x

Клеопатрагийн амьдрал, хайр дурлалын түүх

Птолемейн овгийнхны бүх охидыг Клеопатра гэж нэрлэдэг. Гэхдээ зөвхөн нэг нь ихээхэн алдартай болсон ба түүний нэрэнд «VII» гэсэн дагавар чимгийг ховорхон хэрэглэдэг. Тэр нь Египтийн сайхан хүүхнүүдийн нэг бөгөөд, ухаантай захирагч, аюултай дурлалд уруу татагч Клеопатра VII юм.

ТӨРӨХӨӨС ЗАХИРАГЧ ХҮРТЭЛ

Клеопатра манай эриний өмнөх 69 оны арваннэгдүгээр сард төрсөн гэдэг. Грекийн Египетийн хэсгийн нийслэл Александрия хотод төржээ. Эцэг нь XII Птолемей. Ирээдүйн хатан хаан захирагчийн татвар эмсийн нэгээс төрсөн  гэх магадлал бий. Учир нь "XII Птолемейн хууль ёсны ганцхан  охин нь IV Береника" гэж эртний Грекийн түүхч Страбон бичсэн байдаг. Ер нь бол энэ захирагч гурван охинтой гэж түүхэнд тэмдэглэсэн. Береникаас гадна  Клеопатра ба  IV Арсиноя нар байжээ.

Иван Коржевын бүтээсэн баримал.

Ирээдүйн захирагч эмэгтэй  түгшүүртэй цаг үед амьдарч ирэв. Хаан ширээний төлөө цус ихээр урсч байлаа. Тэрээр эцгийн хамт Ром руу зугтан гарч дэмжлэгийг нь авахаар болов. Тэр үеэр хаан ширээнд түүний эгч  IV Береника суужээ. XII Птолемей нэн түрүүнд охиныхоо толгойг авахыг тушааж, түүнийг нь царан дээр авчруулан харахыг хүсчээ. Энэ зураглалыг Клеопатра харсан ба түүнээс дайснаа үл хайрлах, хатуу байх гэсэн захирах гол зарчмыг  сурч авсан байна.

Залуу Клеопатра эртний еврей, эртний перс, хэд хэдэн африк, азийн аялагаар сайн ярьж сурсан байв. Үүний зэрэгцээ тэрээр илтгэх чадвар сайтай, олон төрлийн хөгжмийг чадварлаг тоглодог байсан гэдэг. Түүний гоо үзэсгэлэнгийн тухай домог өнөөг хүртэл зохиолчид болон  зураачдын ур ухааныг шавхсаар иржээ.

КЛЕОПАТРАГИЙН ЗАХИРГААНЫ ЭХЛЭЛ: ЦЕЗАРЬТАЙ ТАНИЛЦСАН НЬ

Үхэхдээ XII Птолемей хаан ширээгээ охин Клеопатра, хүү XIII Птолемей хоёрт өвлүүлэхээр гэрээсэлсэн байлаа. Тэр үед тогтсон уламжлалаар хаан ширээнд  албан ёсны гэрлэлтээр холбогдсон эрэгтэй, эмэгтэй хоёр суух ёстой байв. Засгийг бусдад алдахгүйн тулд  хосуудыг өөрийн хүрээнээс сонгодог байжээ.

Клеопатра хаан ширээнд суунгуутаа л ганцаараа захирах болсон юм. Учир нь түүний есөн настай дүү нь нөхөр төдийгүй, засаг барихад хэтэрхий бага насных байлаа. Гэвч арав хүрсэн тэр эгчийгээ засгаас  шахахаар оролдсон юм. Түүхэн бичиг баримтуудад түүний нэр нэгдүгээрт бичигдсэн байдаг. Хоёр жилийн дараа Клеопатра Сирид зугтан ирээд цэрэг цуглуулан дүү нөхрөөсөө засгийг булаахаар шийджээ. Юлий Цезарийн нэрээр Ромын тусламж ирэв.

МЭӨ 47 онд XIII Птолемей зугтаж явахдаа Нил мөрөнд живжээ. Түүний эгч IV Арсиноя Цезарьт олзлогдоод өршөөгдөн  хийдэд суухаар болсон байдаг. Тэр цагаас Египетийн албан ёсны хаад нь Клеопатра, Цезарь хоёр  болжээ.

Тэр жилд нь хосуудын хүү XV Птолемей Цезарион төржээ. Хатан хаан хүүгийн хамт Ром хотод Юлий Цезарийн тансаг харшинд амьдрах болов. МЭӨ 44 онд Цезарь алагдаж, хатан хаан Египетэд эргэн очжээ.

КЛЕОПАТРА БА МАРК АНТОНИЙ: МӨНХИЙН ХАЙР

Юлий Цезарийг хөнөөсөн хуйвалдагч нартай холоотой байсан эсэхийг тогтоохоор Ромын жанжин Марк Антоний Египетийн хатан хаантай уулзсан юм. Жанжин түүний уран цэцэн үг, гоо үзэсгэлэн, байгаа байдалд бишрэн олон жилээр түүнтэй хамт үлджээ. Клеопатра түүнд Александр Нар, Клеопатра Сар гэх хоёр ихэр, мөн XVI Птолемей Филадельфийг төрүүлж өгсөн байв.

Есөн жил гаруй Клеопатра Марк Антонийн ёс төдий эхнэр байлаа. Жанжинд Ромын эхнэр Октавия байсан юм. Ромын эрх баригчид тэдэнд таалагдаагүй холбоог нь таслахаар Октавийг  нөхөр лүү нь явуулжээ. Харин Клеопатра  бүгдийг хуурч чаджээ. Тэрээр Марк Антоний ба түүний хүрээнийхэнд хайр сэтгэлгүйгээр амьдарч чадахгүй. Нөхрийгөө явсны дараа алст тарчлах болно гэж итгүүлж чадсан байв. Эцэст нь жанжин хууль ёсны эхнэрээ нутаг буцаасан байна.

Ромчуудын уур хилэн хайр сэтгэлтнүүдэд гай авчрав. Засгийн төлөөх тэмцэлд Октавиан Марк Антонийг ялав. Мөхөхөө мэдэрсэн Клеопатра амиа хөнөөхөөр эд эрдэнэс, зарц нарынхаа хамт бунханд бүгэн түгжжээ. Тэр үеэр хатан хаан амиа егүүтгэсэн гэх худал мэдээг Антонийд дамжуулжээ. Зовон шаналасан Антоний илдээрээ амиа хөнөөв.

Энэ түүх  хэдэн зуун удаа дахин дахин бичигдсэн учраас Египетийн үзэсгэлэнт хатан хааны сүүлчийн өдрүүдийн тухай яг тодорхой мэдээлэл олдохгүй. Амь үрэгдсэн Антонийн араас тэрээр удаан уйлан гашуудав. Ялагч Октавиан түүнд Антонийг ёслол төгөлдөр оршуулахыг зөвшөөрсөн байна. Тэр үед 39 настай байсан Клеопатра могойд хатгуулан амиа егүүтгэсэн гэдэг. Клеопатра үхсэний дараа Египетийг Ромын муж болгон зарлажээ.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (172.69.252.133)
    Vll Клеопатрагийн тухай мэдээлэл оруулсаэд баярлалаа
    2023 оны 01 сарын 08 | Хариулах
    • Zov bicheech
      2023 оны 01 сарын 08
iШинэ мэдээ
Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 3 цаг 42 мин Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулна 3 цаг 58 мин “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр санал солилцов 4 цаг 3 мин Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ 4 цаг 8 мин Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа 4 цаг 12 мин Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл 4 цаг 26 мин Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... 4 цаг 32 мин Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ 6 цаг 16 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа 6 цаг 35 мин Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 6 цаг 54 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв 6 цаг 56 мин Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 23 цаг 43 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ Өчигдөр 16 цаг 48 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна Өчигдөр 16 цаг 34 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ Өчигдөр 16 цаг 31 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Өчигдөр 16 цаг 28 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг Өчигдөр 16 цаг 10 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана Өчигдөр 14 цаг 25 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ Өчигдөр 14 цаг 24 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана Өчигдөр 14 цаг 13 мин
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд... Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын... Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр ха... Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа
Top