x

АЭХ намын мөрийн хөтөлбөрт тусгах саналаа хүргүүллээ

Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт тусгах эмэгтэйчүүд, хүүхэд, гэр бүл, зорилтот бүлгийнхний саналыг АЭХ-оос боловсруулан нэгтгэж, УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэд хүлээлгэн өглөө. Энэхүү саналыг хүлээн авснаар Ардчилсан нам Монголын гэр бүл, хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх ашигт нийцсэн мөрийн хөтөлбөрийг санал болгохоо УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ онцолсон юм.

Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт тусгах иргэдийн саналыг цахимаар хүлээн авах аяныг эхлүүлээд байгаа бөгөөд салбар бүрээс ажил хэрэгч саналуудыг ирүүлсээр байна. Эдгээрийн нэг нь АЭХ-ны нэгтгэн, боловсруулсан санал юм.

Монгол Улсын нийт хүн амын 52 хувийг эмэгтэйчүүд эзэлж, нийгэм, эдийн засаг, эрүүл мэнд, боловсрол зэрэг бүхий л салбарт идэвхийлэн, манлайлан ажиллаж байна. Тиймээс ч АЭХ-оос эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, цалин, орлогын зөрүүг арилгах, нийгэмд эзлэх байр суурийг бэхжүүлэх, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэх олон чухал саналыг Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт тусгуулахаар хүлээлгэн өгсөн юм.

2012-2016 онд Ардчилсан намаас УИХ-д сонгогдон ажилласан эмэгтэй гишүүд нийгэмд үр өгөөжтэй олон хуулийг батлуулж чадсан. Тухайлбал, АЭХ-ны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн асан С.Одонтуяа Хүүхэд хамгааллын тухай хууль, Эрүүл мэндийн багц хууль , УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг Хүүхэд харах үйлчилгээний хууль, Тамхины хяналтын тухай хуулиудыг тус тус батлуулж байв. Түүнчлэн олон хүүхэд төрүүлсэн ээжүүдийн зөрчигдсөн эрхийг сэргээж, тэтгэвэр, ажилласан жилийг нэмэгдүүлэх, мөн гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцох заалт оруулсан зэрэг Ардчилсан намаас УИХ-д сонгогдсон эмэгтэй гишүүд чухал санал, санаачлагууд гаргасныг АЭХ-ны удирдлагууд онцолсон юм.

Ардчилсан нам шийдвэр гаргах, бодлого боловсруулах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарсаар ирсэн. Цаашид ч анхаарч, хүүхэд, эмэгтэйчүүд, гэр бүл рүү чиглэсэн олон чухал саналыг ажил хэрэг болгохын төлөө ажиллана гэдгээ УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ энэ үеэр онцолсон юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 23 цаг 53 мин Монтенегро улсын түүхийн товч Өчигдөр 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Өчигдөр 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Өчигдөр 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Өчигдөр 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top