x

Цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна

Улаанбаатар хотод: Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Өдөртөө 15 хэм хүйтэн байна.

Өнөөдөр баруун аймгуудын нутгийн хойд,төвийн аймгуудын баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг онцгойлон анхааруулж байна.

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур  секундэд  16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар 17-22 хэм, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 11-16 хэм,  говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн байна.

Цаг агаарын урьдчилсан төлөв: 27-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд ихэнх нутгаар, 29-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна. Салхи 27-нд зарим газраар, 28-нд ихэнх нутгаар, 29-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 28-наас ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Ерөө, голын хөндийгөөр шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 24-29 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 21-26 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 17-22 хэм хүйтэн байна.

ЦУОШГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхаарууллаа 3 цаг 7 мин Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч бүлэглэлд ашиггүй 3 цаг 28 мин Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууцаас 3 цаг 36 мин З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх зүйл байхгүй 7 цаг 54 мин Бид бол монголоид хүмүүс 8 цаг 7 мин “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо 8 цаг 26 мин Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна 8 цаг 47 мин Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ 9 цаг 5 мин Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 9 цаг 18 мин Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглолтоо толилуулав 9 цаг 35 мин Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ 9 цаг 35 мин В.Зеленский: Хиймэл сэтгэхүй шийдвэр гаргах цэгт хүрэхээс өмнө дайн дуусах ёстой 10 цаг 29 мин Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо 11 цаг 57 мин Энэ намар нийслэлд 1.3 сая мод тарина 12 цаг 53 мин Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Уржигдар 15 цаг 58 мин Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Уржигдар 14 цаг 34 мин Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ 2026-09-24 Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026-09-24 Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18
iИх уншсан
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Бид бол монголоид хүмүүс З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх... В.Зеленский: Хиймэл сэтгэхүй шийдвэр гаргах цэгт хүрэхээс өм... Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууц... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Энэ намар нийслэлд 1.3 сая мод тарина Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална
Top