x

Сонгуулийн хуулийн өөрчлөлтөөр МАН саяхан баталсан Үндсэн хуулиа луйвардах нь ээ

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр Сонгуулийн багц хуулийн төсөлтэй танилцсаныхаа дараа уг хуулийн төслийн талаар товч мэдээлэл хийлээ. Ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалангийн танилцуулснаар хуулийн төсөл УИХ-аар батлагдвал ирэх сонгуулийг том, жижиг мажоритари буюу 26:50 гэсэн нэг том, 50 жижиг, нийт 51 тойргоор явуулах юм байна. Улс нэг тойрог болсон том тойрогт намууд тус бүр 26 нэр дэвшигчийг зоож, 50 жижиг тойрогт тус бүр нэг нэр дэвшигчийг дэвшүүлнэ.

Өмнө 2012 оны сонгуулиар ашиглаж байсан холимог тогтолцооноос ялгаатай нь том мажоритари тойрогт сонгогчид намыг бүс хүн дугуйлна. Үүнийгээ “том мажоритари” гэж нэрлэж байгаа юм байна. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр мажоритари тогтолцоо буюу хүн сонгох системийг хуульчилсан учраас өмнө ашиглаж байсан холмог тогтолцоо буюу хувь тэнцүүлэх системийг ашиглах боломжгүй тухай ажлын хэсгийн ахлагч тайлбарлав.

Гэхдээ одоо танилцуулагдаж байгаа энэ системийг ч гэсэн “мажортари систем” гэж нэрлэх, тэгж хүлээж авахад эргэлзээтэй. Учир нь мажоритари тогтолцоонд хамгийн олон санал авсан нэр дэвшигч тухайн тойргоос шууд сонгогддог. Харин ажлын хэсгийн ахлагчийн танилцуулснаар энэ удаад хамгийн олон санал авсан намын нэр дэвшигч сонгогдох юм байна. /Уг нь энэ бол нээлттэй жагсаалт бүхий пропорциональ тогтолцоо/

Өөрөөр хэлбэл жагсаалтын эхэнд бичигдэж, хамгийн өндөр санал авсан намын лидерүүд бусдыгаа чирж, тойргоос гаргаж ирнэ гэсэн үг. Тодруулбал, сонгогчид "том мажоритари" гэж нэрлэсэн 26 мандаттай тойргоос нэг, өөрийн хамрагдаж байгаа жижиг тойргоос нэг, нийт хоёр нэр дэвшигчийг дугуйлна. Гэхдээ том тойрогт нэр дэвшсэн 26 нэр дэвшигчийн авсан саналын нийлбэр дүнгээр тухайн намын авсан саналыг нэгтгээд хамгийн олон санал авсан намын нэр дэвшигчийг УИХ-д сонгогдсонд тооцох юм байна.

Жишээгээр тайлбарлая л даа. МАН-ын дарга У.Хүрэлсүх улс нэг тойрог болсон том тойргоос нийт сонгогчийн 50 хувийн саналыг авлаа гэж тооцвол /ерөөлөөр болог/ МАН-ын 26 нэр дэвшигчийн 13 нь шууд УИХ-д сонгогдоно гэсэн үг. У.Хүрэлсүхийн ард орсон МАН-ын 12 нэр дэвшигч нэг ч санал аваагүй байсан ч хамаагүй, намын даргынхаа “оймсонд” хавчуулагдаад УИХ-ын гишүүн болох нь байна. Харин сонгогчдын өгсөн саналаар У.Хүрэлсүхийн ард зогссон өөр намын нэр дэвшигч МАН-ын 13-ын дараа л УИХ-д орж ирнэ гэсэн үг.

Дахин хэлэхэд мажоритари тогтолцоо гэдэг нь хамгийн олон санал авсан нэр дэвшигч сонгодог зарчим. Харин нэр дэвшигчдийн авсан саналын нийлбэр дүнгээр суудал хуваарилдаг бол хувь тэнцүүлсэн буюу пропорциональ тогтолцоо. Өмнө нь 2011 онд сонгуулийн тогтолцоонд өөрчлөлт оруулж, холимог тогтолцоог хуульчлах үед АН-ын Н.Батбаяр нар ч мөн ийм саналыг тавьж байсан. Мажоритари тойрогт өрсөлдөж байгаа нэр дэвшигчдийн авсан саналын нийлбэр дүнг намын авч байгаа санал дээр нэмье гэж. Мэдээж тухайн үед үүнийг нь УИХ дахь цөөнх болох МАН зөвшөөрөөгүй. Тэр нь АН-д ашигтай, АН илүү өндөр рейтингтэй байсан учраас.

Гэхдээ тэр бол сонгуулийн холимог систем буюу хувь тэнцүүлсэн, мажоритари тогтолцоог хослуулан хэрэглэж үед гаргаж байсан санаа. Харин одоо бол мажоритари, гэхдээ том, жижиг мажортари тойргийн тухай ярьж байгаа.

Мөн тэр үеэс ялгаатай нь МАН-ын нэр хүнд унаж, УИХ-ын гишүүд нь ЖДҮ гэмт хэрэгт холбогдож, 60 тэрбумын сүлжээнд багтсан учраас хувь нэр дэвшигчдийн рейтингээр сонгуульд ялах боломжгүй хэмээн үзэж “нийт гишүүдийн авсан саналын нийлбэр” нэрээр нэг хэсэг нь намаа чирж сонгуульд орох гэж байх шиг байна. У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, өөр хэн хэн ч байдаг юм. Хамгийн том попчид нь хамгийн өндөр саналыг цуглуулна гэж тооцоолсон хэрэг.

Хоёрдугаарт тэдний ард жагсаж байгаа нэр дэвшигчид сонгогчдоос санал авах шаардлагагүй учраас намын дарга нь сонгогчийн санал цуглуулах нэр дэвшигчийг бус, зөвхөн өөрийн хүнээр жагсаалтыг бүрдүүлээд сонгуульд орохоор тооцоолж байгаа юм байна. Энэ бол МАН-ын даргын хоёр дахь хожоо.

Товчхондоо ийм л сонгуулийг МАН ирэх онд явуулахаар хуулийн төслийг УИХ-д оруулж хэлэлцүүлэх гэж байна. Нэг ёсондоо Үндсэн хуулийн өөрчлөлтөөр баталгаажуулсан гэх мажоритари тогтолцоогоо, цаашлаад Үндсэн хуулийг өөрийг нь луйвардаж байгаа хэрэг.

Иргэд мэдээж “Яагаад хамгийн олон санал авсан нэр дэвшигч биш, хамгийн олон санал авсан нам сонгогдож байгаа юм бэ? Энэ чинь нөгөө Үндсэн хуульд заасан "шууд" сонгох эрх чинь мөн үү?” гээд өмнөх шигээ Цэцэд хандах байх л даа. Гэхдээ Цэцийн шийдвэр ч гэсэн яаж гарах нь бараг л тодорхой. Д.Одбаярын асуудлыг УИХ авч хэлэлцэлгүй Цэцийн гишүүнээр үлдээж байгаа нь ч гэсэн цаанаа тооцоотой л байж таарна. 

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Хуульч (103.26.194.19)
    Ерөнхий сайд намын дарга бна гэдэг утгаар л хийх санаатай юмаадаа тэгвэл олон намын 26 хүнийг сонгож дугуйлах гэж уднадаа
    2019 оны 12 сарын 14 | Хариулах
  • басан (103.240.241.110)
    нам тус бүр 26 хүртэлх хүн нийт500орчим хүн дэвшүүлэхээс 1хүн сонгоод хамйгийн олон санал авсан 26г нь оруулаад 27с хойших нь үлдэх юм биш үү? хө
    2019 оны 12 сарын 04 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Говийн бүсийн математикийн олимпиадад Дундговь аймгийн баг тэргүүллээ 13 цаг 41 мин Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа 13 цаг 46 мин Монголд анх удаа желатины үйлдвэрийг ашиглалтад орууллаа 13 цаг 46 мин Их Британид байнга оршин суух зөвшөөрөл авах журмыг чангатгана 13 цаг 56 мин Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн улстөрчийн нэг нь би... 14 цаг 13 мин Хурдан морины цоллооч нар өв соёлоороо өрсөлдөв 14 цаг 20 мин Азийн цомын тэмцээнийг хойшлуулжээ 14 цаг 28 мин “Өндөр гэгээний үсгийн урлал: Соёмбо бичгийн судлалд” эрдэм шинжилгээний хурал болно 14 цаг 35 мин Улс төр судлаач Д.Сүхболд: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг сунгах эрх зүйн боломж байхгүй Өчигдөр 18 цаг 54 мин Экспортын тээврийн гарцыг нэмэх тухай ярилцав Өчигдөр 18 цаг 22 мин Уолт Дисней компани 1000 ажилтнаа цомхотгоно Өчигдөр 17 цаг 54 мин Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийг төсөл боловсруулахыг үүрэг болгов Өчигдөр 17 цаг 37 мин Санхүүгийн хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийг 48 хүртэлх сараар сунгана Өчигдөр 16 цаг 48 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллаж байна Өчигдөр 14 цаг 41 мин Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дараалал үүсгэх шаардлагагүй Өчигдөр 14 цаг 28 мин I ангийн сурагчид нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлээр 24 чухал чадвар эзэмшинэ Өчигдөр 13 цаг 50 мин Нийт нутгийн 20 орчим хувьд цастай байна Өчигдөр 13 цаг 39 мин Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана Өчигдөр 13 цаг 30 мин С.Наранцогт: Төв банк үндсэн чиг үүрэгтээ огт хамаарахгүй төсвийн шинж чанартай хөтөлбөрүүдийг санхүүжүүлж ирсэн нь хуримтлагдсан алдагдлын эхлэл болсон Өчигдөр 12 цаг 16 мин Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэв Өчигдөр 10 цаг 59 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэдд... Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл с... Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ... Пакс Глобалика (Pax Globalica) УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын ас...
Top