Олон улсын жүдо бөхийн холбооноос шилдэг эмэгтэй шүүгчдийг зарлажээ. Энэ жил хамгийн өндөр оноотой шүүгчээр Монголын шүүгч Т.Энхцэцэг боллоо. Түүний дундаж оноо 8.4 байгаа нь эрэгтэй шүүгчдийн чансаанд ч дээгүүрт тооцогдож байгаа аж.
Харин түүний дараа Өмнөд Солонгосын шүүгч Хён Сук Хи оржээ. Тэрээр энэ жил нийт 16 тэмцээн шүүсэн дотор ДАШТ, Их Дуулга, Гран При зэрэг 2019 оны том тэмцээнүүд багтаж байгаа юм.
Хён Сук Хи бол 1996 оны олимпын наадмын мөнгөн медальт, алдартай бөх байсан тамирчин билээ. Ийм учраас түүнийг барилдааныг маш сайн ойлгож шүүдэг гэдэг. Шүүгч Хён Сук Хигийн дэлхийн чансааны оноо 7.5 байгаа юм.