x

Ерөнхийлөгчийн хэтийдсэн санаачилга: Монголчууд "хонь" биш

Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр орой, ажлын цаг дууссан хойно ард түмэндээ бас нэгэн  гэнэтийн “бэлэг” барив. Тэрээр удахгүй болох УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулах санаачилга гаргажээ. Сонгуулийн зардлыг хэмнэж, хэмнэсэн мөнгөө коронавирусын эсрэг тэмцэлд зориулья хэмээв. Өнгөц харахад зөв зүйтэй мэт харагдаж болох ч үр дүн цар тахлаас ч илүү хүндээр тусч мэднэ.

Сонгуулийн тухай хуулийн Тавдугаар зүйлд “Иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлах, сонгогчоос саналаа чөлөөтэй өгөхөд нь хөндлөнгөөс нөлөөлөх, саад учруулахыг хориглоно” (5.5), Есдүгээр зүйлд зөвхөн “Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болсны улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй болсон бол УИХ ээлжит сонгуулийг хойшлуулж болно” гэж заасан байна.

Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн 25-р зүйлд заасан “онцгой нөхцөл байдал” үүсвэл ээлжит сонгуулийг хойшлуулах шийдвэрийг зөвхөн УИХ гаргана гэсэн үг. Ерөнхийлөгч биш.

Харин Үндсэн хуульд заасан “онцгой нөхцөл байдал” гэдэгт нь,

-Улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь оршин суугаа хүн амын амь нас, эрүүл мэнд, аж амьдрал, нийтийн аюулгүй байдалд шууд аюул учруулсан буюу учруулахуйц байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон (25.2.1),

-Үндсэн хуулийн дэг журам, нийгмийн хууль ёсны тогтолцоо оршин тогтноход заналхийлсэн аливаа байгууллага, бүлэг хүний зохион байгуулалт бүхий хүч хэрэглэсэн хууль бус үйл ажиллагааны улмаас үүссэн нийтийн эмх замбараагүй байдлыг төрийн байгууллага эрх хэмжээнийхээ дотор ердийн арга хэрэгслээр тохинуулах боломжгүй болсон (25.2.2),

-Улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь нийтийн эмх замбараагүй байдал үүсч, зэвсэгт мөргөлдөөнд хүрсэн, тийм мөргөлдөөн гарах бодит аюул бий болсон, бусад улсаас цэргийн хүчээр түрэмгийлэн халдсан, эсхүл тийнхүү халдах нь бодитой болсон үед дайны байдал зарласан  (25.2.3 )зэргийг нэрлэсэн байна.

Гэвч аз болоход Монгол Улсад эдгээр нөхцөл байдлын аль нь ч бий болоогүй байна, одоохондоо. Бас битгий бий болоосой ч гэж залбирч байна. Гэвч бий болохыг хүсч мөрөөддөг зарим нэг хүн байдаг эсэхийг хэн мэдлээ.

Харин манай Ерөнхийлөгчийн олж мэдсэнээр судлаач шинжээчид “2020 оны зун, намраас дэлхийн эдийн засагт бодит секторын хямрал болж, нэлээд удаан үргэлжилнэ гэж үзэж, дэлхийн бүх улс орнууд хямралд бэлтгэж эхэлсэн” учраас,

Мөн түүнчлэн “Коронавирусын эсрэг арга хэмжээнд асар их мөнгө урсгаж байна. Нөхцөл байдал энэ хэвээрээ удвал манай эдийн засаг энэ их ачааллыг удаан даахгүй” учраас,

Хамгийн гол нь “Хямрал хаяанд ирээд хаалга тогшиж байхад улс төрийн намууд ямар ч тооцоо судалгаагүй том том мөнгөн амлалт өгч байгаа нь цаг үеэ огт мэдрэхээ байсны баттай шинж” гэж үзсэн учраас УИХ-ын ээлжит сонгуулийн хойшлуулах нь зүйтэй гэсэн байна.

Товчхондоо, улс төрийн намуудын мөрийн хөтөлбөр, амлалт нь улсаа сүйрүүлэх хэмжээнд очсон учраас УИХ-ын сонгуулийг хойшлуулах ёстой гэв.

Ер нь бол коронавирусын халдварын улмаас дэлхийн болон түүний дотор манай улсын эдийн засагт бодитой хор хохирол нүүрлэж байгаа нь үнэн. Түүнийг даван туулахын тулд улс орнууд бүх хүчээ дайчилж байгаа, Монгол Улсын хувьд ч ийм шаардлага байгаа нь үнэн.

Гэхдээ үүний төлөө УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулж, улс төрийн намуудын оролцоо, сонгогчдын сонгох эрхийг хязгаарлаж болохгүй. Тэр тусмаа хууль тогтоох байгууллагад хуулиар олгогдсон эрх мэдлийг Х.Баттулга гэдэг хүн ганцаараа булааж аваад, өмнөөс нь шийдвэр гаргаж бүр болохгүй. Бүх зүйл эрэмбэ дараатай, цаг хугацаатай.

Үнэхээр коронавирусын халдвар Монгол Улсыг бүхэлд нь хамарч, “хүн амын амь нас, эрүүл мэнд, аж амьдрал, нийтийн аюулгүй байдалд шууд аюул учруулсан буюу учруулахуйц” хэмжээнд хүрвэл онц байдал зарлах эрх нь Ерөнхийлөгчид бий. Тэгсэн тохиолдолд УИХ нь шийдвэрээ гаргаад сонгуулиа хойшлуулж болно. (Хүсээд байх ч юм биш!)

Харин түүнээс наана олон нийтийн санаа бодлыг үймүүлэх, илүү хямралт байдал руу хөтлөх иймэрхүү санал санаачилга гаргах нь төрийн тэргүүний хийх ажил лав биш. Сайн ч муу ч ардчилсан парламенттай, олон намын системтэй, тэдгээр нь бодлогоо уралдуулж, ард түмэн сонголтоо хийдэг. Хэн ч бай, төрийн тэргүүн ч бай тэдний өмнөөс шийдвэр гаргаж, шүүж тунгаах эрхгүй. 

Сонгуулийн зардлыг хэмнэх тухайд өнгөрөгч 2016 оны УИХ-ын сонгуулийн зардалд 16,4 тэрбум төгрөг л баталсан юм байна. Гэхдээ тэр үед УИХ-ын болон орон нутгийн сонгуулийг нэг дор явуулдаг хуультай байлаа. Харин энэ удаад УИХ-ын сонгуулийг дангаар нь явуулах учраас өмнө баталж байсан сонгуулийн зардлаас лав давж гарахгүй. Товчхондоо өнгөрсөн хугацаанд коронавирусын эсрэг зарцуулсан хөрөнгө, мөнгөний хажууд өчүүхэн бага зардал. Тэгэхээр асуудлын гол нь “хэмнэх”-дээ биш байх.

Харин ч “чоно борооноор” гэдэг шиг хямралт байдлыг далимдуулан эрх мэдлийг гартаа авах, эдийн засагт нүүрлээд байгаа хямралыг улс төрийн хямрал болгож, эрх мэдлийг гартаа авах гэсэн эрээ цээргүй хүсэл шунал шиг л харагдаад байна.

Эцэст нь хэлэхэд монголчууд “хонь” биш шүү, Ерөнхийлөгч өө. Харин сайн хөршийн найрсаг зангаар Хятадын ард түмэнд амласан гурван түмэн хонио нэр баасталгүй өгчихөөрэй. Ард түмэн чинь өгч байгаа юм. Монголчууд хотондоо хоньтой ард түмэн болохоос өөрсдөө хонь болчихоогүй байна.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • Зочин (64.119.22.181)
    монголд ерөнхийлөгч гэж хүн хэрэггүй
    2020 оны 03 сарын 29 | Хариулах
  • Тулга (192.82.71.10)
    Хөөрхий дөө өөрийгөө их юманд бодвоо
    2020 оны 03 сарын 28 | Хариулах
  • Өвөө (203.91.115.50)
    192 мянган ахмадаа зээлгүй гэж ялган төрийн хишгээс хассан анхны eрөнхийлөгч
    2020 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зочи (185.68.164.64)
    Энийг бичсэн өөрийгөө сэтгүүлч гэж өргөмжилсөн өрөвдөлтэй нөхөр тоондоо муу байсан байхаа. 3 түм 30 түм 2г ялгаж чадахгүй байдаг байна шүү
    2020 оны 03 сарын 26 | Хариулах
  • Зочи (185.68.164.64)
    Энэ өвчин сонгуулийн үеэр жинхэнэ дэгдвэл аюулын харанга дэлдэх нь тэр дээ. Уг нь энэ уриалга цагаа олсон зөв уриалга болсон байна. Япончууд хүртэл зуны олимпийг хойшлуулах саналтай байна. Тэглээ гээд хүний эрх тамирчидын эрх гэж орилсон 1ч тамирчин гарч ирээгүй л бна
    2020 оны 03 сарын 26 | Хариулах
  • ганаа (103.242.47.190)
    ЧОНО борооноор Жонхуу корооноогоор
    2020 оны 03 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.126.89.144)
    Шийдвэр гаргаагүй уриалсан.30түм биш 3 түм. Юм бичих гэж бгаа бол хариуцлагатай бай
    2020 оны 03 сарын 26 | Хариулах
    • Zochin
      Tiim....
      2020 оны 03 сарын 26
  • Зочин (202.9.46.57)
    Ерөнхийлөгч сонгууль хойшлуулах шийдвэр гаргаагүй, уриалга л гаргасан байна. Эрх бүхий УИХ нь уриалгын дагуу хойшлуулах бол шийдвэр гаргана биз дээ. Энэ сэтгүүлч ерөниийлөгчид л дургүй хүн байна!
    2020 оны 03 сарын 26 | Хариулах
    • Zochin
      Semuun ch dee ih medeh tsarailsan oligtoi amitan bish shuu dee..... Hulsnii bicheech!!!
      2020 оны 03 сарын 26
    • Manai eronhiilogch ch neeh hun saimshraad bh hun bish gej boddog.uls oron n ontsgoi baidald bhad horiond orchihson hun shig taag alga bolchihno.iim udirdagch bdag ymuu.
      2020 оны 03 сарын 26
  • Тайван (66.181.160.79)
    30 түм биш 3 түмэн хонь амалсан. Хүн харлуулах мэдээ бичихдээ алдаагүй үнэн зөв мэдээлэл оруулж сур. Сэтгүүлч аяа алддаа зайлуул.
    2020 оны 03 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.179.30.242)
    ТИЙШД
    2020 оны 03 сарын 26 | Хариулах
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 10 цаг 43 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 10 цаг 52 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 10 цаг 57 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 11 цаг 0 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 11 цаг 34 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 13 цаг 9 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ...
Top