x

Жүжигчин Ж.Баясгалан АН-д гишүүнээр элслээ

Жүжигчин Ж.Баясгалан АН-д гишүүн болж, намын батлахаа гардан авлаа. АН-аас Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай хуулийг санаачилж байгаа бөгөөд жүжигчин Ж.Баясгалан хөгжлийн бэрхшээлтэй 100 мянга гаруй иргэдийг төлөөлөн АН-тай хамтран ажиллахаар болжээ. 

АН-ын удирдлагууд өнөөдөр мэдээлэл хийж, жүжигчин Ж.Баясгалантай хамтран ажиллахаар болж буйгаа мэдэгдэн, Ардчилсан Намын гишүүний батлахыг гардуулав.

Ж.Баясгалан: "Би өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг болон залуу үеэ төлөөлж энд ирсэн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд биш "Тусгай хэрэгцээт" иргэд гэж нэрлэж заншихыг хүсч байна. Би хэдий тэргэнцэр дээр сууж байгаа ч намайг хөгжихөд энэ тэрэг саад болдоггүй. Нийгэм маань тусгай хэрэгцээт хүмүүсээ тусгаарлах биш харин тэвэрч авах ёстой. Тусгай хэрэгцээт хүмүүстэйгээ цуг амьдрах нийгэм, орчныг бүрдүүлж өгөх хэрэгтэй байна. Тэгвэл бид бүгд эрх тэгш гэдгээ ойлгодог болно.

Тусгай хэрэгцээт хүүхдүүдийг тусад нь сургаж буй нь нийгмээс улам л тусгаарлаж байгаа хэрэг. Үүний оронд тусгай хэрэгцээт иргэдтэйгээ цуг амьдрах хэрэгтэй байна. Би бүх сургуульд тусгай хэрэгцээт хүүхдүүд суралцдаг болоосой гэж хүсдэг.  ЕБ-ийн сургуулиасаа тэргэнцэртэй, сонсголын бэрхшээлтэй хүнтэй хамт байсан хүн тэдэнтэй зөв харилцаж сурна. Энэ бодлыг маань АН дэмжин мөрийн хөтөлбөртөө тусгаж, өдөр бүр бэрхшээлтэй тулгардаг над шиг хүмүүсээс санал авч байгаад маш их баяртай байна. Тиймээс энэ бүхэн хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (59.153.87.251)
    ээ бурхан минь АНус луйварчид хегжлийн бэрхшээлтэй иргэдээр улс тер хийх нь Эрдэнэ гахай хегшид халамжийн санг целмен нас барагсадаар менге хийсэн увайгуй луйварчин биздээ Энэ залуу хэрэггуй юм хийж байна даа Эсвэл энэ хэдийн ереесен дугуй юм уу Бусдаараа улс тер хийвэл сонин л байна Эрдэнэ гэсэн эруугийн элемент удахгуй шорондоо орох байхоо
    2020 оны 02 сарын 22 | Хариулах
iШинэ мэдээ
Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 1 цаг 5 мин Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулна 1 цаг 21 мин “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр санал солилцов 1 цаг 25 мин Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ 1 цаг 31 мин Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа 1 цаг 35 мин Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл 1 цаг 49 мин Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... 1 цаг 55 мин Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ 3 цаг 39 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа 3 цаг 58 мин Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 4 цаг 17 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв 4 цаг 19 мин Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 21 цаг 6 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 21 цаг 31 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 21 цаг 45 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 21 цаг 48 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 21 цаг 51 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 22 цаг 9 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 23 цаг 54 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 23 цаг 55 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана Өчигдөр 14 цаг 13 мин
iИх уншсан
2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд... Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын... УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэ... Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр ха... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа
Top