x

Намуудын мөрийн хөтөлбөр эдийн засгийн тооцоогүй хийгдсэн бол хууль зөрчсөнд тооцно

Үндэсний аудитын газраас нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрийг хүлээж авсан талаар өнөөдөр мэдээлэл хийв. 

УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвших нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг хүлээж авах хугацаа өчигдөрөөр дуурсгавар болсон юм. 

Монгол УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д УИХ-ын ээлжит сонгуульд оролцох нэр дэвшигчдийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг Төрийн аудитын дээд байгууллага хянаж, дүгнэлт гаргахаар заасан байдаг билээ. 

Энэ талаар Ерөнхий Аудиторын орлогч О.Тэнгис: Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 35 нам байдгаас 27 нь сонгуульд оролцох гэж байгаа юм байна. Эдгээрээс нийт 12 нам дөрвөн эвсэл болж, 15 нам бие дааж оролцоно. Өчигдөр хамгийн сүүлийн нам 23:50 цагт мөрийн хөтөлбөрөө авчирсан. 

ҮАГ нь нам, эвслээс ирүүлсэн сонгуулийн мөрийн хөтөлбөрт дүгнэлт гарган 2020 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн дотор Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх зохицуулалттай.

Аудитын байгууллагаас дүгнэлт гаргахдаа: 

  • Улс төрийн нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон зорилт, арга хэмжээ нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль болон мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасан мөрийн хөтөлбөрт тусгахыг хориглосон заалт байгаа эсэхийг хянах;

  • Мөрийн хөтөлбөрт орсон зорилт. арга хэмжээ нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д заасанчлан Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн эсэх;

  • Мөрийн хөтөлбөрт орсон санхүүгийн тодорхой эх үүсвэр шаардсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд гарах зардлын дүн нь Төсвийн тогтвортой байдлын хуульд заасан төсвийн тусгай шаардлагад нийцсэн эсэхийг тус тус хянаж дүгнэлт гаргадаг" гэлээ.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Намуудын амлалтыг олон нийт эсэргүүцэж, цалин, орлого нэмэгдүүлэх амлалтууд нь эдийн засгийг савлуулж, хууль зөрчсөн үйлдэл болж байна гэж шүүмжилж байгаа?

-Шууд тэгж харж болохгүй. Амлалтын цаана нь эдийн засгийн ямар ч үндэслэл байхгүй бол хууль зөрчинө. 

Харин дөрвөн жилийн хугацаанд бодит биелэгдэх боломжтойгоор эдийн засгийн жам ёсоороо цалин өсөж байгаа бол хоосон амлалтын шинжтэй гэж үзэж болохгүй.

-Та бүхэн намуудын мөрийн хөтөлбөрт дүгнэлт хийгээд хуульд нийцээгүй болохыг тогтоож СЕХ-нд хүргүүлэх юм байна. Магадгүй СЕХ мөрийн хөтөлбөр нь хуульд нийцээгүй намыг сонгуульд оролцуулах шийдвэр гаргавал яах вэ? 

-Улс төрийн намууд сонгуульд оролцох тухайгаа санал хураалт явуулахаас 60 хоногийн өмнө СЕХ-нд мэдэгдэнэ. Тэгэхдээ бүрдүүлэх материал дунд Төрийн аудитын байгууллагын дүгнэлтийг хавсаргах ёстой.

Мөрийн хөтөлбөр нь хуульд нийцээгүй намыг СЕХ бүртгэж авахгүй байх хуулийн үндэслэлтэй. Гэхдээ бүртгэх, бүртгэхгүй гэдэг шийдвэрийг СЕХ гаргана.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 8 цаг 11 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 8 цаг 15 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 8 цаг 19 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 8 цаг 26 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 8 цаг 29 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 8 цаг 33 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 8 цаг 37 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 8 цаг 40 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 13 цаг 57 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 14 цаг 11 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 14 цаг 15 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 14 цаг 19 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 14 цаг 32 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 14 цаг 37 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 14 цаг 40 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 14 цаг 44 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 14 цаг 47 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 14 цаг 52 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 14 цаг 59 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top