эрх дууссан шүү” гээд нэг өдөр чуулган дээр орж ирээд ширээ шаахад бүгд нам. Ийм л чадамжтай УИХ Х.Баттулгад харагдаж байгаа. Харин У.Хүрэлсүх гэдэг хүн хэтэрхий гүехэн бодоод, гүнзгий санааг нь олж харахгүй байна уу даа л гэж...

Б.СЭМҮҮН

Холбоотой мэдээ: Ерөнхийлөгчийн хэтийдсэн санаачилга: Монголчууд "хонь" биш

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (103.229.120.243)
    Эргүү мангаруудад улс орныг хөгжүүлэхэд та нарын эзэмшсэн боловсрол огт хамаагүй боловсролтой гэгдэх Очирбат Багабанди Энхбаяр нар чинь тэгээд хөгжүүлэх нь яасийн Чингис хаан Харвард төгсөөгүй тэр битгий дотоодод ч сургууль төгсөөгүй гэж мэд мангаруудаа. Гагцхүү төрөлхийн алсын хараатай чадамжтай хү л хөгжүүлнэ МАНгаруудаас бол олигтой алсын хараатай улс төрчид байхгүй
    2020 оны 04 сарын 05 | Хариулах
  • Дорж (66.181.190.88)
    Хуцваа. Женко бид 2- т Хүрэлсүхээс илүүрхэх юм байхгүй. Дунд боловчролтой зураач Женкогийн дэргэд дээд боловсролтой нь илүү сэтгэлгээтэй байгаа нь тодорхой.
    2020 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (112.72.15.6)
    МАН ЯГ үнэндээ СОНГУУЛЬ хийхийг ИХ ХҮСЭЖ байгаа ш дэ. СОНГУУЛЬ ОДОО ХЭН ӨГӨХ ВЭ. ТГЭЭЛ ЛУЙВАРДАХ ГЭЭД Л. ХҮРЭЛСҮХ ХОЙШЛУУЛАХГҮЙ УГААСАА ЛУЙВРЫН БЭЛТГЭЛ ХАНГАГДСАН БАЙГАА. ТЭГЭЭЛ АМАРСАЙХАН ХОТЫН ДАРГА ХӨР ХОРИОГ СУНГААД Л БАЙГАА цаанаа а бас СОНГУУЛЬ өгүүлэхгүй байх бодол яваа
    2020 оны 04 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.140.11.200)
    Olnii setgel zugeer toglood. Udriin orlogo 20-30 say oldog gazar nemegdel uguh geed ene zasag umhiirchij
    2020 оны 04 сарын 01 | Хариулах
iШинэ мэдээ
“Урьхан” Б.Чинбатын цагдаа, шүүхэд угсарсан картель “соошил гүтгэлэг” биш шүү, Хууль зүйн сайд аа!  5 цаг 58 мин МАН-ын гишүүд Их тэнгэрт ийнхүү хэлэлцэж, МАН-даа дахин хэрүүл тарьжээ... 11 цаг 51 мин Ляонин мужийн 70 гаруй компани Монголд хүрэлцэн ирж, бизнесийн шинэ боломжуудыг эрэлхийлж байна 12 цаг 48 мин “Хүүхдийн төлөө за бол заавал хийе” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг цахимаар хэлэлцлээ 12 цаг 52 мин Бүх Японы гурван удаагийн аварга Косүкэ Машияама Монголын нэр дээр барилдана 12 цаг 58 мин Арменийн баг анх удаа Европын лигийн үндсэн шатанд шалгарлаа 13 цаг 3 мин Канадтай яагаад ч зөвшилцөлд хүрч чадахгүй байна гэв 13 цаг 37 мин 2026 оны эхний хагаст Монгол Улсын төлбөрийн тэнцэл 566.6 сая ам.долларын ашигтай гарлаа 13 цаг 44 мин Европын Холбоонд элсэх эсэхээ исландчууд шийднэ 13 цаг 48 мин COP17 өндөрлөж байна 13 цаг 53 мин Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэргэжлийн нэгдсэн холбоог байгууллаа 13 цаг 58 мин Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа 14 цаг 28 мин Хууль бус ашигт малтмал олборлолт, байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй хийх тэмцлийг эрчимжүүлнэ 14 цаг 44 мин СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй жуулчин Монголд иржээ 15 цаг 21 мин Б.Жаргалан: Эрх баригчид улайм цайм худлаа хэлдэг болчихоод байна 17 цаг 0 мин “Урьхан” Б.Чинбатад үйлчилдэг Ч.Алдар шүүгчийн андуурсан дуудлага Уржигдар 12 цаг 16 мин “Лхүмбийн хэрэг”-ийн цаад учир Уржигдар 11 цаг 17 мин Газрын тухай, газрын төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтэд аудит хийж эхэллээ Уржигдар 10 цаг 53 мин Өдөр тутмын хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхгүй боллоо Уржигдар 10 цаг 47 мин Иран, Оман Ормузын хоолойд түр гарц байгуулах тохиролцоонд хүрчээ Уржигдар 10 цаг 40 мин
iИх уншсан
Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар,... Г.Занданшатарын гурван засуул, бас… “Лхүмбийн хэрэг”-ийн цаад учир Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого Африкийн тавхан ямаатай авгайг малчин гээд байхаар энэ COP17... Хууль хүчнийхэн картелийн системд шилжчихжээ, Ерөнхийлөгч өө... Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ... ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын орлогч Оса Регнер Монгол Улсад ... 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджэ... Шинэ Зеландад хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд төслийн санал т... Нүүдэлчин фестиваль: Үндэстэн ястнууд брэнд цайгаараа иргэди... Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ ... Иран, Оман Ормузын хоолойд түр гарц байгуулах тохиролцоонд х... Ж.Баясгалан: Энэ улсад хэн ч ад үзэгдэхгүйгээр амьд явах эрх... Улаан хоолойн хавдрын эсрэг вирусний эмийг худалдаж эхэлжээ У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорил... Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан, бороо орохгүй Хэт халалтын улмаас Европт 35 мянга гаруй хүн нас баржээ Нийслэлийн ногоон бүсэд олгосон 407 нэгж талбарын газрын зөв...
Top