x

Э.Бэхбаяр “Алан 2019” олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртэв

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн “Алан 2019” олон улсын III тэмцээн энэ сарын 7-8-нд ОХУ-ын Владикавказ хотод болж шилдгүүдийг тодруулжээ.

Тэмцээнд 25 орны 235 тамирчин 10 жинд өрсөлдөж, Монголын зургаан тамирчин хүч үзсэнээс гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр 57 кг-ын жинд мөнгөн медаль хүртжээ.

ДАШТ-ий хошой хүрэл медальт, “Жакарта-2018” Азийн наадам болон 2016 оны Азийн аварга, “Хангарьд” спорт клуб, “Алтай” констракшны тамирчин Э.Бэхбаяр Владикавказын дэвжээнд тэгшитгэлийн барилдаанд Дагестаны Р.Минтуллаевыг 2:2-оор, 1/8 шигшээд 2017 оны Азийн залуучуудын аварга Узбекстаны бөх  Ж.Туробовыг 10:0-ээр, энэ жилийн ОХУ-ын аварга Р.Гамзатовыг 4:1-ээр ялсан байна.

Хагас шигшээд 2019 оны Европын залуучуудын АШТ-ий хүрэл медальт эзэн орны А.Сабановыг 2:1-ээр тус тус ялсан ч алтан медалийн төлөөх барилдаанд 2018 оны дэлхийн залуучуудын аварга Дагестаны Ахмед Идрисовт 2:5-аар ялагдаж мөнгөн медаль хүртжээ.

Владикавказын дэвжээнд олимп, дэлхийн 30-аад медальтан зодоглосон бөгөөд дэлхийн аварга ОХУ-ын Бекхан Гойгереев, Гүржийн Бека Ломтазе, олимпийн медальт Узбекистаны Ихтиор Наврузов, Магомед Ибрагимов, ДАШТ-ий медальт ОХУ-ын Алан Гогаев, Анзор Болтукаев, АНУ-ын Томас Гилман, Ник Гвяздовски, Казахстаны Нурислам Санаев, Словакын Борис Макоев, Узбекстаны Хасанбой Рахимов нар медальгүй хоцорсон нь энэ удаагийн тэмцээний чансааг харууллаа хэмээн спорт сонирхогчид дүгнэсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 19 цаг 19 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 19 цаг 27 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 19 цаг 38 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 20 цаг 48 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 21 цаг 2 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 21 цаг 34 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 21 цаг 44 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ
Top