x

Монголчууд “Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгалд” бэлэн үү

“Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгалын үеийн Монгол Улсын хөгжлийн асуудлууд” эрдэм шинжилгээ-онол практикийн бага хурал өчигдөр боллоо.

Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгалын үеийн Монгол Улсын үндсэн хөгжлийн асуудлыг төр-шинжлэх ухаан-бизнесийн хамтын ажиллагааны хүрээнд хэлэлцэн, арга замыг судлан, тодорхойлох зорилготой тус хурлыг "Монголын инновацийн 7 хоног" цувралын хүрээнд ШУА-иас санаачлан зохион байгуулж буй юм. Ингээд хурлын талаарх мэдээллийг хүргэж байна. 

-АЖ ҮЙЛДВЭРИЙН 4 ДЭХ ХУВЬСГАЛД МОНГОЛЧУУД БЭЛЭН ЭСЭХ ТАЛААР ХЭЛЭЛЦЭВ-
Монгол Улс зөвхөн уул уурхай, эрдэс баялгаа ашиглан хөгжинө гэж ярихаас илүүтэй мэдлэг оюунаараа хэрхэн хөгжих тухай ярих цаг нь ирээд байна. Дэлхий нийтээр өнөөдөр аж үйлдвэрийн 4 дэх хувьсгалын тухай ярьж байна. Ойрын хугацаанд эрчимтэй үр нөлөөгөө үзүүлэх олон салбар бий. Тухайлбал, хиймэл оюун ухаан, сансар, дрон, роботын технологи гэсэн салбарыг онцолж болно. Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгал нь их хэмжээний мэдээллийг бүрдүүлэх, боловсруулах, ашиг­лахад тулгуурлан өрнөж байна. Тиймээс энэхүү эрдэм шинжилгээний бага хурлаар эрдэмтэн судлаачид “Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгалыг уул уурхай яаж угтах вэ”, “XXI зууны боловсрол, хөдөө аж ахуйн хөгжлийн асуудлууд”, “Мэдээлэл холбооны технологи аж үйлдвэрийн  4 дэх хувьсгалын хөдөлгөгч хүч болох нь”, “Ирээдүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэн үзүүлэх вэ, Хүн үү робот уу” гэсэн 10 гаруй илтгэл тавив.

ШУА-ийн доктор Б.Авид: Хүн төрөлхтөн Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгалын босгон дээр ирээд байна. Хамгийн энгийнээр хэлэхэд бүх зүйлийг интернэтээр, онлайнаар кибер физикийн систем удирдаж зохицуулна. Өөрөөр хэлбэл, ухаалаг байшин, дэд бүтэц, уул уурхай, аж үйлдвэр, эрүүл мэнд гэхчлэн бүгд ухаалагжих бөгөөд хүнийг компьютер орлоно гэсэн үг. Үүнд Монгол Улс бэлэн үү гэдэг харьцангуй ойлголт. Автоматжуулалттай болоод хүн хэрэггүй болох юмуу гэж зарим хүмүүс асууж байна. Дунд, доод шатны ажиллах хүчний тоо цөөрнө. Харин чадварлаг, өнөөгийн шаардлага хангасан өндөр мэргэжлийн боловсон хүчний эрэлт хэрэгцээ ихэснэ. Тухайлбал, чадварлаг оператор хэд хэдэн үйлдвэрийг удирдан, дэлхийн аль ч улс оронд зэрэг  ажиллах бололцоотой. Энэ их хурдацтай өрнөж буй үйл явцад дэлхийн хөгжингүй улс орнууд хөтөлбөрөө гаргаад, хөрөнгө мөнгө зарцуулж эхэллээ. Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгал нь 2020-2030 онд хэрэгжинэ, тиймээс бид боловсон хүчнээ бэлтгэх хэрэгтэй. Аливаа үйлдвэрийг байгуулах, ухаалаг төхөөрөмж байрлуулах бол амархан, харин мэргэжилтэн бэлтгэхэд хамгийн их цаг зарцуулдаг.
Залуусыг өндөр хөгжилтэй улс оронд сургахад төрийн бодлого чиглэх ёстой. Монгол Улс их хэмжээний хөрөнгө зарж, боловсон хүчнээ бэлдэж, технологио хөгжүүлэн, Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгалыг бэлтгэлтэй угтах ёстой.

ХААИС-ийн доктор Г.Гантулга: Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгал хөдөө аж ахуйд ямар өөрчлөлт авчрах талаар ярих цаг нь болсон. ХАА-н салбар бол монгол орны газар зүйн байршил, байгаль цаг уурын эрс тэс уур амьсгалаас хамаарч эрсдэлтэй нөхцөлд үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс бид эрсдлийг бууруулах, бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд мэдээллийн технологи, хиймэл оюун ухаан, ухаалаг хөдөө аж ахуйг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Мөн дэлхийн хөгжлөөс хоцрохгүйгээр хиймэл оюун ухааныг ашиглаж үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэн үр ашгийг дээшлүүлэх нь нэн чухал. Энэ өөрчлөлтөд монголын мэргэжилтнүүд, тариаланчид хөл нийлүүлэн алхахад бэлэн байна.

Доктор А.Цанжид: Энэ үйл явцад өртөхгүй улс орон гэж үгүй. Герман, АНУ, Польш, Казахстан, Чех, Унгар, Вьетнам, Лаос зэрэг орон бодлогоо тодорхойлоод явж байна. Улс орнууд төр, хувийн хэвшил, их сургууль шинжлэх ухааны хамтын ажиллагааг хангасан судалгаа хийх, төлөвлөх, зөвлөмж өгөх байгууллагыг байгуулж байна. Энэ байгууллагад эрдэмтдийн үүргийг өндөрт тавьж, зөвлөгөө өгөөд зогсох биш шийдвэр гаргахад оролцдог байх юм. Түүнчлэн инновацийн салбарт гарааны компаниудыг их хэмжээний хөрөнгө мөнгөөр дэмжих хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгож, шинжлэх ухаан, технологи, боловсролын салбартаа их өөрчлөлт хийж байна. Харин манай улсын хувьд УИХ-ын дэргэд Дэд хороо байгуулсан. Дэд хорооны оронд ШУА-д хариуцуулж эрдэмтдийн дуу хоолойг сонсох, гол шийдвэр гаргадаг байгууллага байх нь чухал юм. Тухайлбал, нэг гарааны компанийн ажилд хэрхэн зөвлөх, туслах ямар тодорхой ажил хийхийг нарийвчлан тооцох хэрэгтэй. Мөн БШУ-ны салбарыг бүхэлд нь өөрчилж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, гадаадад сурч буй залуусыг урьж ирүүлэн, тэргүүлэх чиглэлийн улс орнуудтай хамтран ажиллах шаардлагатай.

Дашрамд дурдахад, XVIII зууны сүүл үеэс XX зууны эхэн үе хүртэл үргэлжилсэн I хувьсгалыг уурын хөдөлгүүр бүтээж үйлдвэрлэлд нэвтрүүлж эхэлсэнтэй холбодог. Аж үйлдвэрийн I хувьсгал үйлдвэрлэлд хүчтэй нөлөөлөөд зогсохгүй түүний үр дүнд хүн амын төвлөрөл /хотжилт/ эрчимжиж,  олон шинэ мэргэжил бий болох зэргээр хүний нийгэмд огцом өөрчлөлт авчирсан. XX зууны эхэн үеэс эхэлсэн II хувьсгалыг цахилгаанжуулалт, үйлдвэрлэлд нэвтэрсэнтэй холбож үздэг. III хувьсгалыг электронжуулалт, үйлдвэрлэлийн конвейер /туузан дамжуурга/ автоматжуулалт, мэдээллийн технологитой холбодог бөгөөд энэ нь XX зуун буюу 1970-1980-аад оноос эхэлсэн хэмээн үздэг.

Эх сурвалж: MONTSAME.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 43 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 1 цаг 5 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 1 цаг 14 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 1 цаг 22 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 1 цаг 34 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 1 цаг 43 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 1 цаг 46 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 1 цаг 51 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 1 цаг 54 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 2 цаг 29 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Уржигдар 11 цаг 59 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Уржигдар 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Уржигдар 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Уржигдар 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Уржигдар 11 цаг 04 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ Уржигдар 10 цаг 58 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top