Монголын жүдо бөхийн шигшээ багийнхан 2020 оны эхний олон улсын тэмцээнээ Францын нийслэл Парис хотоос эхлүүлэх гэж байна.
Парисын “Их дуулга” ирэх сарын 8-9-нд болох бөгөөд манай улсаас 21 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцох аж.
Эмэгтэйчүүд:
- 48 кг МУГТ М.Уранцэцэг, ОУХМ Г.Наранцэцэг,
- 52 кг Б.Хорлоодой, А.Бадамгарав,
- 57 кг МУГТ Д.Сумьяа,
- 63 кг МУГТ Б.Мөнгөнчимэг, ОУХМ Б.Ганхайч,
- 70 кг М.Даваасүрэн,
- -78 кг-д О.Мөнгөнцэцэг нар;
Эрэгтэйчүүд:
- 60 кг ОУХМ Л.Өнөбoлд, МУГТ Д.Амартүвшин,
- 66 кг ОУХМ Г.Хэрлэн, Ё.Басхүү,
- 73 кг МУГТ Г.Одбаяр, ОУХМ Ц.Цогтбаатар,
- 81 кг О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн,
- 90 кг Г.Алтанбагана,
- -100 кг Л.Отгонбаатар,
- +100 кг-д Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, ОУХМ Ө.Дүүрэнбаяр нар хүч үзэхээр болжээ.
Сэтгэгдэл (1)