x

Байт харваа: ОУХМ Б.Отгонболд "Токио -2020" олимпын эрхээ авлаа

Тайландын Бангкок хотноо арваннэгдүгээр сарын 22-28-ны хооронд Байт харваан Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тус тэмцээнээс олимпийн эрх олгодог билээ.

Тэгвэл дөнгөж сая эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд ОУХМ Баатархуягийн Отгонболд “Токио-2020” олимпийн наадамд оролцох эрхээ авлаа.

Тэрбээр урьдчилсан харваанд 649 оноогоор гуравдугаарт бичигдэж, эхний харваанд гоц мөргөсөн бөгөөд хасагдах харваанд Саудын Арабын харваач Абдалелах Биналиг 6:4-өөр ялсан. Харин 1/8-ийн харваанд Тайландын харваач Танапат Патайраттай 5:5 -аар тэнцэж, нэмэлт сумаар ялалт байгуулж, шөвгийн наймд шалгарсан юм.

Шөвгийн наймд манай харваач Вьетнамын Ду Ан Чутай цэц сорьж, мөн л 5:5-аар тэнцэж, нэмэлт сум харваж 5:6 оноогоор хожигдлоо.

Азийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван улс олимпын эрх авах боломжтой бөгөөд нэг улсад нэг эрх олгодог аж. 

Харин 1/4-ийн хагас шигшээд Ираны хоёр, Вьетнамын хоёр харваач шалгарсан тул нэг улсаас нэг тамирчинд эрх олгох журмын дагуу шөвгийн наймд шалгарсан харваачдаас манай тамирчин тавдугаар байрт орж, ийнхүү эрхээ авлаа.

Монголын байт харваачид “Мюнхен-1972” Олимпийн наадмаас эхлэн олимпод оролцсон бөгөөд 1976, 1980, 1988, 1992, 1996, 2012, 2016 оны олимпод цэц сорьж байсан. 2018 оны Азийн наадам, 2019 оны Дэлхийн АШТ гээд Олимпийн эрх олгосон тэмцээнээс манайхан эрхээ авч чадаагүй байсан ч ийнхүү эрхээ авч чадлаа.

Одоо манай шигшээ багийн тамирчдад ирэх оны гуравдугаар сард болох сүүлчийн эрх олгох "Берлины цом" тэмцээнээс эрэгтэй, эмэгтэй, холимог багийн төрлөөр эрх авах боломжтой юм. 

Ц.Туяа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 19 цаг 18 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 19 цаг 26 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 19 цаг 37 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 20 цаг 47 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 21 цаг 1 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 21 цаг 33 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 21 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ
Top