x

Чөлөөт бөхийн УАШТ өндөрлөж, олимпын эрхийн төлөө өрсөлдөх бөхчүүд тодров

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 55, эмэгтэйчүүдийн 21 дэх удаагийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр өндөрлөлөө.

Тэмцээнд “Аварга”, “Аврагч”, “Алдар”, “Алдартан”, Архангай, “Арслан”, Баянхонгор, “Женко”, Орхон аймгийн “Ирээдүйн одод”, МУБИС, Налайх, “Приус” төв, “Сүлд”, Сонгино хайрхан дүүрэг, “Төгс”, УСУГ, ҮБТДС, “Хангай хүчтэн”, “Хангай хайрхан уул”, “Хангарьд”, “Харгант цамхаг”, “Хасу-Мегастарс”, “Хасу-Хэнтий”, “Хилчин”, “Хүч”, “Цастын барс”, “Эрч” гэсэн 27 байгууллагын 320 тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр 10 жинд өрсөлдөв.

Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран, О.Бурмаа ес, Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг найм, ОУХМ О.Үйтүмэн долоо, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, ОУХМ Э.Даваачимэг тав, ОУХМ Т.Түвшинтулга дөрөв, Ц.Намуунцэцэг гурав, Э.Цэвэгмид, З.Сумьяабазар, Б.Болортуяа хоёр, Ц.Чинзориг, Э.Тэмүүлэн, Д.Батзул, М.Цогтгэрэл, Ч.Алтангэрэл, М.Лхагвагэрэл, Б.Дөлгөөн, Б.Хонгорзул, З.Болортунгалаг нар анх удаагаа Монгол Улсын аварга хэмээх алдрыг хүртэв. Энэ удаагийн УАШТ-ээс 9 шинэ аварга төрлөө.

Олимпын жингийн улсын аварга тамирчид гуравдугаар сарын 27-29-нд БНХАУ-ын Шиань хотод болох “Токио-2020” зуны олимпын наадмын Азийн эрх олгох тэмцээнд эх орноо төлөөлөн оролцоно.

Сүүлийн өдөр /2020.01.06/ эрэгтэйчүүдийн 92, 97, 125, эмэгтэйчүүдийн 62, 72, 76 кг жингийн медалийн төлөөх барилдааны дүнг МЧБХ-ноос хүргэж байна.

Эрэгтэйчүүдийн 92 кг-д /15 бөх/: 1. Мөнхбаатарын Цогтгэрэл /Хангарьд/  2. Доржготовын Доржсүрэн /Аврагч/  3. Баатарын Нямбаяр /Приус центр/, Баяраагийн Бат-Эрдэнэ /МУБИС/

97 кг-д /17 бөх/: 1. Чинбатын Алтангэрэл /Хилчин/ 2. Баасанцогтын Өлзийсайхан /Хасу-Мегастарс/ 3. Төмөрбатын Мөнгөншагай /Харгант цамхаг/, Балтмөнхийн Бадамдорж /Цастын барс/

125 кг-д /24 бөх/: 1. Мөнхтөрийн Лхагвагэрэл /Хилчин/ 2. Доржхандын Хүдэрбулга /Сүлд/ 3. Нацагсүрэнгийн Золбоо /Хүч/, Пүрвээгийн Өсөхбаатар /Хилчин/

Эмэгтэйчүүдийн 62 кг-д /7/: 1. Сүхээгийн Цэрэнчимэд 2. Пүрвээгийн Номин-Эрдэнэ /хоёул Алдар/ 3. Өлзийсайханы Пүрэвсүрэн /Хүч/

72 кг-д  /6 бөх/: 1. Энхбаярын Цэвэгмид /Алдар/ 2. Доржсүрэнгийн Цогзолмаа /Аврагч/ 3. Цэрмаагийн Хулан /Хасу-Мегастарс/

76 кг-д /8 бөх/: 1. Очирбатын Бурмаа /Женко/ 2. Бадрахын Одончимэг 3. Ганбатын Ариунжаргал /хоёул Алдар/, Гэлэгжамцын Наранчимэг /Хилчин/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 18 цаг 16 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 18 цаг 24 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 18 цаг 35 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 19 цаг 45 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 19 цаг 59 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 20 цаг 31 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 20 цаг 41 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ
Top