x

Шинэ коронавирустай тэмцэхэд МОНГОЛЧУУД бэлэн үү?

Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр өнөөдөр /2020.02.12/ өглөө 10.00 цагийн байдлаар коронавирусийн хардвараар 1112 хүн нас барж, халдвар авсан хүний тоо 44886-д хүрсэн байна. Мөн энэ өвчнөөр өвчилсөн 4638 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан гэв.

Хятад улсад зөвхөн өчигдрийн байдлаар шинэ төрлийн коронавирусийн халдварын 2015 тохиолдол бүртгэгдэж, уг өвчний улмаас 97 хүн нас баржээ.

Харин манай улсын хувьд Өвөрхангай, Хөвсгөл, Баян-Өлгий, Хэнтий аймгууд, Гашуунсухайт боомтод сэжигтэй тохиолдлууд бүртгэгдлээ. Өвөрхангай, Хэнтийд гарсан тохиолдлууд дээр шинжилгээний дүн “сөрөг” гарсан гэх авч тэр ч бас баталгаатай бус болоод байна. Дээр нь халдварын голомт болсон БНХАУ-ын Ухань хотоос 31 монгол оюутныг эх оронд нь авчирсан. Эхнээсээ шинжилгээний хариу гарч, ар гэрт нь буцааж эхэлсэн талаар өнгөрөгч даваа гаригт мэдээлсэн билээ.

Гэвч харамсалтай нь өвчний шинж тэмдэг илрэх цаг хугацаа уртассаар байгаа мэдээлэл түгшүүр төрүүлж эхэллээ. Уг өвчинтэй тэмцэж буй БНХАУ-ын судлаачид шинэ төрлийн коронавирусийн нууц үе таамаглаж байснаас 10 хоногоор удаан буюу 24 хоног байж болзошгүй гэв. Судалгааг 2003 онд SARS-ийг илрүүлж байсан доктор Жун Наншань тэргүүтэй эрдэмтэд хийсэн байна. Тэгэхээр манай ХӨСҮТ-ээс өгч буй “сөрөг” гэдэг хариулт хэдхэн хоногийн дараа “эерэг” болж өөрчлөгдөх магадлал их байна аа гэсэн үг.

Хэрвээ тэгвэл “шинэ вирусын халдвар илэрсэнгүй” гээд хяналтаас гаргасан бүх тохиолдлууд бидний хувьд шинэ төрлийн “бактерлогийн зэвсэг” болж хувирна гэсэн үг. Харин манай улс, эрүүл мэндийн салбар маань энэ өвчинтэй тэмцэхэд бэлэн үү?

Өнгөрөгч даваа гаригт Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Халдвартын эмнэлэг, Цэргийн төв эмнэлэг, “Оточ манал” эмнэлгүүдэд 800 хүртэл ор гаргах боломжтой” гэсэн билээ. Хэрвээ энэ өвчин бодитоор ороод ирсэн тохиолдолд энэ хангалттай юу? Эсвэл манай эмч, эмнэлгийн ажилтнуудын хүний нөөц, хүчин чадал гурван тусдаа эмнэлэг дээр тус тусдаа ажиллаж чадах уу? Яагаад нэг эмнэлгийг тусгаарлах тухай биш, нэг хэсэг эмнэлэг дээр тус тусад нь тасаг байгуулах тухай ярих болов. Тэр тоолонгоор халдварын тархалт, эрсдэл нэмэгдэнэ. Тэдгээр эмнэлэгт байгаа бусад өвчтөнүүдийг эрсдэлд оруулна гэсэн үг. 

Одоог хүртэл манайд шинэ коронавирусын халдвар орж ирээгүй шалтгааныг зарим нь “Эрүүл мэндийн яам, хил гаалийнхан сайн ажиллаж байна, халдвараас сэргийлж чадаж байна” хэмээн “омогших” хандлагатай байсан. Гэвч тийм биш байсныг сүүлийн үед нэмэгдэж буй сэжигтэй тохиолдлууд нотолж байна. Өнөөдрийг хүртэл шинэ вирусын халдвар тогтоогдоогүй байгаа шалтгаан нь ердөө манай улсын хүн амын тоотой холбоотой.

Магадлалын онолоор бол тэрбум хүнтэй Хятадад илэрч байгаа халдварын тохиолдлыг гурван сая хүнтэй Монгол Улсын хүн ам дээр буулгаад үзвэл дор хаяж 30 дахин бага гэсэн үг. Харин нэгэнт илэрсний дараа магадгүй 30 дахин хурдан тархах болно. Цөөн хүн амтай байгаа нь гадаад талдаа бидний давуу тал болж байсан бол нэгэнт халдвар ороод ирсний дараа дотоод талдаа сул тал болж хувирна.

Харин тэр үед бидэнд коронавирусийн халдвартай тэмцэх бодит боломж, эм, эмнэлгийн хүчин чадал маань хэр вэ? "Маскаа зүү" гэхээс өөр хийж чадах зүйл манайд байна уу?

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • DR. ADITYA (105.112.97.31)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD ( 2,142,860,071.37 MNT)Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. เว็บไซต์:
    2020 оны 02 сарын 18 | Хариулах
  • Зочин (59.153.87.251)
    бодит юм бичээрээ Худлаа таавар бичиж сурхий амьтан болох гэж хун амьтан уймуулж балайрав
    2020 оны 02 сарын 17 | Хариулах
  • Зочин (139.5.217.225)
    Хятадууд корона вирүсээр нас барагсадаа 49 цэгт чандарлаж байгаа гэсэн.Манайд тийм боломж бий юу гэдгийг бодолцох хэрэгтэй гэж бодож байна.Манайд корона вирүс орж ирэхгүй гэсэн баталгаа байхгүй болохоор ингэж бичлээ
    2020 оны 02 сарын 13 | Хариулах
  • Зочин (64.119.17.103)
    Гадаад ажиллаж амьдарч байгаа нутаг нэгтнүүд маань маск илгээж бидэнд тусалж байгаад баярлаж байвч тусламж хэнд олгогдоод байна аа. Монгол хүмүүс өөрсдөө маскаа хийгээд зүүдэг байсан үе сайхан даа. Социализмын үед. Одоо өөрсдөө гэртээ хийгээд зүүцгээе.
    2020 оны 02 сарын 12 | Хариулах
  • Zochin (202.126.88.47)
    za burhan mini bitgii l orj ireecei orj ireh magadlal uh undur shuu manaih shig buurai oron deer n hun ard n heneggui bohir zavaandyy agaar hurcnii bohirdil mash uh hog hayuhdal unc nuram ygaadac n zugeer l gydamaar ng acgaj xayudag bid er n darj chadh gedegt ni nuugi yrihad utgehgui l bn shuu za muu xolyyr unguruh boltygai
    2020 оны 02 сарын 12 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 20 цаг 40 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 20 цаг 49 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 20 цаг 54 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 23 цаг 24 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 23 цаг 33 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 23 цаг 36 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо Өчигдөр 10 цаг 09 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Хулгайтай тэмцэхээ боль! Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргү... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top