x

“King Tug” хочит Н.Төгсцогтыг дэмжих 8 шалтгаан

Гавьяат тамирчин, олимпын болон дэлхийн аваргын мөнгөн медальт, “King Tug” хочит Н.Төгсцогтын шийдвэрлэх тулаан болоход 3 хоног үлдээд байна.

IBO холбооны аварга “King Tug”-ын Гэри Расселлтэй хийх IBO болон WBC холбооны хагас хөнгөн жингийн мэргэжлийн боксын дэлхийн аваргын төлөөх тулаан энэ сарын 8-нд болно.

Эдүгээ 31 настай, мэргэжлийн рингэнд 31 тулаан хийхдээ ганцхан удаа ялагдсан, 2015 оноос хойш WBC-ийн дэлхийн аварга цолоо дөрвөн удаа хамгаалаад байгаа Гэри Рассел, мэргэжлийн боксын рингэнд 11 тулаан хийж, бүгдэд нь ялалт байгуулсан 27 настай “King Tug” нарын тулаан боксын ертөнцийн анхаарлыг маш их татаж байна.

Монгол тулаанчаа хамтдаа дэмжих 8 шалтгаан:

1. Н.Төгсцогт нь мэргэжлийн боксын ертөнцөд 11 тулаан хийж нэг ч удаагийн ялагдалгүйгээр 11 удаа ялалт байгуулан гайхалтай амжилт үзүүлсээр байгаа. Н.Төгсцогт хамгийн сүүлд 2019 оны 1-р сарын 27-нд Клаудио Марреротой 11 дэх тулаанаа хийж, 12 раундын дараа оноогоор ялагч болсноор IBO холбооны аварга болсон юм.  

2. Түүний өрсөлдөгч болох WBC холбооны аварга Гари Расселл Жр бол 2015 оноос хойш WBC холбооны аваргын бүсийг эзэмшиж байгаа маш хүчтэй өрсөлдөгч. Өдгөө 32 настай тэрээр 2014 онд WBC холбооны аваргын төлөөх тулаанд Василь Ломаченкод ганц л удаа ялагдсанаас өөр ялагдал хүлээж байгаагүй бөгөөд мэргэжлийн боксын нийт 31 тулаанд орсноос 30 удаа ялалт байгуулсан супер тамирчин юм.

3. WBC холбоо бол дэлхийн мэргэжлийн боксын хамгийн нэр хүнд бүхий 4 холбооны нэг юм. Бусад нэр хүнд бүхий гурван холбоонд IBF, WBO, WBA холбоо зүй ёсоор ордог. Хэрэв Н.Төгсцогт WBC холбооны аваргын бүсийн төлөөх тулаанд ялалт байгуулвал цаашид бусад 3 холбооны аваргын бүсийн төлөө тулалдах эрхтэй болж, дэлхий дахинд боксын аварга хэмээгдэх юм.

4. Хэрэв Н.Төгсцогт 2-р сарын 9-ний өдөр болох энэ тулаанд ялагдвал дахин бүсийн аваргын төлөө тулалдах эрхтэй болох хүртлээ олон удаагийн тулаан хийх шаардлагатай болно. Тиймээс энэ тулаан бол Н.Төгсцогтын хувьд мэргэжлийн боксын замналаа алдалгүй цааш үргэлжлүүлэх алтан боломжийг олгох маш чухал тулаан юм.

5. Н.Төгсцогт 17 настайдаа сонирхогчдын боксын ДАШТ-нээс мөнгөн медаль хүртэж, 20 настайдаа Лондонгийн Олимпоос мөнгөн медаль хүртэж байсан. Тэгвэл түүний өрсөлдөгч Гари Расселл Жр мөн л 17 настайдаа сонирхогчдын боксын ДАШТ-нээс хүрэл медаль хүртэж байсан бөгөөд 2009 оноос эхлэн мэргэжлийн боксд хүч үзэх болжээ.

6. Н.Төгсцогт 2015 онд мэргэжлийн боксын рингэнд анхны тулаанаа хийж байх үед Гари Расселл WBC холбооны аваргын төлөө Василь Ломаченкотой тулалдаж ялалт байгуулж байв. Түүнээс хойш Гари Расселл Жр WBC холбооны аваргын бүсээ хамгаалах тулаанд 4 удаа орж 4 ялалт байгуулсан бөгөөд 5 дахь тулаанаа Н.Төгсцогттой хийх гэж байгаа юм. Н.Төгсцогтын өрсөлдөгч тийм л хүчтэй өрсөлдөгч. 

7. Н.Төгсцогт мэргэжлийн боксын рингэнд хийсэн 11 тулааныхаа 9-т нь өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авсан бол Гари Рассель Жр мэргэжлийн боксын 31 тулаан хийж, түүнийхээ 17-д нь өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авчээ.

8. Боксын гурван одтой шүүгч Г.Нандинжавын хэлснээр Н.Төгсцогтын энэхүү тулаан өмнөх тулаануудтай харьцуулахын аргагүй ширүүн тулаан болно гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

Дашрамд дурьдахад, түүний тулааныг Монголын цагаар 2-р сарын 9-ний 09:00 цагт Юнивишнийн Unilive 88-р суваг, LookTV-ээр шууд дамжуулан үзүүлэх аж. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 1 цаг 5 мин Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулна 1 цаг 22 мин “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр санал солилцов 1 цаг 26 мин Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ 1 цаг 31 мин Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа 1 цаг 35 мин Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл 1 цаг 49 мин Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... 1 цаг 55 мин Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ 3 цаг 39 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа 3 цаг 58 мин Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 4 цаг 17 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв 4 цаг 19 мин Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 21 цаг 6 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 21 цаг 31 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 21 цаг 45 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 21 цаг 48 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 21 цаг 51 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 22 цаг 9 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 23 цаг 54 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 23 цаг 55 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана Өчигдөр 14 цаг 13 мин
iИх уншсан
2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд... Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын... УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэ... Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр ха... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа
Top