x

Х.Тэмүүжин: Гишүүдийн авсан ЖДҮ-ийн зээлийг төлүүлэхэд УИХ-ын оролцоо шаардлагагүй  

УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин өнөөдөр Улсын ерөнхий прокурор, Хууль цаазын тэргүүн зөвлөх Б.Жаргалсайханд албан хүсэлт хүргүүллээ. Энэ талаараа УЕП-ын гадаа сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

Х.Тэмүүжин:

-Улсын Ерөнхий прокурор нь Монгол Улсад хуулийг нэг мөр хэрэгжүүлэх, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах үүрэгтэй гэдгийг прокурорын тухай хуульд тусгасан. Нэг мөр гэдэг нь байгууллага, салбар, орон нутгаас үл хамаарна гэсэн үг. Салбар  гэдэгт улс төр, эдийн засаг, байгууллага гэдэг нь УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч, хувийн аж ахуйн нэгжүүд бүгд хамрагдана. Салбараас шалтгаалаад, байгууллагаас шалтгаалаад хууль ялгамжтай үйлчлээд байгаа юм биш биз гэдэг болгоомжлол олон нийтэд үүсээд байгаа. Тиймээс хуулийг ялгаваргүй, алагчлалгүй, нэг мөр үйлчлүүлэх үүрэгтэй Ерөнхий прокурорт хандаж, хүсэлт гаргаж байна.

Хоёр жилийн өмнөөс яригдаж байгаа УИХ-ын гишүүд төрөөс баталгаа гаргасан Засгийн газрын сангаас ЖДҮ-ийг хөгжүүлэх нэрээр, давуу эрхээр хөнгөлөлттэй зээл авсан хэрэг байгаа. Энэ бол нийтийн ашиг сонирхолыг зөрчсөн хэрэг.  

Сонирхлын зөрчлийн тухай хуулийн 20.2-т "УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд..." гэх мэт нэр бүхий албан тушаалтнууд төрөөс баталгаа гаргасан зээл хүртэгч байж болохгүй гэж хориглосон заалт бий. Хэрвээ энэ хуулийг зөрчсөн бол хууль зөрчиж хийсэн гэрээ хэлцлийг хүчингүй болгож, учирсан хохирлыг буцааж төлүүлнэ гэсэн маш тодорхой зохицуулалт, хариуцлагын заалт байгаа. Хоёр жил энэ асуудлыг хүлээлээ, харлаа.

Үндсэн хуульд "Улсын Ерөнхий прокурор төрийг төлөөлж шүүх хуралдаанд орно", прокурорын тухай хуульд "нийтийн ашиг сонирхлыг хамгаалж, сэргээн тогтооно" гэж заасан. Энэ эрх хэмжээнийхээ хүрээнд УЕП шүүхэд нэхэмжлэл гаргаж, УИХ-ын гишүүд, бусад албан тушаалтнуудын авсан ЖДҮ-ийн зээлийг төлүүлэх ёстой, төрийг хохиролгүй болгох ёстой, хуульд заасан бусад хариуцлагыг ярих ёстой. Зээлийг хүртэх ёстой хүмүүст нь хүргэх ёстой. Хариуцлагаас тойрч, зугтаж ханалаа шүү дээ.

Уг нь бол УИХ хууль батлахаас гадна хуулийн биелэлтийг хангах ёстой. Гэтэл хуулийн билэлтийг хангах ёстой хүмүүс нь ажлаа хийхгүй бол хуулийг нэг мөр хэрэгжүүлэх үүрэгтэй Ерөнхий прокурор нь ажлаа хийе. Харъяа дүүргийн прокурорууд нь ажлаа хийж чадахгүй байгаа бол "Нэхэмжлэлээ ийм загвараар гаргаач ээ" гэдэг загварыг нь гаргаж өгч байна. Хуулийн лавлагаануудыг нь гаргаж өгч байна.

Жишээ нь Иргэний хуульд байгаа “Хууль зөрчсөн хэлцлийг хүчингүйд тооцно” гээд маш тодорхой байж байгаа. Сонирхлын зөрчлийн хуулийг зөрчсөн гэрээ хэлцэл бүгд хүчингүй болно. Авсан зээлүүд нь буцаан төлөгдөх ёстой, хүү алданги тооцогдох ёстой. Санаачлагатай, сэдэлтэй хуульчид байдаг бол УИХ-ын гишүүдийн авсан зээлийг жилийн 3 хувь биш Монголын банкуудын дундаж хүүгээр бодож улсыг алдагдалгүй болгох ёстой.

-Өмнөх Ерөнхий прокурор энэ асуудлаар таван гишүүний үрэн эрхийг оруулж ирээд түдгэлжүүлж чадалгүй буцаж байсан шүү дээ?

-Энэ бол УИХ-тай огт хамаарахгүй явах ёстой ажил. Нийтийн ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзвэл прокурор төрийг төлөөлөөд өөрөө санаачлаад шууд шүүхэд хандах эрхтэй. УИХ руу орохгүйгээр гэрээ хэлцлээ хүчингүй болгоод, хохирлыг төлүүлээд явах ёстой. УИХ-д олонхи болж аваад, хаалганыхаа гадна хуулийг үлдээгээд дотор нь хулгай хийж байгаа хүмүүстэй огт хамаарахгүйгээр Ерөнхий прокурор, шүүх нь ажлаа хийхэд л болох юм. Тэдний хууль зөрчиж олж авсан зээлийг төлүүлээд, улсыг хохиролгүй болгоод, хөнгөлөлттэй зээл эзэндээ эргэж очих ёстой.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 7 цаг 51 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 7 цаг 55 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 8 цаг 0 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 8 цаг 7 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 8 цаг 9 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 8 цаг 14 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 8 цаг 17 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 8 цаг 21 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 13 цаг 38 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 13 цаг 52 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 13 цаг 55 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 13 цаг 59 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 14 цаг 12 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 14 цаг 18 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 14 цаг 20 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 14 цаг 25 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 14 цаг 27 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 14 цаг 33 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 14 цаг 40 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top