Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар “Ажлын хэсэг байгуулах тухай”, “Нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны “Хөдөлмөрийн дотоод журам”-ыг шинэчлэн батлах тухай”, “Нийслэлийн ИТХ-ын ээлжит ХХХ хуралдааныг товлон зарлах тухай”, “Шагнах тухай” зэрэг асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэжээ.
Тодруулбал, Монгол Улсын биеийн тамир спортын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, пара пауэрлифтингийн спортоор өндөр амжилт гаргасан Пауэрлифтингийн дэлхийн аварга, Улсын таван удаагийн аварга, үндэсний шигшээ багийн тамирчин, Гавьяат тамирчин Э.Содномпилжээг Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойг тохиолдуулан “Нийслэл хотын хүндэт иргэн”-д өргөмжлөхөөр шийдвэрлэв.