x

Лхагва гаригаас хүйтний эрч чангарна

Улаанбаатар хотод:  Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр.  Өдөртөө 8 хэм хүйтэн байна.

Нутгийн баруун хагаст үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 16-21 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн-Бэлчир орчим, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 10-15 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн байна.

Цаг агаарын урьдчилсан төлөв: 28-нд Монгол-Алтайн уулсаар, 29-нд Хангай, Хөвсгөлийн уулс, Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас, 30-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи   29-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 30-нд нутгийн зарим газраар, 31-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 17-22 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна. 30-нд нутгийн баруун хэсгээр, 31-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол банк мөнгө хэвлээгүй, гэхдээ Монгол Улс мөнгөтэй байна 32 мин С.Зулпхар: Хуулийг зүгээр л батлаад орхичихдог зүйл ерөөсөө биш 53 мин Трипл-даблын дээд амжилтын эзэн Р.Уэстбрук зодог тайлжээ 1 цаг 3 мин COP17-г үр дүнтэй явуулахад үнэтэй дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв 1 цаг 9 мин ОХУ, БНХАУ, БНСУ-аас АИ-92 бензиний нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ 1 цаг 11 мин Мөнгөний бодлогын хүүг 12.5 хувьд хүргэнэ 1 цаг 21 мин ПСЖ баг УЕФА-гийн Супер цомыг дахин хүртлээ 1 цаг 24 мин Хятадын шинэчлэлийн архитекторчдын нэг Жү Рүнжи таалал төгсжээ 2 цаг 11 мин Газар хөдлөлтийн улмаас Колумбийн кофены экспорт зогсжээ 2 цаг 15 мин Бээжин-Улаанбаатарын чиглэлд олон улсын тогтмол нислэгийг эхлүүлэв 2 цаг 29 мин COP17-гийн үеэр нийтийн тээврийн тодорхой чиглэлд үнэ төлбөргүй үйлчилнэ 2 цаг 33 мин СОР17-г бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарахыг үүрэг болгов 16 цаг 1 мин “Зүчийн улсын зарлиг, албан бичгүүд” бүтээлийг танилцуулав 16 цаг 11 мин Японы засгийн газрын өр түүхэн дээд хэмжээнд хүрчээ 17 цаг 9 мин Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр замыг ирэх сард ашиглалтад оруулна 19 цаг 13 мин Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 19 цаг 19 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ 19 цаг 25 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан 19 цаг 31 мин Дэлхийн хөгжмийн тавцанд Монголыг таниулсан 10 жил 19 цаг 35 мин Зэрлэг амьтдад ээлтэй хашааны хотын стандартыг танилцуулна 19 цаг 45 мин
iИх уншсан
Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос с... Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизе... Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олго... Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр ... Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусга... Ормузын асуудлаар Оман, Иран хоёр тохиролцоонд хүрэхэд ойрхо... Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуу... Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн ... Шатахууны хямрал ба бодит байдал Монголын гадаад валютын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрчээ СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын... Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдли... COP-17: Үгүй хийх нь Улаанбаатарын сүүлчийн ногоон бүс, үлдэ... Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан. Үүлшинэ, бороотой
Top