x

Олимпийн бэлэг тэмдэг ба Монголын багийн түүх

Таны Олимпийн боловсролд зориулж байна. 

"ОЛИМПИЙН БЭЛГЭ ТЭМДЭГ - ТАВАН ЦАГИРАГ"

“Олимпийн бэлгэ тэмдэг” нь Олимпийн Хартид заасны дагуу хоорондоо хэлхэгдэн холбогдсон адил хэмжээтэй өөр өөр өнгө бүхий таван цагиргийг хэлдэг. Үүнд дээд талдаа зүүнээс баруун тийш цэнхэр, хар, улаан харин доод талдаа шар, ногоон өнгөтэй цагиргууд байрладаг. Таван цагиргийн өнгө нь Олимпизмийн түгээмэл байдлыг бэлгэдэх бөгөөд цагиргийн таван өнгө болон түүний дэвсгэр цагаан өнгөний аль нэг нь Олимпийн наадамд өрсөлдөж буй улс орны туг, далбааны өнгөнд ямар нэгэн байдлаар оролцсон байдаг. Мөн Олимпийн таван цагираг нь Олимпийн наадамд оролцож буй Европ, Ази, Далайн орнууд, Африк, Америк гэсэн дэлхийн таван бүс тивийг илтгэдэг.


Олимпийн Хартид заасны дагуу Олон улсын олимпийн хороо /ОУОХ/ нь Олимпийн таван цагиргийг өөрийн үйл ажиллагаандаа чөлөөтэй ашигладаг бол Үндэсний Олимпийн хороод нь Олимпийн хөдөлгөөнийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах зорилго бүхий үйл ажиллагаанд ОУОХ-ны зөвшөөрлийн дагуу ашгийн бус зорилгоор хэрэглэх боломжтой байдаг.

Үндэсний олимпийн хороод нь өөрсдийн бэлгэ тэмдэгтдээ тухайн улс үндэстний онцлогийг тодорхой агуулсан хэв загварт олимпийн таван цагиргийг багтаан тусгасан байдаг.

Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/ нь 1990 онд Олимпийн Хартийн зарчмыг үндэслэн, шинэчлэн зохион байгуулагдаж, олимпийн хөдөлгөөнийг үндэсний болон олон улсын хэмжээнд хөгжүүлэх зорилго бүхий хараат бус төрийн бус байгууллага болсноор бие даасан бэлгэ тэмдгийг хэрэглэж эхэлсэн түүхтэй. Тус бэлгэ тэмдэг нь манай үндэстний эртнээс эрхэмлэж ирсэн гал, сар, нарны дүрслэлийг олимпийн таван цагирагтай чадамгай хослуулснаар ур хийцийн дахин давтагдашгүй, утга санаа төгөлдөр болж чадсан юм. Бэлгэ тэмдгийн хамгийн дээр байрлах “гурван үзүүртэй гал” нь өнгөрсөн, одоо, ирээдүйн гурван цагт өтгөс, идэр, балчир гурван үеэрээ үүрд мандсаар байхын утгатай. Харин түүний доор байрлах “нар сар” нь мөнх тэнгэрийг төлөөлөн эгнэгт батжин бэхжих, энхжин мөнхжихийн бэлгэдэл юм. Ийнхүү Гал, Нар, Сар, Олимпийн таван цагираг нь “Бадран мандаж буй Монгол улсад Олимпийн хөдөлгөөн мөнхөд түгэн дэлгэрэх болтугай” хэмээх утгыг хадгалжээ.

Олимпийн хартид заасны дагуу Олимпийн таван цагираг болон тухайн Үндэсний олимпийн хорооны бэлгэ тэмдгийг зөвшөөрөлгүйгээр ашиг, сурталчилгаа, арилжааны зорилгоор хэрэглэхийг хориглодог.

2. ОЛИМПИЙН ДАЛБАА

Дэлхийн улс орнуудын туг, далбаа нь үндэсний бахархлын бэлгэ тэмдэг нь байдаг бол Олимпийн далбаа нь Спорт, Олимпийн үнэт зүйлсээр дамжуулан олон улсын эв нэгдлийг илэрхийлдэг. Олимпийн далбаа нь ямар нэгэн хүрээгүй цагаан суурьтай байх бөгөөд далбааны голд таван өнгө бүхий Олимпийн цагираг байрладаг.

Олимпийн далбаа нь анх орчин үеийн олимпийн хөдөлгөөнийг үндэслэгч Барон Пьер де Кубертиний санаачлалаар 1914 онд Египетийн Александрия хотод зохион байгуулагдсан бүх Египетийн наадмын үеэр дэлгэгдсэн түүхтэй. Олимпийн анхны далбаан дээр Францаар “Alexandrie 5 Avril 1914”- /Александрия, 1914 оны 4 дүгээр сарын 5/ хэмээн тэмдэглэгджээ.

Харин албан ёсоор анх удаа Олимпийн тэнгэрт Олимпийн далбаа мандсан нь 1920 оны Бельгийн Антверп хотноо зохиогдсон VII Олимпийн наадмын нээлтийн ёслолоор байв. Үүнээс хойш Олимпийн далбааг Олимпийн наадмын нээлтийн ёслолын үеэр цэнгэлдэх хүрээлэнгийн тугийн индэрт ёслол төгөлдөр өргөж, наадам үргэлжлэх хугацаанд мандуулж байх уламжлалтай болсон.

Энэхүү ёслолын ажиллагааг тухайн Олимпийн наадмыг зохион байгуулах хороо нь бүрэн хариуцдаг бөгөөд Олимпийн төв цэнгэлдэх хүрээлэнд төдийгүй уралдаан тэмцээн, бэлтгэл сургуулилтын заал танхим, тамирчдын тосгон зэрэг бүхий л газарт Олимпийн далбаа мандах ёстой ажээ.

Олимпийн наадмыг зохион байгуулах хорооноос Олимпийн далбааг залан мандуулах ёслолд үндэстнийхээ амжилт бүтээлээрээ нэрд гарч, сор болсон хүмүүсийг урин оролцуулдаг нь уригдсан хүмүүсийн хувьд ч амьдралд нь тохиох хосгүй их хүндэтгэлийн нэг болдог.

Олимпийн наадмын хаалтын ёслолоор Олимпийн далбааг буулгаж, наадмыг зохион байгуулсан хотын захирагч дараагийн Олимпийн наадмыг зохион байгуулах хотын даргад хүлээлгэн өгдөг уламжлалтай. Тус ёслол нь хүн төрөлхтний их баяр болох Олимпийн наадам болон Олимпизмийн үзэл санаа түгэн дэлгэрэх, Олимпийн хөдөлгөөн үргэлжлэн өрнөхийг илтгэдэг.

3. ОЛИМПИЙН НААДМЫН МОНГОЛЫН БАГИЙН ТУГЧИД

Олимпийн наадмын нээлт болон хаалтын ёслолд оролцогч улс орнууд нь өөрсдийн туг далбаагаа өргөн мандуулснаар Олимпизмийн үзэл санаанд нэгдэж буйг илэрхийлдэг. Энэ ч утгаараа Олимпийн наадамд улсаа төлөөлөн тугчаар жагсах нь нэр хүнд, хүндэтгэлийн үйл хэрэг мөн билээ.

Монголын баг тамирчид анх удаа Австрийн Инсбрук хотноо 1964 оны 1 сарын 29-нөөс 2 сарын 9-нд зохиогдсон өвлийн IХ олимпийн цагаан замд мөрөө эхлүүлсэн түүхтэй . Тус олимпийн наадамд Монгол улс цанын 9, тэшүүрийн 3 тамирчнаа илгээж, нээлтийн ёслолд тэшүүрийн тамирчин Л.Цэнд төрийн далбаагаа барин жагсжээ. Тэрээр тус олимпоос гадна “Гренобль-1968”, “Саппоро-1972” олимпийн наадмуудад тугчаар ажиллаж, төрийнхөө далбааг олимпийн наадамд хамгийн олон удаа буюу гурвантаа залсан анхдагч юм.

"Лейк Плесид-1980", "Сараево-1984" Өвлийн олимпийн наадмуудад Монголын баг тамирчдын тугчаар цанын тамирчин Л.Дорж ажиллаж, хоёр олимпийн наадамд төрийн тугаа өргөн түүхэн хуудаснаа тэмдэглэгджээ.

1988 онд Канадын Калгари хотод зохиогдсон Өвлийн XV олимпийн наадамд гүйлтийн цанын тамирчин Д.Энхээ нээлтийн ажиллагаанд төрийн далбаагаа барин жагссан нь Олимпийн наадамд төрийн далбаагаа залсан анхны эмэгтэй тамирчин болсон юм.

"Албервилль-1992" Өвлийн олимпийн наадмын Монголын баг тамирчдын тугчаар тэшүүрийн тамирчин Н.Ганболд ажилласан бол "Лиллехаммер-1994" Олимпийн наадамд шорт трекийн тамирчин Б.Бат-Оргил ганцаараа эх орноо төлөөлөн оролцож, Олимпийн нээлтийн ёслолд төрийн далбаагаа залсан билээ.

1998 оны Японы Наганогийн Өвлийн Олимпийн наадамд гүйлтийн цанын тамирчин Д.Очирсүх нээлтийн ажиллагаанд багийн тугчийн үүргийг гүйцэтгэсэн бол 2002 оны 2 дугаар сарын 08-24-ны өдрүүдэд АНУ-ын Солт Лейк хотноо зохиогдсон наадамд цанын тамирчин Ж.Эрдэнэтүлхүүр багийн тугчаар ажиллалаа.

Өвлийн ХХ олимпийн наадам Итали улсын Турин хотноо 2006 оны 2 дугаар сарын 10-26-ны өдрүүдэд зохиогдоход цаначин Х.Хаш-Эрдэнэ төрийн далбаагаа өргөн нээлтийн ёслолд барин жагсав.

2010 онд Канадын Ванкувер болон Вистлерт хотуудад явагдсан цагаан олимпийн наадамд Монголын цанатай гүйгч Э.Очирсүрэн төрийн далбаагаа залжээ.

Харин "Сочи-2014" олимпийн наадмын Монголын баг тамирчдын тугчаар Б.Бямбадорж ажилласан бол "Пёнчан-2018" олимпийнн өвлийн наадамд цанын тамирчин Б.Ачбадрах олимпийн тэнгэр дор төрийн далбаагаа залсан байна.

Монголын баг тамирчид зуны олимпийн наадмын хувьд анх удаагаа "Токио-1964" олимпийн наадамд тоосоо өргөхдөө чөлөөт бөх, буудлага, хөнгөн атлетик, дугуй, спортын гимнастикийн төрөлд нийт 21 тамирчин оролцож, тугчаар хөнгөн атлетикийн тамирчин Ч.Найдан ажиллажээ.

Улмаар 1968 оны 10 дугаар сарын 12-27-ны өдрүүдэд Мексик улсын Мехико хотноо зохиогдсон XIX олимпод манай улсын чөлөөт бөхийн шигшээ баг бахдам амжилт үзүүлж, олимпийн анхны медалиудыг эх орондоо авч ирсэн бөгөөд, нээлтийн ёслолд чөлөөт бөхийн тамирчин Х.Баянмөнх нээлтийн ёслолд төрийнхөө далбаагаа өргөн “...Чингис хааны, дундад зууны ээтэн гутлаар Мехикогийн олимпийн цэнгэлдэх хүрээлэнгийн газрыг цөм цөм гишгэлэн”-/"Мехико-1968" Олимпийн тойм нийтлэлд өгүүлснээр/ жагсав.

1972 оны Мюнхений олимпод Монголын багийн тугчаар чөлөөт бөхийн тамирчин Б.Жамсран ажилласан бол. "Монреаль-1976" олимпийн наадамд тус Олимпийн чөлөөт бөхийн 62 кг-ийн жинд барилдаж мөнгөн медаль хүртсэн тамирчин З.Ойдов нээлтийн ажиллагаанд төрийнхөө далбааг залсан түүхтэй.

"Москва-1980" олимпийн наадмын Монголын тугчаар чөлөөт бөхийн тамирчин З.Дүвчин ажилласан бол, "Сөүл-1988", "Барселон-1992", "Сидней-2000" олимпийн наадмуудад жүдо бөхийн тамирчин Б.Бат-Эрдэнэ нь Монголын багийн тугчаар ажилласнаар төрийнхөө далбааг олимпийн наадамд гурвантаа өргөсөн хоёр дахь хүн болсон ажээ.

Харин 1996 оны Атлантын олимпийн наадамд манай багийн тугчаар чөлөөт бөхийн тамирчин Д.Сумъяабазар, "Афин-2004" олимпийн наадамд жүдо бөхийн тамирчин Д.Нямхүү нар Монголын багийн тугийг тус тус залжээ.

Монгол улс олимпийн анхны аваргуудаа өлгийдөн авсан Зуны XXIX олимпийн наадам 2008 оны 8 дугаар сарын 8-24-ний өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотноо зохиогдоход багийн тугчаар жүдогийн тамирчин М.Баяржавхлан ажилласан бол 2012 оны Лондоны олимпод марафонч Б.Сэр-Од төрийн далбаагаа залж, 2016 оны Рио де Жанейрогийн олимпийн наадамд эх орныхоо төрийн далбааг өргөн жагсах эрхэм үүргийг жүдоч Б.Тэмүүлэн хүлээсэн юм.

Ийнхүү Олимпийн таван цагираг болон Олимпийн далбаа нь хүн төрөлхтний эв санааны нэгдлийг илэрхийлэх хамгийн чухал бэлгэдэл бөгөөд, Олимпийн наадмын нээлтийн ёслолд улс улсынхаа төрийн далбааг өргөн залах нь Олимпизмийн үзэл санааг дэмжин нэгдэж буйг илэрхийлэх чухал үйл явдал юм.

Өвлийн олимпийн наадмын Монголын багийн тугчид:

  • “Инсбрук – 1964”, “Гренобль - 1968”, “Саппоро – 1972” – Л.Цэнд /тэшүүр/

  • “Лейк Плесид – 1980”, “Сараево – 1984” – Л.Дорж /цана/

  • “Калгари – 1988” – Д.Энхээ /цана/

  • “Албервилль-1992” – Н.Ганболд /тэшүүр/

  • “Лиллехаммер – 1994” – Б.Бат-Оргил /шорт трек/

  • “Нагано – 1998” – Д.Очирсүх /цана/

  • “Солт Лейк – 2002” – Ж.Эрдэнэтүлхүүр /цана/

  • “Турин – 2006” – Х.Хаш-Эрдэнэ /цана/

  • “Ванкувер – 2010” – Э.Очирсүрэн /цана/

  • “Сочи – 2014” – Б.Бямбадорж /цана/

  • “Пёнчан – 2018” – Б.Ачбадрах /цана/

Зуны олимпийн наадмын Монголын багийн тугчид:

  • “Токио – 1964” – Ч.Найдан /хөнгөн атлетик/

  • “Мехико – 1968” – Х.Баянмөнх /чөлөөт бөх/

  • “Мюнхен – 1972” – Б.Жамсран /чөлөөт бөх/

  • “Монреаль – 1976” – З.Ойдов /чөлөөт бөх/

  • “Москва – 1980” – З.Дүвчин /чөлөөт бөх/

  • “Сөүл – 1988”, “Барселон – 1992”, “Сидней – 2000” – Б.Бат-Эрдэнэ /жүдо/

  • “Атланта – 1996” – Д.Сумъяабазар /чөлөөт бөх/

  • “Афин – 2004” – Д.Нямхүү /жүдо/

  • “Бээжин – 2008” – М.Баяржавхлан /жүдо/

  • “Лондон – 2012” – Б.Сэр-Од /хөнгөн атлетик/

  • “Рио – 2016” – Б.Тэмүүлэн /жүдо/

Эх сурвалж: OLYMPIC.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Шахмал түлшний үйлдвэр, агуулах, борлуулалтын цэгээс дээж авч хөндлөнгийн лабораториор шинжлүүлнэ Уржигдар 13 цаг 11 мин АНУ-ын шүүх иргэншлийн асуудлаарх Трампын шинэ зарлигийг хүчингүй болгов Уржигдар 13 цаг 03 мин “Тусгаар тогтнол-2026" дүрслэх урлагийн үзэсгэлэнг нээлээ Уржигдар 10 цаг 59 мин Лу.Гантөмөр: Бүх түвшинд нэн яаралтай авлигыг зогсоож, үнийн өсөлтийг тогтворжуулах хэрэгтэй Уржигдар 09 цаг 51 мин АНУ-ын шинэ татварыг Хятад улс эрс эсэргүүцэв Уржигдар 08 цаг 46 мин Ус хайх зориулалттай сарнаа явагчийг Японд амжилттай туршлаа 2026-11-26 Бүгд найрамдах улс байгуулсны 102 жилийн ой тохиож байна 2026-11-26 Дуучин Ай Юү ирэх оны нэгдүгээр сард дэлхийг тойрох аялан тоглолтоо эхлүүлнэ 2026-11-26 Пуэрто-Рикогийн гоо бүсгүй “Miss Universe-2026” тэмцээнд түрүүллээ 2026-11-26 Д.Өлзий-Эрдэнэ: Мотоциклтэй аялахад өдөр бүрийн зам шинэ, аялал бүр өөр байдаг 2026-11-26 Түрэмгийлэгч хоёр гүрний гэрээ: Герман улс Евразийн нөгөө хязгаараас холбоотон хайсны учир 2026-11-25 Ерөнхий сайд Н.Учрал: Өвөлжилтийн бэлтгэлийг тайлангаар бус, бодит үр дүнгээр дүгнэнэ 2026-11-25 Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлын хэмжээ 3.3 их наяд төгрөгт хүрч байна 2026-11-25 Р.Гончигдорж: Хуульгүйгээр Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг орлон гүйцэтгэж болохгүй 2026-11-25 МИАТ компани "Өгэдэй хаан" нэртэй Б737-8МАХ онгоцоо хүлээж авна 2026-11-24 Цахилгааны төлбөрийг 12 дугаар сарын 1-нээс шинэ дансаар хүлээн авна 2026-11-24 Японы мэргэжлийн сүмо бөхийн 2026 оны сүүлийн башё өндөрлөлөө 2026-11-24 Окинавагийн Шюри ордны гол танхимыг сэргээн засварлаж дуусчээ 2026-11-24 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн 2026-11-24 Иргэний өмчлөлд бүртгэлтэй нэг авто зогсоолыг татвараас чөлөөлөх хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2026-11-24
iИх уншсан
Японы мэргэжлийн сүмо бөхийн 2026 оны сүүлийн башё өндөрлөлө... Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чи... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... Ерөнхийлөгчийн сонгуулийн боломжит нэр дэвшигчдийн чансааг Н... Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв Р.Гончигдорж: Хуульгүйгээр Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг орлон... Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа о... АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах ту... Цахилгааны төлбөрийг 12 дугаар сарын 1-нээс шинэ дансаар хүл... Д.Эрдэнэбаатар: Монголчууд хаанаас ч нүүж ирээгүй, хаашаа ч ... СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд... Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдуг... Лу.Гантөмөр: Бүх түвшинд нэн яаралтай авлигыг зогсоож, үнийн... МИАТ компани "Өгэдэй хаан" нэртэй Б737-8МАХ онгоцоо хүлээж а... “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 2... Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллэ... Улаанбаатарт цас орно, өдөртөө 8-10 хэм хүйтэн Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-д ажилладаг монгол за...
Top