x

М.Энхсайханы нэрлэсэн шүүгчид

Монгол Улсын сайд, Ерөнхий сайд асан М.Энхсайхан “Үндэсний эрх ашгийн эсрэг хорлон сүйтгэхээр завдсан” хэргээр шүүхийн хаалга татаад байна. Түүнийг 2014-2016 онд Монгол Улсын сайдаар ажиллаж байхдаа Тавантолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулсных нь төлөө АТГ-аас эрүүгийн гэмт хэрэгт сэжиглэн хоёр жил шалгасны эцэст “үндэсний эрх ашгийг хорлон сүйтгэхээр завдсан” хэмээн буруутгаж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байна.

М.Энхсайхан энэ тухай “Хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-аар хэлэлцээгүй, батлагдаагүй гэрээ учраас надад тохох хэрэг олдохгүй ийм зүйл ангиар яллаж байна. АТГ дээрээс даалгавартай ажиллаж байна. Хэрэгт хяналт тавьсан прокурор нь ядаж хуулиа мөрдөх болов уу гэж хүлээсэн ч тийм зүйл болсонгүй. АТГ, прокуророос шударга ёсны тухай хүлээгээд хэрэггүй юм байна. Шүүх яаж ажиллахыг мэдэхгүй байна. Гэхдээ би өөрийнхөө энэ кейсийг аль болох нийгэмд хэрэгтэй кейс болгохын төлөө ажиллана Энэ хэрэгтэй холбоотойгоор Монголын нийгэм өөрөө өөрийгөө таниад засамжлах аргаа олоод авбал болоо. Тэр л миний гүйцэтгэх үүрэг” хэмээн ярьсан байна.

Мөн тэрээр хэргийг нь шүүхээр хуваарилагдсан гурван шүүгчийн нэрийг цохож, “Энэ гурван шүүгчийн гарт миний хувь заяа байгаа” гэв. М.Энхсайханы хэргийг шүүхээр хуваарилагдсан С.Оюунчимэг, З.Болдбаатар, Д.Мөнх-Эрдэнэ нар нь 2017 оны наймдугаар сард Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамба нарын авилгын хэргийг шийдвэрлэж байжээ. Г.Шийлэгдамба нь бусдаас хандив нэрээр 500 сая төгрөг авч байгаад үйлдэл дээрээ баригдаж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд 5,1 жил, авилга өгсөн О.Даваасүрэнд 1,6 жилийн хорих ял оноосон байна.

М.Энхсайханы өөрийнх нь хэргийг шүүхээр хуваарилагдсан шүүгч нарын нэрийг ийнхүү хэвлэлээр зарласан нь санаандгүй зүйл биш. Харин “хонгилын” гэж нэрлээд байгаа нэг хүнээс хараат болсон тогтолцоогоо сөрж, хараат бусаар шийдвэрээ гаргаж чадах шүүгч Монголд үлдсэн үү, үгүй юу гэдэгт хариулт авахаар тавьж буй асуулт гэж болох юм.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 23 цаг 54 мин Монтенегро улсын түүхийн товч Өчигдөр 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Өчигдөр 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Өчигдөр 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Өчигдөр 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top