x

М.Уранцэцэг “Visa team”-ын тамирчин болсныг албан ёсоор зарлалаа

Олимпын төрлийн спортын тамирчдад зориулсан олон улсын “Team Visa” хөтөлбөрт ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин М.Уранцэцэг хамрагдав.

Цахим төлбөр тооцооны тэргүүлэгч, олимп, паралимпын наадмын албан ёсны ивээн тэтгэгч Виза (Visa) болон банк санхүүгийн үйлчилгээгээр тэргүүлэгч Худалдаа хөгжлийн банк хамтран түүнийг “Токио-2020” олимпод оролцоход  нь дэмжин ажиллахаар болов. Дэлхийн аварга болсон Монголын анхны эмэгтэй жүдоч М.Уранцэцэг “Visa team”-д хамрагдсан Монголын анхны тамирчин болж байна.“Visa team”-д тамирчдыг сонгох өндөр шалгууртай. Тухайн тамирчны амжилт, хөдөлмөрч зан чанар, нийгэмд үзүүлэх эерэг нөлөөлөл, шударга занг чухалчилдаг байна.

Сүүлийн 30 жилийн хугацаанд 40 орны 500 орчим тамирчин уг хөтөлбөрт хамрагдсан аж. Энэ үеэр Худалдаа, хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхон: “М.Уранцэцэгийг энэхүү дэлхийн нэр хүндтэй хөтөлбөрт манай банктай хамтран ажиллаж Монгол Улсаас анх удаа эх орноо төлөөлөн орсонд бид баяртай байна. 2020 оны Токиогийн олимпын дэвжээнээ оролцож буй тамирчдаа бид сэтгэл зүрхнээсээ дэмжин нэгдэж байна” гэв.

Гавьяат тамирчин М.Уранцэцэг: “Visa team”-д орсон нь миний хувьд нэр төрийн хэрэг юм. Олон улсад танигдсан, нэр хүндтэй байгууллага болох Виза болон Монгол Улсдаа тэргүүлэгч Худалдаа, хөгжлийн банктайгаа хамтран ажиллаж “Токио-2020” олимпод оролцох болсноор тамирчин миний хувьд олимпоос анхны медалиа хүртэхийн төлөө бэлтгэлдээ илүү анхаарах боломж олгож байгаад баяртай байна” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 19 цаг 18 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 19 цаг 26 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 19 цаг 37 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 20 цаг 47 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 21 цаг 1 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 21 цаг 33 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 21 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ
Top