x

Нийслэлийн Засаг дарга машинтай жагсагчидтай уулзлаа

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өнөөдөр машинтай жагсагчдыг хүлээн авч уулзлаа. Жагсаал хөдөлгөөний Ерөнхий зохицуулагч Б.Цэгмид уулзалтын үеэр “Бид Засгийн газраас хоёр шаардлагынхаа хариуг авсан. Одоо нийслэлээс шаардлагынхаа хариуг авч байж жагсаал, цуглаанаа тараана” гэв.

Хотын Захирагч С.Амарсайхан хариуд нь “Машинтай жагсаал хийсэн өдрөөс эхлэн нийслэлийн удирдлагууд уулзаж, зөвлөлдөж байна. Энэ шийдвэрийг гаргахдаа нийслэлийн ЗДТГ нэлээн тооцоо судалгаа хийж, нийтийн эрх ашигт нийцэх хэмжээнд байхаар тооцсон.

Мэдээж татвар, хураамжийг нэмэхийг иргэд эсэргүүцэж байгааг бид ойлгож байна. Энэ шийдвэрийг эргэж харах хууль ёсны чиглэлийг Монгол Улсын Ерөнхий сайд өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд надад өгсөн учраас би шийдвэрээ эргэж харна.

Ингэхдээ 2020 онд төсөвлөөд баталчихсан хөрөнгө оруулалтаасаа энэ хураамжаа хаслаа гэхэд 50 гаруй тэрбум төгрөгөө эргээд хаанаас, яаж тэнцвэржүүлж гаргах вэ гэдгийг судалж байна.

Анх 2013 онд авто зам ашигласны хураамжийг бид НИТХ-аар баталсан. Тэр үед автомашины тоо 262 мянга байсан бол өнөөдөр 500 мянга болтлоо өссөн. Мөн авто зам 600 мянга гаруй км байсан бол өнөөдөр 1,000 гаруй км болсон.

Өнөөдөр Улаанбаатар хотод 1.5 сая хүн ажиллаж, амьдарч байна. Гэтэл ирэх жилийн зургаадугаар сар гэхэд нийтийн тээврийн 80 хувь нь жагсаалтаас гарах гэж байна. Нийтийн тээвэрт ямар ч шинэчлэлт хийгдээгүй маш олон жил болсон. Мөн нийслэлд түргэн тусламжийн автомашин 180 байх ёстой бол өнөөдөр 50 хувьтай л үйл ажиллагаагаа явуулж байгаа. Гэтэл бид эдгээрийг шийдэхгүй явсаар хөгшид, хүүхэд, оюутан залуусаа явган явуулах уу?

Түүнээс гадна нийслэлийн 4,700 га талбайг эзэлж буй гэр хороолол ямар байдалтай байгааг бид мэднэ. Гэр хороололд адаглаад явган хүний зам тавих хэрэгтэй. Мөн та, бидний хүүхэд зорчдог газар явган болон дугуйн зам тавих шаардлагатай байна гэх мэт бидэнд хамтарч шийдэх маш олон асуудал бий. Бид иргэд, оршин суугчдынхаа наад захын хэрэгцээг хангаж, хотын өмнө тулгамдаж буй эдгээр асуудлыг автомашин хэрэглэгчдийнхээ оролцоотойгоор шийдвэрлэх юм.

Энэ төлбөр хураамжийн хувьд жилд 100 мянга, сард найман мянган төгрөгийн төлбөр төлөхөд иргэд дургүйцэх зүйл байхгүй байх. Энэ бол хэн нэгэн албан тушаалтан халаасандаа хийх гэж байгаа болон авлига, хээл хахуульд зарцуулах гэж байгаа мөнгө биш. Тэр тусмаа сонгуульд ямар ч хамаагүй. Хэрвээ сонгуультай холбоотой байсан бол бид улс төрийн албан тушаалтны хувьд сонгууль дөхөж байгаа энэ үед иргэдийнхээ дургүйцлийг хүргэж, жагсаал тэмцэл хийлгэн байж энэ саналыг гаргах ямар ч шаардлага байхгүй.

Би хотын захирагчийн хувьд сонгууль улс төрөөс ангид бөгөөд энэ хотод хамгийн түрүүнд шийдэх ямар асуудал байгааг хэр хурдан хугацаанд шийдэж болох талаас нь энэ асуудлыг тавьж байна. Хот олон жилийн хугацаанд буруу бодлоо, буруу жишгээр явж ирсэн. Түүний хорыг бид бүгд амсаж байна.

Би та бүхэнтэй ялгаагүй ижил байр суурьтай байна. Гэхдээ бид амь амиа бодоод 300 сая төгрөгийн машин уначихаад жилд 100 мянган төлөхгүй гээд явах уу. Эсвэл иргэнийхээ нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нийтийн эрх ашгийн төлөө энэ асуудлыг шийдвэрлүүлэх үү? гэдэг дээр иргэд буруу зөрүү ойлгохгүй байх гэж тооцоолсон.

Ямартай ч энэ нэмэгдэлд зохих хэмжээний өөрчлөлт оруулна. Гэхдээ хэр өөрчлөхийг одоо хэлэх боломжгүй. Бид бүтэн жилийн хугацаанд иргэдээс санал авч, сайн тооцоолж гаргасан шийдвэрээ хэдхэн хоногийн дотор өөрчлөнө гэхэд тоо баримтыг шууд ярих боломжгүй" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • DR. ADITYA (197.211.63.16)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 07 сарын 04 | Хариулах
  • Zochin (202.126.89.48)
    ard tumen buhimdaj bn ard tmenee buhimdalig darah heregtei mungu oldono ard tumen oldohgui
    2019 оны 12 сарын 12 | Хариулах
iШинэ мэдээ
Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2 цаг 1 мин Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулна 2 цаг 17 мин “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр санал солилцов 2 цаг 21 мин Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ 2 цаг 27 мин Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа 2 цаг 31 мин Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл 2 цаг 45 мин Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... 2 цаг 51 мин Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ 4 цаг 35 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа 4 цаг 54 мин Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 5 цаг 13 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв 5 цаг 15 мин Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 22 цаг 2 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 22 цаг 27 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 22 цаг 41 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 22 цаг 44 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 22 цаг 46 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 23 цаг 5 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана Өчигдөр 14 цаг 25 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ Өчигдөр 14 цаг 24 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана Өчигдөр 14 цаг 13 мин
iИх уншсан
2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд... Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын... Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр ха... УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэ... Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа
Top