x

Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Улаанбаатар хотод:  Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Хүйтний эрч суларч өдөртөө -3 хэм хүйтэн байна.

Өнөөдөр баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.

Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар үүлшинэ. Цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр  хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Идэр, Тэс, Эг-Үүрийн голын хөндийгөөр 10-15 хэм, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндийгөөр 6-11 хэм хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 хэм дулаан, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн байна.

Цаг агаарын урьдчилсан төлөв: 22-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи 22-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр, 23-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Хөвсгөлийн уулс, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 19-24 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг-үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 2-7 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна. 24-нд нутгийн баруун хэсгээр, 25-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

ЦУОШГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хорт хавдрын генийн оношилгоог хөгжүүлэх хамтарсан төсөл хэрэгжүүлнэ 13 цаг 16 мин Б.Нарантуяа снукер билльярдын Азийн хошой аварга боллоо 13 цаг 18 мин Хиймэл оюуны хөрөнгө оруулалт технологийн компаниудын хувьцааг унагав 13 цаг 23 мин Мэргэжлийн боловсролын салбарт "Ур чадварын шилжилт" төсөл хэрэгжиж эхэллээ 13 цаг 25 мин Гэрч, хохирогчийг хамгаалах хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв 13 цаг 31 мин УИХ-ын ажлын хэсэг Тамхины хяналтын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна 13 цаг 32 мин Ерөнхий сайд дэлхийн шилдэг баритон Э.Амартүвшинд нэрэмжит шагналаа гардууллаа 13 цаг 33 мин Ерөнхий сайд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдах ажилтнуудад үүрэг өглөө 14 цаг 47 мин Монгол, ОХУ, ОХУ-ын Буриадын хоккейчид Эрдэнэтийн мөсөн талбай, “Байгал” нуур дээр аваргаа шалгаруулна 14 цаг 47 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогчтой уулзлаа 14 цаг 58 мин Эрчим хүчний хараат байдлыг бууруулах, ногоон шилжилтийн асуудлыг хэлэлцлээ 15 цаг 8 мин Улаанбаатарт шөнөдөө 27 хэм хүйтэн 15 цаг 11 мин Нярайн өвчлөл, эндэгдлийг бууруулах чиглэлээр шинэ технологи нэвтрүүлж байна 16 цаг 32 мин Ерөнхий сайд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагынханд үүрэг, чиглэл өглөө 16 цаг 40 мин НИТХ-ын хороод нийтийн тээврийн газрын үйл ажиллагаатай танилцлаа 16 цаг 41 мин Сэлбэ голын загасыг хорогдох эрсдэлээс сэргийлж, Туул голд шилжүүллээ 16 цаг 42 мин АНУ, Орос цэргийн өндөр түвшний яриа хэлэлцээгээ сэргээхээр тохиролцов 19 цаг 18 мин Өсвөрийн таван сумоч “Хакүхо кап” тэмцээнд оролцоно 19 цаг 21 мин Өсвөр үеийн жирэмслэлт, үр хөндөлтийн асуудлаар салбар дундын хэлэлцүүлэг зохион байгууллаа 19 цаг 22 мин УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ 19 цаг 35 мин
iИх уншсан
Үнээ өсгөж өрөө дарах нь Б.Чойжилсүрэн сайдын чадах ганц зүй... Ираны халуун өдрүүд АН цэгцэрч, МАН задрах замдаа орлоо... Биднийг бүрэн хянах уу? Ногоон онооны цаадах эрсдэл Анхны чөтгөрийн дууль Г.Занданшатар Н.Учрал хоёр тэрсэлдэж эхлэв үү Нүүрсний тээврийн эрин үе дууссаныг тээвэрчид хамгийн түрүүн... Х.Баасанжаргал: Засаг огцруулах санал гаргасан хүмүүсийг “тө... Хиагтын гэрээ, геополитикийн сонирхлуудын солбицол Ц.Даваасүрэн тойргоо төдийгүй улсаа хорлолоо Дулааны тавдугаар цахилгаан станцын ажил энэ сарын 15-наас э... Бэлчээрт мал нядалж хулгайлдаг бүлэг этгээдүүдийг баривчилжэ... Монгол Улс цөлжилттэй тэмцэх НҮБ-ын бага хурлыг зохион байгу... Монгол ба түрэг хэлний холбоо Монгол Улс гангийн үйлдвэр барихаар олон улсын тендер зарлан... АТГ долоо хоногт 105 гомдол шалгаж, 15-д нь хэрэг нээжээ Гэр хорооллын 800 өрхийг сэргээгдэх эрчим хүчээр хангана Богдхан ууланд хууль зөрчсөн аж ахуйн нэгжүүдийн газар ашигл... Альпийн нуруунд 20 жилийн дараа Өвлийн олимп зохион байгуула... Хятадаас Юрийн галавын үеийн хоёр нутагтан амьтны чулуужсан ...
Top