x

"Өнөөдөр тамхинаас татгалзах өдөр"

Тамхинаас татгалзах олон улсын өдөр жил бүрийн 11 дүгээр сарын гурав дахь пүрэв гарагт болдог билээ. Тамхины хор уршиг, сөрөг үр дагаварт олон нийтийн анхаарлыг хандуулах нь энэ өдрийн гол зорилго юм. Тамхинаас татгалзах олон улсын өдрийг анх АНУ-ын Хавдар судлалын нийгэмлэг 1970 онд санаачлан бий болгож байсан түүхтэй. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тамхитай тэмцэх тухай Суурь конвенц 2005 онд хүчин төгөлдөр болжээ. Энэ конвенц нь НҮБ-ын түүхэн дэх хамгийн өргөн хүрээтэй хүлээн зөвшөөрөгдсөн гэрээнүүдийн нэг болсон юм. Дэлхийн 180 гаруй улс тус гэрээг хүлээн зөвшөөрч, нэгдсэн байдаг.

Тамхи татах нь хүний эрүүл мэндэд учруулж буй хамгийн том аюулуудын нэг гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага үздэг бөгөөд жил бүр 8 сая гаруй хүн тамхины хор уршгийн улмаас нас бардаг байна. Тэдний 7 сая гаруй нь тамхи хэрэглэдэг болон өмнө нь хэрэглэдэг байсан хүмүүс байсан бол 1.2 сая гаруй нь дам тамхидалтын утааны нөлөөнд өртсөн хүмүүс байдаг аж.

Дам тамхидалтын утаа гэдэг нь зоогийн газар, албан өрөө болон бусад өрөөнд тамхи болон усан тамхи татаж буй хүмүүсийн тамхины утааг хэлдэг байна. Тамхины утаанд 7000 гаруй химийн бодис байдгаас 250 орчим төрлийн бодис нь эрүүл мэндэд хортой байдаг бол 69 орчим нь хорт хавдар үүсгэдэг бодис байдаг байна.

Тамхи татах нь хорт хавдар үүсгэх магадлалыг 90 хувиар нэмэгдүүлж архаг бронхит, эмфиземтэй болоход хүргэдэг байна. Америкийн эрдэмтдийн үзэж байгаагаар, шүүлтүүргүй тамхи нь тамхичдын хувьд хамгийн аюултай байдаг гэнэ. Шүүлтүүргүй тамхи татах нь уушгины хавдраар нас барах эрсдэлийг хоёр дахин нэмэгдүүлдэг аж.

Сүүлийн жилүүдэд тамхичдын дунд электрон тамхины хэрэглээ ихээхэн дэлгэрээд байгаа юм. Электрон тамхийг энгийн тамхины аюулгүй хувилбар гэж сурталчилдаг хэдий ч ийм төрлийн тамхи мөн л аюултай. Электрон тамхинд шингэнийг халааж, ууршуулдаг төхөөрөмж байдаг. Электрон тамхинд зориулагдсан энэхүү шингэнд нүд, арьсыг цочроох фенол, хорт хавдар үүсгэгч формальдегид, мэдрэл зүрх судасны тогтолцоонд хортой хар тугалга зэрэг хорт бодисууд агуулагддаг байна.

Өнгөрсөн 10 дугаар сарын байдлаар, АНУ-д электрон тамхинаас үүдэлтэй уушигны өвчлөлөөр 37 хүн нас барсан бол ийм шалтгаанаар өвчилсөн хүний тоо 1.8 мянга давжээ.

Усан тамхи нь мөн хүний биед хортой байдгийг шинжлэх ухааны судалгаа харуулжээ. Усан тамхи нь зүрхний цохилт болон цусны даралт ихэсгэдэгээс гадна уушигны үйл ажиллагааг муутгадаг байна. Түүнчлэн сүрьеэ зэрэг халдварт өвчин дамжих эрсдэлийг дагуулдаг байна.

Тамхины хамгийн гол аюул бол тамхинаас хамааралтай байдалд хурдан орох явдал юм. Байнга тамхи татдаг хүмүүсийн 98 хувь нь тамхинаас гарахыг оролддог хэдий ч амжилт олдоггүй байна. Зарим тохиолдолд тамхинаас татгалзсан хүмүүс нэг жилийн дотор эргээд тамхинд ордог гэсэн судалгаа гарчээ. Аль ч насанд тамхинаас татгалзах нь эрүүл мэндэд олон давуу талыг авчрах юм. Тухайлбал, 30-35 насандаа тамхи татахаа больсон хүмүүсийн дундаж наслалт нь огт тамхи татдаггүй хүмүүсийн  дундаж наслалттай адил байдаг аж.

ОХУ-д тамхинаас үүдэлтэй өвчний улмаас жил бүр 300 мянга орчим хүн нас бардаг бөгөөд тамхинаас үүдэлтэй өвчнийг бууруулахын тулд ОХУ иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах зорилгоор үндсэн нөхцөлүүдийг бий болгоход чиглэсэн цогц арга хэмжээг авч хэрэгжүүлжээ.

Тухайлбал, ОХУ 2008 онд тамхитай тэмцэх ДЭМБ-ын боловсруулсан конвенцид нэгдэж, дараа нь 2010-2015 оны хугацаанд тамхины хэрэглээтэй тэмцэх Үндэсний концепцийг баталсан байна. “Тамхины хор уршгаас иргэдийн эрүүл мэндийг хамгаалах тухай хууль” тус улсад 2013 оноос хойш хэрэгжиж байгаа аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 8 цаг 42 мин Монтенегро улсын түүхийн товч 8 цаг 51 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 8 цаг 58 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 9 цаг 2 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 9 цаг 7 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 9 цаг 10 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 10 цаг 5 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 23 цаг 56 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Өчигдөр 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Өчигдөр 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Өчигдөр 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ...
Top