x

З.Нарантуяа: Улс төрийн намын мөрийн хөтөлбөр үйл ажиллагааны бодит төлөвлөгөө байх ёстой

Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт иргэдийн саналыг тусгах үндэсний IV аяны хоёрдугаар үе шат  эхэллээ. Үндэсний IV  аяны хоёрдугаар шат  энэ сарын 1-20-ны өдрүүдэд орон даяар үргэлжилнэ. Мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дэд дарга З.Нарантуяа ахлан ажиллаж байна.

З.Нарантуяа:  Уралдаж бэлэн мөнгө амлаж, эдийн засгаа сүйтгэдэгээ зогсоох хэрэгтэй

/УИХ-ын гишүүн, АН-ын дэд дарга/

-Улс төрийн намын мөрийн хөтөлбөр гэдэг бол сонгуульд ялалт байгуулж, засгийн эрх авах юм бол шууд хийж, хэрэгжүүлэх үйл ажиллагааны бодит төлөвлөгөө байх ёстой. Ардчилсан нам мөрийн хөтөлбөр боловсруулахдаа энэ зарчмын дагуу хандаж, ажиллаж байна. Ер нь улс төрийн намууд ард түмэнд таалагдах, илүү их санал авахын тулд  хий хоосон, мөрөөдлийн амлалтууд өгсөөр ирсэн шүү дээ. Тэгвэл энэ удаад Ардчилсан нам энэ байдлаас татгалзъя гэж байгаа юм. Бусад намууддаа ч гэсэн уриалмаар байна. Монгол Улсынхаа ирээдүй, хөгжлийн төлөвлөгөөг харсан бодит мөрийн хөтөлбөр, бодит санаагаараа уралдацгаая. Энэ удаад хийж чадах бодит ажил хэргээрээ өрсөлдөцгөөе. Уралдаж бэлэн мөнгө амлаж, эдийн засгаа сүйтгэж, хорлохоос татгалзъя. Улс төрийн шинэ соёлд суралцъя. Тиймээс ч Ардчилсан нам мөрийн хөтөлбөрт иргэдийн саналыг тусгах аяныг зохион байгуулж байна.

Цахимаар мөрийн хөтөлбөрт санал авах аян өрнөснөөс хойш иргэд маш идэвхтэй оролцож байна. Иргэдээс ирүүлж буй саналыг авч үзвэл ерөөсөө л ажлын байрны асуудлыг хамгийн ихээр хөнджээ. Мэдээж иргэн бүр ажлын байртай байвал өрх бүр орлоготой, ядуурлаас ангид байх боломж бүрдэнэ. Ялангуяа хөдөөгийн иргэд орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх талаар маш их саналаа ирүүлж байгаа. Малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрүүдийг орон нутагт олноор байгуулах, хөнгөн үйлдвэрийн салбараа бодлогоор дэмжвэл ялангуяа хөдөө амьдарч буй эмэгтэйчүүд ажлын байртай болох боломжтой. Нөгөөтэйгүүр Монгол Улсад ямар нэгэн байдлаар халамж хүртдэггүй өрх гэж бараг байхгүй болчихсон байна. Энэ нь зорилтот бүлэгтээ хүртээмжгүй, үр өгөөжгүй хавтгайрсан халамжийн бодлого хэрэгжиж байгаагийн илэрхийлэл.

Статистик харахаар ажил идэвхтэй хайдаггүй хэрнээ халамж хүртдэг 58 мянган иргэн Монгол Улсад байна. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зайны ажлын байр бий болгож өгөхийг хүсч байна. Мөн залуус олон ажлыг зэрэг хийх цагийн болон цалингийн системийг бүрдүүлэхийг хүсч байгаагаа илэрхийлж байгаа. Заавал өглөөнөөс орой хүртэл нэг ажлын байран дээр, цагаа бүртгүүлж ажиллах арга барилаас татгалзаж, орчин үеийн чиг хандлагатай зохицсон ажлын байрыг олноор бий болгох хэрэгтэйг залуус бидэнд хэлж байна.

МСҮТ болон их, дээд сургуулиудын сургалтын чанар, технологийг бүхэлд нь шинэчилж, шийдвэрлэх саналууд ирж байна. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн залуус, иргэд улс төрийн намуудаас эрс шинэчлэлийг хүлээж байгаагаа илэрхийлж  байгаа юм. Нийгэм улс төрийн намууд шинэчлэгдэх шаардлагатайг хэлж байна. Салбар бүрээс маш ажил хэрэгч саналуудыг ирүүлж байна. Нийгэм бүхэлдээ шинэчлэлийг хүлээж байна. Тэгэхээр улс төрийн намуудаас аль нь үүнийг соргогоор мэдэрч, бодлого, мөрийн хөтөлбөртөө тусгасныг нь сонгохоо иргэд илэрхийлж байгаа юм.

Б.Баттулга: Иргэд АН-ын мөрийн хөтөлбөрт тусгах саналаа утсаар болон онлайнаар ирүүлэх боломжтой

/АН-ын ХЭГ-ын дарга/

-Улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөө боловсруулж байна. Ардчилсан намын хувьд мөрийн хөтөлбөрт иргэдийн саналыг тусгах үндэсний IV аяныг эхлүүлээд байна. Аян нэгдүгээр сарын 24-нд эхэлж, нэгдүгээр шат нь амжилттай өндөрлөсөн. Дэлхий дахинд дэгдсэн гоц халдварт өвчний улмаас үндэсний аянаа цахим хэлбэрт шилжүүлээд байна. Аяны нэгдүгээр шатанд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн 30 гаруй мянган иргэн саналаа ирүүлсэн. Ардчилсан намын пэйж болон 77331206 дугаарын утас sanal@demparty.mn мэйл хаяг, цаасаар иргэдийн саналыг авч байна. Үндэсний IV аяны хоёрдугаар шат энэ сарын 1-20-ны өдрүүдэд цахим хэлбэрээр орон даяар зохион байгуулагдана.

Ардчилсан нам энэхүү аяныг зохион байгуулснаар илүү бодит, хэрэгжих боломжтой, иргэдийн саналыг тусгасан мөрийн хөтөлбөрийг УИХ-ын ээлжит сонгуулиар иргэдэд санал болгоно. Ер нь улс төрийн намуудын мөрийн хөтөлбөр биелдэггүй гэх шүүмжлэл олон нийтийн дунд байдаг. Ялангуяа энэ удаагийн парламентад үнэмлэхүй олонхи болсон эрх баригч намын мөрийн хөтөлбөр биелээгүй учраас иргэд бухимдалтай байгаа. Тиймээс ч улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа олон нийтийн саналыг тусгах нь онцгой ач холбогдолтой.

Ж.Амарсанаа: Салбарын хэмжээнд эмч, мэргэжилтнүүд саналаа ирүүлсээр байна

/Хүний их эмч/

-Ардчилсан нам мөрийн хөтөлбөртөө салбар бүрийн саналыг тусгахаар ажиллаж байна. Яг одоо ч иргэд саналаа ирүүлсээр байна. Эрүүл мэндийн салбарын тухайд “Ахмад эмч нарын холбоо”, мэс заслын болон өрхийн, хүүхдийн эмч нараас гээд салбарын хэмжээнд хүн бүхэн саналаа нэмэрлэж байгаа юм. Салбарын хэмжээнд бодлогод тусгахуйц үнэ цэнтэй саналууд ирж байгаад эмч хүний хувьд баяртай байна.

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг яаж сайжруулах юм, санхүүжилтийг хэрхэн үр ашигтай зарцуулах вэ гэдэгт салбарын эмч, мэргэжилтнүүд ач холбогдол өгч, саналаа ирүүлж байна. Ялангуяа ахмад эмч нарын маань санал маш үнэ цэнтэй байна. Жишээ нь ахмад эмч нар өрхийн эмнэлэгүүдэд зөвлөх эмч маягаар ажиллах саналаа ирүүлсэн. Түүнчлэн ЭМД-ын тогтолцоог хэрхэн боловсронгуй болгох юм, халдварт өвчинтэй яаж тэмцэх вэ, уламжлалт анагаах ухааныг хэрхэн хөгжүүлэх вэ, нас баралтыг бууруулах зэрэг олон асуудлын хүрээнд санал солилцож байгаа нь Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийг боловсруулахад маш чухал.

Иргэдийн зүгээс улсын эмнэлгүүдийн бүтцийг шинэчлэх, сайжруулах, чирэгдэл, цаг хугацаа алдаж байгааг шийдвэрлэх цаг нь болсныг хэлж байна. Тухайлбал, цахим эрүүл мэндийг тогтолцоог улам боловсронгуй болгох, сумын эмч, гуравдугаар шатлалын эмч хоёр яг адилхан цогц мэдээллийг авдаг байх зэрэг олон санал ирж байна. Дэлхийн анагаах ухааны хөгжилтэй хөл нийлүүлэх, эрүүл мэндийн салбарын технологийн хөгжлийг түргэвчлэх зэрэгт Ардчилсан нам анхаарч ажиллахыг иргэд саналдаа дурдсан байна.

Г.Очирбат: ЖДҮ эрхлэгчдийн асуудал төрийн бодлогод тусгалаа олох ёстой

/“Тнгри инвест” ХХК-ийн захирал/

-Бизнес эрхлэгчдийн хувьд 2016 оноос хойш хамгийн хүнд, бэрхшээлтэй цаг хугацааг туулж байна. Миний хувьд ЖДҮ эрхлэгч. Тиймээс ч бизнес эрхлэгчдийг тэр дундаа ЖДҮ эрхлэгчдээ  дэмжих чиглэлд  Ардчилсан нам бодлогоо чиглүүлэх ёстой. Үүний зэрэгцээ томоохон үйлдвэрүүдээ дэмжиж эдийн засгаа солонгоруулах, төслүүдээ урагшлуулах шаардлагатай байна. Үр дүнд нь мэдээж иргэдийн амьдралд хамгийн ихээр тулгамдаад буй ажилгүйдэл, ядуурлын асуудлыг шийдвэрлэх боломжтой. Дундаж давхаргаа бэхжүүлэх нь чухал.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
БОУАӨЯ-наас гадаад томилолтын асуудлаар гаргасан албан ёсны мэдэгдэл 21 цаг 49 мин "Их хотын бүсгүйчүүд 2026" арга хэмжээний шилдгүүдийг тодрууллаа 22 цаг 30 мин Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, өөрчлөлтийн талаар хэлэлцлээ 22 цаг 32 мин ХУД-ийн 8 дугаар хороонд хэрэгжих "Шүншиг гэгээн" төслийн нээлт боллоо 22 цаг 33 мин Монгол, Норвегийн Гадаад хэргийн яамд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 22 цаг 35 мин Улаанбаатар метроны төсөлд ажиллах долоон оюутан БНСУ-д суралцахаар боллоо Өчигдөр 16 цаг 33 мин Жендэрийн үндэсний хороо хуралдаж, 2026 оны төлөвлөгөөгөө баталлаа Өчигдөр 16 цаг 30 мин Согтуу эмэгтэйн гар утсыг дээрэмдсэн этгээдийг баривчилжээ Өчигдөр 16 цаг 25 мин Шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж, ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээг хүргэж байна Өчигдөр 16 цаг 24 мин Дархан-Уул аймагт хөдөлмөр эрхэлж буй эмэгтэйчүүдийг чадавхижуулах төсөл эхэллээ Өчигдөр 16 цаг 24 мин Д.Трамп: Ираны дараа Кубын талаарх бодлогоо боловсруулна Өчигдөр 16 цаг 15 мин О.Алтангэрэл: Ерөнхийлөгчийн санаачлах эрхтэй хуульд хамаарах уу гэдгийг харна Өчигдөр 16 цаг 05 мин Буриад Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэл Өчигдөр 15 цаг 32 мин Ерөнхийлөгчийн санаачилсан хууль ба “парламентын дархлаа” хэмээх төөрүүлэг Өчигдөр 15 цаг 06 мин ГЕГ: Импортын цэцэг лабораторийн шинжилгээнд хамрагдаж, хилээр нэвтэрдэг Өчигдөр 14 цаг 11 мин 660 МВт-ын цахилгаан станцын нүүрс худалдан авах санамж бичиг байгууллаа Өчигдөр 14 цаг 01 мин Японд iPS эсээр Паркинсоныг эмчлэх бэлдмэлийг дэлхийд анх удаа зөвшөөрлөө Өчигдөр 13 цаг 58 мин Гуравдугаар сарын 6-15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр 13 цаг 57 мин Сонгинохайрхан дүүрэгт нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болж байна Өчигдөр 13 цаг 49 мин Улаанбаатар-Лүн чиглэлийн замыг өргөтгөхөд Дэлхийн банк хамтран ажиллахад бэлэн байна Өчигдөр 13 цаг 44 мин
iИх уншсан
Г.Гантулга: Дотоод сонгуулиа шударга явуулж байж АН-д эв нэг... Намаа цэгцэл. Нам дээрээ эхлээд цэгцэр Ираны удирдагч нас барлаа, Иран цаашид яах бол? Сарнай идсэн ямааны шөл Игавахара Масарү: Эзэн хааны айлчлал амжилттай болсон нь хоё... Т.Сумъяабазар: Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогд... Орон байрны архидалтын онцгүй түүх Буриад Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэл Ерөнхийлөгчийн санаачилсан хууль ба “парламентын дархлаа” хэ... Гуравдугаар сарын 2-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга ш... АНУ, Израиль хамтран Иранд цэргийн цохилт өгч эхэллээ 2026 оны Элсэлтийн шалгалт болон Монгол хэл, бичгийн шалгалт... Аутизмтай хүүхдэд тэгш боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030... Казахстаны Хөдөө аж ахуйн яамны төлөөлөгчид Баян-Өлгий аймаг... АНУ-ын гурван сөнөөгч онгоцыг андуурч сөнөөжээ Говийн байгаль, түүхийн музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж ... Умард Солонгосоос ОХУ руу 33 мянган чингэлэг зэвсэг илгээжээ... Ираны дараагийн дээд удирдагчаар Можтаба Хаменеиг сонгожээ Таван шарын нүхэн гарцаар хоногт дунджаар 42,830 тээврийн хэ... Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг нийслэлийн хамгийн том цэцэр...
Top