x

НҮБ-ын зүгээс нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулахад дэмжлэг үзүүлнэ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч уулзав.

НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра Монгол Улсын Засгийн газраас коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр шуурхай арга хэмжээ авч, үр дүнтэй ажиллаж ирсэнийг сайшаан тэмдэглээд НҮБ-ын зүгээс нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулахад бүх талаар дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ, түүний системийн болон төрөлжсөн байгууллагуудын зүгээс үзүүлж буй тусламж дэмжлэгт талархал илэрхийлээд Монгол Улсын Засгийн газраас ард иргэдийн амь нас, эрүүл мэндийг нэн тэргүүнд хамгаалах зорилтыг тавин ажиллаж байгааг мэдээлэв. Сайд Д.Цогтбаатар Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас эдийн засгийн хүндрэлийг даван туулах, аж ахуйн нэгжийг дэмжих чиглэлээр авсан арга хэмжээнүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээллээ.

Талууд Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын системийн байгууллагууд хоорондын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд, тэдгээрээс гарах үр дүнг тодорхойлсон “НҮБ-аас Монгол Улсад 2017-2021 онд үзүүлэх хөгжлийн тусламжийн хүрээ” баримт бичгийн хэрэгжилтийн үнэлгээ болон 2022-2026 онд хэрэгжүүлэх “НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичгийн талаар санал солилцсон байна.

Эх сурвалж: ГХЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 3 цаг 9 мин Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулна 3 цаг 26 мин “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр санал солилцов 3 цаг 30 мин Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ 3 цаг 35 мин Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа 3 цаг 39 мин Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл 3 цаг 53 мин Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... 3 цаг 59 мин Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ 5 цаг 43 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа 6 цаг 2 мин Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 6 цаг 21 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв 6 цаг 23 мин Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 23 цаг 10 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 23 цаг 35 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 23 цаг 49 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 23 цаг 52 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 23 цаг 55 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг Өчигдөр 16 цаг 10 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана Өчигдөр 14 цаг 25 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ Өчигдөр 14 цаг 24 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана Өчигдөр 14 цаг 13 мин
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд... Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын... Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр ха... УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа
Top