x

Японы уран зохиолын 7 гол бүтээл

Наран мандах орныг ойлгох хүсэлтэй хэн бүхэнд зориулав. 

"ТАКЭТОРИ өвгөний тухай тууж"

Нэгэн удаа хөгшин модчин хулсны голоос  өөдсөн охиныг олжээ. Хүүхэдгүй байсан тэр охиныг  баяртаагаар  үрчлэн аваад Кагуя-химэ гэсэн нэр өгөв. Өдрөөр биш цагаар өсч буй хүүхдээ Такэтори халамжлан хайрлана. Охинтой болсноос хойш өвгөн алтан зоос ба бусад үнэт эдлэлийг байнга олох боллоо.

Түүнийгээ охины ирээдүйд зориулан хураана. Энэ цагаар Кагуя-химэ тааралдсан залуу бүр дурлаад байдаг жинхэнэ гоо бүсгүй болон хувирлаа. Бүсгүй гоо үзэсгэлэнг эзэн хааны гэр бүл  сонсон сонирхож эхлэв. Гэтэл Кагуя нөхөрт гарах хүсэлгүй, тэр  бодит амьдралд тохирохгүй, сарнаас дэлхийд илгээгдсэн хүн гэдгээ мэддэг. Бас түүнд өмсөнгүүт дэлхийн амьдралаа бүрэн мартдаг  гайхалтай өдөн хувцас байгаа. Үлгэр ба ахуйн романыг санагдуулахаар уян сэтгэлийн түүх нь Х зууны орчим бичигдэн Японы сонгодог уран зохиолын үүсэн тогтнох үеийг харуулж өгдөг. Дашрамд модчин өвгөний түүхийг  Японы  анимегийн алдартай  бүтээлч Исао Такахата  зурмал кино болгон “Кагуя гүнжийн тухай домог” гэж нэрлэсэн байна.

МУРАСАКИ СИКИБУ: "ГЭНЗИ-ийн тухай тууж"

"Гэнзийн тухай тууж" Японы уран зохиолын үндэс нь бөгөөд түүнийг үнэлэхийн аргагүй. Эх бичлэгийн асар их бичлэгийг өнөөдөр япончууд өөрсдөө уншиж чадахгүй. Учир нь түүнийг орчин үеийн япон хэлнээ буулгасан байгаа. Түүнийг бүтээгч нь ордны хатагтай Мурасаки Сикибу бөгөөд, өөрийн ихээхэн нарийн бэрхтэй бүтээлд гоолиг, ганган,  зоригтой, ухаантай, хайрын урлагийг дээд зэргээр эзэмшсэн жишиг  эр хүн Гэнзийг магтан дуулдаг.

Зохиол нь олныг ёстой алмайруулж чадсан ба Гэнзи бурхадын адил  бараг л домгийн  дүр болжээ. Япон хүмүүс ийм номыг  хүн бичсэн гэдэгт итгэж өгөхгүй л байлаа.  Эх бичлэгийг унших л хэрэгтэй гэхдээ тэр нь таниас нэлээдгүй хүчин чармайлт шаардах гэнэ.

СЭЙ-СЕНАГОН: "Шургуулга дахь тэмдэглэл"

"Энэ ном нь миний нүдний өмнүүр өнгөрсөн бүгдийг, миний зүрхийг догдлуулж байсан бүрийн тухай цуглуулга юм. Би түүнийг гэрийн мухарт, анир чимээгүйд бичлээ" гэж япончуудын дуртай номын нэг болсон өөрийн бүтээлийнхээ тухай Сэй-Сенагон ярьсан байдаг.  

Ордны хатагтайн бичсэн дэлгэрэнгүй эссед Наран мандах орны хүмүүсийн сэтгэл зүйд ойр бүгд байгаа. Яаралгүй өгүүллийн хэм хэмжээ, байгаль орчны үзэсгэлэнгээр бишрэх, өдөр тутмын амьдралын гоо зүйн бичлэг уг тэмдэглэлийг япончуудын дуртай ном болгожээ. Гайхалтай бясалгааны  бараг сэдэвгүй энэ ном  хүнс ногоо худалдан авах, гоёлоо сонгох зэргийн эртний Японы  амьдралын жижиг сажиг зүйлийг дэлгэрэнгүй гаргаснаар сонирхолтой. Зохиол XI зуунд бүтээгдсэн гэхээр  энэ бүх тэмдэглэл нь үнэлж баршгүй материал юм.

ХИГУТИ ИТИЕ: "Үе тэнгийнхэн"

Хигути Итие хатагтайг Японд үнэлэн хайрладаг ба түүний бүтээлийг Эмиль Золягийн уран бүтээлтэй эн зэрэгцүүлэн үздэг. Үнэндээ хоёр зохиолчийн намтраас нь авахуулаад ялгаа их. Хигути Итие 1872 онд нэлээдгүй чинээлэг айлд төрөн яруу найраг, уран зохиолын чадварт багаасаа суралцсан байдаг. Гэхдээ гэр бүл нь тэргүүнээ алдаж, хоосорсны дараа  тэрээр хоёр охин дүү, эхийнхээ хамт Токиогийн ядуусын хороололд суурьшжээ. Тэнд биеэ үнэлэгчид, дампуурч хоосорсон  худалдаачид ба ядуус амьдардаг байж. Тэнд  Хигути гэр бүлийнхээ хамт бичиг хэргийн хэрэгсэл худалддаг байв. Нэгэн удаа “Оны сүүлчийн өдрүүд” өгүүллэг бичин  сэтгүүлд хэвлүүлжээ.

Үүний дараа л Хигути жинхэнэ уран зохиолын од болон гялалзаж эхэлсэн байлаа. Түүний бүтээлийг энд тэндгүй дуртайяа нийтлэн тэр өөрөө олны дуртай зохиолч болон магтуулж ирэв. Зохиогчийн гол бүтээл нь “амьдралын ёроолд”  орсон хүмүүсийн амьдралын тухай өгүүлсэн “Үе тэнгийнхэн” ном болсон юм. Хигути өөрөө тийм амьдралаар дайрсан учир  юуны тухай бичиж буйгаа сайн мэдэж байлаа. Энэ амжилтын дараа зохиолч бүсгүй сүрьеэ өвчнөөр өвчлөн 24 насандаа өөд болжээ. Сонирхолтой нь талийгаачийн бүтээлийг хэвлэсний шагналаар тэдний гэр бүл  удаан амьдарч байв.

РЮНОСКЭ АКУТАГАВА: "Төгөлд"

Японы уран зохиолын мэр богинохон 35 жилийн амьдралыг туулжээ. Амьдралын богино хугацаандаа  өөрийн нэрийг дэлхийн уран бүтээлд үлдээж чадсан байлаа. Оросын үгийн уран бүтээлийг бишрэгч, Гоголь, Чехов, Толстой, Тургенев, Достоевскийг дагагч  уран бүтээлийнхээ эхэнд  утгагүй төрлөөр бичиж бичин Франц Кафкийн  “ахан дүүс” нь болсон байлаа.

Хожим түүний уран бүтээл тунгалаг, энгийн болж, зохиогч гүн ухаанд хандах нь ихэсчээ. Акутагавагийн чухал бүтээлүүдийн нэг нь «төгөлд» гэсэн өгүүлэл болсон ба сэдэв нь: нэгэн удаа ойд  ханхүүг хөнөөсөн хэрэг гардаг. Шүүгч үнэнийг олохоор  болсон хэрэг явдлын гурван хувилбарыг авч үздэг. Гэтэл хувилбар тус бүр нь хоорондоо огт  адилхан биш нь парадокс болдог. Сонирхолтой нь энэ сэдвээр Оросын кино найруулагч Рустам Хамдамов “Ёроолгүй шуудай” нэртэй киног өнгөрсөн онд  бүтээсэн байна.

ЮКИО МИСИМА: "Багны наминчлал"

Юкио Мисима (жинхэнэ нэр нь Хираока Кимитакэ) “Багны наминчлал” романаа хэвлүүлсний дараа өглөө алдартан болон сэржээ. Дуулиантай бичлэг нь номын гол баатрын нэгэн ёсны өгүүлэл юм. Залуудаа тэр эмэгтэй хүнийг хайрлаж чадахгүй гомо гэдгээ ойлгож байв. Энэ талаарх  түүний дотоод  зовинол,  өөртөйгөө хийсэн тэмцэл, нийгмийн хэм хэмжээний эсрэг зогсолт зэрэг нь уг зохиолын  үндэс болсон байдаг. Хэдийгээр  олон нийт уг романаар цочирдсон ч гэсэн зохиогчийн үгийн урлаг нь түүнд амжилт авчирчээ.  

КОБО АБЭ: "Элсний эмэгтэй"

"Японы Кафка" гэж Кобо Абэг  Европт нэрлэдэг. Зарим талаар түүнийг шударга гэж болох талтай. Учир утгагүй зүйл, түүнийг дагасан амьдралын зорилгогүй байхгүй гэдэг нь зохиогчийн бүтээлийн гол сэдвүүд болдог. Гэхдээ түүний зохиолын баатруудад  баатруудынх  нь аз жаргалын боломж байгаа. Хүмүүсийн гарах аргагүй нүхэнд оруулан орхидог хачин тосгоны тухай өгүүлсэн тосгоны тухай “Элсний эмэгтэй”  ном өгүүлнэ. 

Тэнд хүмүүс  нурж буй элсийг малтан гаргаж өгөн амьдрах бөгөөд тэр утга учиргүй орчинд гол баатар нь эмэгтэй хүнтэй тааралдан амьдрал нь үргэлжилдэг. Хачирхалтай номыг унших нь цагаа алдсан мэт  байвч түүнийг анхааралтайгаар уншихад ном танд таалагдах нь дамжиггүй.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Уугий (202.126.89.53)
    Эдгээр зохиолуудыг хаанаас олж унших вэ?
    2021 оны 05 сарын 11 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 18 цаг 49 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 20 цаг 38 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! 23 цаг 9 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Өчигдөр 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Өчигдөр 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Өчигдөр 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон Уржигдар 15 цаг 50 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна Уржигдар 15 цаг 04 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна Уржигдар 14 цаг 23 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Уржигдар 14 цаг 14 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ Уржигдар 13 цаг 34 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй Уржигдар 11 цаг 28 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ Уржигдар 11 цаг 09 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top