x

Алтай, Хэнтийн уулархаг нутгаар цас орно

Улаанбаатар хотод: Үүл багасна, цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө 4 хэм хүйтэн байна.

Өнөөдөр Алтай, Хэнтийн уулархаг нутгаар цас орно.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хэнтэйн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд  6-11 метр, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 11-16 хэм,  Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 4-9 хэм хүйтэн, Алтайн өвөр говь, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, говийн бүсийн нутгийн өмнөд хэсгээр 5-10 хэм дулаан, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн байна.

Цаг агаарын урьдчилсан төлөв: 6-нд говийн аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 7-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 8-нд төв, зүүн, говийн аймгуудын ихэнх, 9-нд  говь болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр  цас орж, цасан шуурга шуурна. Салхи 6-нд Алтайн салбар уулсаар, 9-нд зарим газраар секундэд 12-14 метр, 7-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар, 8-нд говь, талын нутгаар секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 7-ноос баруун болон төвийн аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 17-22 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 11-16 хэм,  говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
С.Зулпхар: Хуулийг зүгээр л батлаад орхичихдог зүйл ерөөсөө биш 3 мин Трипл-даблын дээд амжилтын эзэн Р.Уэстбрук зодог тайлжээ 14 мин COP17-г үр дүнтэй явуулахад үнэтэй дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв 19 мин Мөнгөний бодлогын хүүг 12.5 хувьд хүргэнэ 31 мин ПСЖ баг УЕФА-гийн Супер цомыг дахин хүртлээ 35 мин Хятадын шинэчлэлийн архитекторчдын нэг Жү Рүнжи таалал төгсжээ 1 цаг 21 мин Газар хөдлөлтийн улмаас Колумбийн кофены экспорт зогсжээ 1 цаг 25 мин Бээжин-Улаанбаатарын чиглэлд олон улсын тогтмол нислэгийг эхлүүлэв 1 цаг 39 мин COP17-гийн үеэр нийтийн тээврийн тодорхой чиглэлд үнэ төлбөргүй үйлчилнэ 1 цаг 43 мин СОР17-г бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарахыг үүрэг болгов 15 цаг 11 мин “Зүчийн улсын зарлиг, албан бичгүүд” бүтээлийг танилцуулав 15 цаг 21 мин Японы засгийн газрын өр түүхэн дээд хэмжээнд хүрчээ 16 цаг 19 мин Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр замыг ирэх сард ашиглалтад оруулна 18 цаг 23 мин Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 18 цаг 29 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ 18 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан 18 цаг 41 мин Дэлхийн хөгжмийн тавцанд Монголыг таниулсан 10 жил 18 цаг 45 мин Зэрлэг амьтдад ээлтэй хашааны хотын стандартыг танилцуулна 18 цаг 55 мин Ормузын хавх 19 цаг 11 мин ЗГ: Дижитал эдийн засгийг өсгөнө 19 цаг 21 мин
iИх уншсан
Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос с... Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизе... Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олго... Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр ... Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусга... Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуу... Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн ... Ормузын асуудлаар Оман, Иран хоёр тохиролцоонд хүрэхэд ойрхо... Шатахууны хямрал ба бодит байдал СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын... Монголын гадаад валютын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрчээ Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдли... COP-17: Үгүй хийх нь Улаанбаатарын сүүлчийн ногоон бүс, үлдэ... Месси 80 мянган евро хандивлажээ
Top