x

Цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Арванхоёрдугаар сарын 9-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр 10-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.

2019 ОНЫ 12 ДУГААР САРЫН 08-НЫ 20 ЦАГАА­С 12 ДУГААР САРЫН 09-НИЙ 20 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛ­САН МЭДЭЭ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө Хангайн уулархаг нутгаар цас орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн цасан шуурга шуурна.

Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 20-25 градус, өдөртөө 12-17 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 12-17 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр.

Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 19-24 градус, цас багатай энгэр ээвэр газраар 5-10 градус, бусад нутгаар 13-18 градус, өдөртөө Дархадын хотгороор 15-20 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 градус, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн баруун хэсгээр ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 17-22 градус, бусад нутгаар 13-18 градус, өдөртөө бүх нутгаар 6-11 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 20-22 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 5-10 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 21-23 градус, бусад хэсгээр 15-17 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.

2019 ОНЫ 12 ДУГААР САРЫН 10-НААС 12 ДУГААР САРЫН 14-НИЙГ ХҮРТЭЛХ ЦАГ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ:

10-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна. 11-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. Салхи 10-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр, 12-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Хүйтэрч ихэнх хугацаанд Дархадын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 17-22 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхаарууллаа 3 цаг 6 мин Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч бүлэглэлд ашиггүй 3 цаг 27 мин Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууцаас 3 цаг 35 мин З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх зүйл байхгүй 7 цаг 53 мин Бид бол монголоид хүмүүс 8 цаг 6 мин “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо 8 цаг 25 мин Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна 8 цаг 46 мин Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ 9 цаг 4 мин Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 9 цаг 17 мин Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглолтоо толилуулав 9 цаг 34 мин Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ 9 цаг 34 мин В.Зеленский: Хиймэл сэтгэхүй шийдвэр гаргах цэгт хүрэхээс өмнө дайн дуусах ёстой 10 цаг 28 мин Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо 11 цаг 56 мин Энэ намар нийслэлд 1.3 сая мод тарина 12 цаг 52 мин Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Уржигдар 15 цаг 58 мин Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Уржигдар 14 цаг 34 мин Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ 2026-09-24 Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026-09-24 Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18
iИх уншсан
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Бид бол монголоид хүмүүс З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх... В.Зеленский: Хиймэл сэтгэхүй шийдвэр гаргах цэгт хүрэхээс өм... Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууц... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Энэ намар нийслэлд 1.3 сая мод тарина Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална
Top