x

Ноос ноолуур, алтны салбарын үйлдвэрлэлийг дэмжих, эдийн засгаа эрсдэлээс хамгаалах асуудлаар уулзав

УИХ-ын дарга Г.Занданшатар ноос ноолуур, алтны салбарын үйлдвэрлэл, борлуулалт, цаашид анхаарах асуудал, эдийн засагт үүсэж буй хүндрэлийг даван туулах, валютын нөөцийг нэмэгдүүлэхэд эдгээр салбарын гүйцэтгэх үүрэг, ач холбогдол, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар холбогдох байгууллагын албан тушаалтнууд оролцсон уулзалт зохион байгуулав.

Уулзалтад УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологи, уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Мөнхтөр, Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбат, Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Баатар нарын зэрэг албаны хүмүүс, МҮХАҮ-ийн танхим, Монголын ноос, ноолуурын холбооны төлөөлөл оролцоо.

УИХ-ын дарга Г.Занданшатар: "Корона вирусийн халдварын тархалт, түүний эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө нэлээд ужиг байж мэдэхээр байна. Дэлхийн улс орнууд хямралаас эдийн засгаа, үйлдвэрлэгчдээ, иргэдээ хамгаалах арга хэмжээ авч эхэллээ. Монгол УИХ, Засгийн газар, ҮАБЗ ч энэ талаар онцгой анхаарч, холбогдох арга хэмжээ авч байна.

УИХ дээр Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны Ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. Эдийн засгаа тогтвортой байлгаж, цаашид идэвхжүүлэх нь нэн чухал зорилт боллоо. Энэ онцгой цаг үед манай ноос ноолуур, алтны салбарын үйлдвэрлэл төсвийн орлого, санхүүгийн тогтвортой байдал, эдийн засгаа дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэхээр байна. Самнасан ноолуурын экспортоос 4.0 хүртэл тэрбум, багадаа 2.0 тэрбум ам.долларын орлого олох боломж бидэнд бий. Бусад түүхий эдийн үнэ дэлхийн зах зээл дээр унаж уруудаж байхад алтны үнэ тасралтгүй өсөж, өнөөдрийн байдлаар унци нь 1,528 ам.долларт хүрлээ.

Тиймээс эдгээр салбарын өнөөгийн байдал, анхаарал татсан асуудлын талаар ярилцахаар энэ уулзалтыг зохион байгуулж байна" гэв.

Нөхцөл байдлын талаар Санхүүгийн зохицуулах хороо, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хөгжлийн банк, Хөдөө аж ахуйн биржийн удирдлагууд мэдээлэл, танилцуулга хийв.

Энэ жилийн хувьд 10.0 орчим мянган тонн ноолуур бэлтгэгдэх бөгөөд Хөгжлийн банкнаас бага хүүтэй зээл гаргаж, худалдан авагчдыг дэмжихээр төлөвлөж байгаа юм байна. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсэг холбогдох судалгаа дүгнэлтийг хийсний үндсэн дээр Засгийн газраас “Ноолуур” хөтөлбөрийг дэмжих арга хэмжээг батлан хэрэгжүүлэх гэж байгаа аж. Хөгжлийн банкны санхүүжүүлэх зээлийн хэмжээ 300 орчим тэрбум төгрөг, хүү нь 12 хувь бөгөөд 3.0 хувийн хүүтэйгээр зээлдүүлж, хүүгийн зөрүү 9.0 хувийг татаас хэлбэрээр шийдвэрлэхээр яригдаж буй юм.

Энэхүү зээлийг зөвхөн ноолуур худалдан авахад зориулах, ноолуурын үнийг унагахгүй, өнгөрсөн жилийн түвшинд хадгалах, ийм замаар малчдаа дэмжих, орлогыг нэмэгдүүлэх, энэ үйл ажиллагаанд хатуу хяналт тавих нь чухал гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар нар санууллаа.

Алтны салбарын хувьд үйлдвэрлэгчдээ дэмжих бодлогыг Яамнаас явуулж буй бөгөөд шинээр олборлолт эрхлэх 66 төсөл бэлэн байгаа аж. Гэвч тусгай зөвшөөрөл олгох, хөрөнгө оруулалт, санхүүжилтээр дэмжих асуудал төвөгтэй байгааг  Геологи, уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Мөнхтөр хэллээ. Нийтдээ 425.0 тэрбум төгрөгийн хөрөнг оруулалт шаардлагатай байгаа аж.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Эрдэнэс Монгол” компанийн охин компани болох “Эрдэнэс алт ресурс” компанийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, лицензийг нь шийдэж, томоохон орд газар эзэмшүүлэх, МҮХАҮТ-тай хамтарч уул уурхайн салбарын шилдэг мэргэжилтнүүдээр бүрдсэн оператор ажиллуулах, ноолуурын үйлдвэрлэл, борлуулалтын чиглэлээр хувийн хэвшлийнхэн хувьцаа, бонд гаргахыг дэмжих, Малчдын корпораци байгуулах санаачилгыг бодит ажил хэрэг болгох зэргээр зохион байгуулалт, менежментийн шуурхай арга хэмжээ авч ажиллах хэрэгтэйг чиглэл болгов. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 8 цаг 11 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 8 цаг 16 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 8 цаг 20 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 8 цаг 27 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 8 цаг 29 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 8 цаг 34 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 8 цаг 38 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 8 цаг 41 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 13 цаг 58 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 14 цаг 12 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 14 цаг 16 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 14 цаг 19 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 14 цаг 32 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 14 цаг 38 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 14 цаг 40 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 14 цаг 45 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 14 цаг 47 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 14 цаг 53 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 15 цаг 0 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top