Японы мэргэжлийн сүмо бөхийн энэ оны сүүлчийн буюу Кюүшюү башёгийн өндөрлөж, Ёкозүна Хакүхо М.Даваажаргал ганц унаатайгаар Эзэн хааны цомыг 43 дахь удаагаа гардаж авлаа.
Энэ онд Их аварга гэмтлийн улмаас зургаан тэмцээний гуравт нь зодоглоогүй байсан юм.
Эзэн хааны цомыг 43 дахь удаагаа хүртсэн Их аварга сэтгүүлчийн асуултад хариулжээ. Тэрээр “Кюүшюү башёд 3 жил түрүүлээгүй байсан, их баяртай байна. Энэ удаа өдөр бүр л эрх хүч нэмэгдэж байлаа. Гуравдугаар сард авсан гэмтэл бэртлээ давж гарч чадлаа. Бэлтгэл их сайн байсан. Башёгийн сүүлийн барилдаанд давж ялалтаар дуусгамаар байна” гэлээ.
Хакүхо 34 нас, найман сартайдаа башёд түрүүлж байгаа нь хамгийн ахмад түрүү бөхийн жагсаалтын дөрөвт бичигдэх үзүүлэлт болжээ.