x

Монголын Волейболын холбооны Үндэсний дээд лигийн АШТ-ий нээлт Орхон аймагт боллоо

-Эрдэнэт хот Монголын Волейболын холбооны Үндэсний дээд лигийн тэмцээнийг зохион байгуулах спортын ордонтой болно-

     Монголын Волейболын холбооны Үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээний нээлт Орхон аймгийн "Хангарьд" спорт цогцолборт боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, Засаг даргын орлогч С.Батжаргал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Монголын Волейболын холбооны Ерөнхийлөгч Ц.Баярбаатар тэргүүтэй холбооны Удирдах зөвлөлийн гишүүд, ахмад тамирчид, шүүгчид, баг тамирчид болон спорт сонирхогч, хөгжөөн дэмжигчид оролцлоо. Үндэсний дээд лигт ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдөхөөр хүрэлцэн ирсэн “Алтайн барс”, “Тэнүүн-Огоо”, “Уурхайчин”, “Эрчим”, “Хос бар”, “Хобби эйс”, “Дархан Сеть”, “Инагурэ”, “Булган” багийн тамирчид, хүндэт зочдыг улаан хивсний ёслолоор угтав.

       Тэмцээнийг нээж, Монголын Волейболын холбооны ерөнхийлөгчөөр 12 жил ажиллаж, волейболын спортын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсан, их спортыг дэмжигч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн үг хэлж, баг тамирчдад амжилт хүслээ.

        Тэрээр “Монгол Волейболын холбоо Үндэсний дээд лигийг 1995 оноос хойш 2012 он хүртэл тасралтгүй зохион байгуулсан бөгөөд сүүлийн зургаан жил тасраад байсан тэмцээнийг энэ онд сэргээх шийдвэр гаргасан юм. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн баазад түшиглэн энэ удаагийн тойргийн тоглолтуудыг зохион байгуулах гэж байна. Өнгөрсөн хугацаанд баг тамирчдаа хөхиүлэн дэмжиж, тэмцээнд оролцож ирсэн Монголын Волейболын холбооны Ерөнхийлөгч, “Эрчим” багийг олон жил удирдан чиглүүлж ирсэн Ц.Баярбаатар танд болон танай багийнханд Зохион байгуулах хороо болон нийт уурхайчид, Эрдэнэтчүүдийнхээ нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал дэвшүүлж, ажил үйлсэд тань өндөр амжилт хүсэн ерөөе. Холбоог хөгжүүлэхийн төлөө үе үеийн зүтгэлтнүүд, волейболчид баг болж ажилласны үр дүн өнөөдрийн Волейболын холбооны хөгжил дэвшлийг илтгэж байна. Ахмад үеийнхэн хүрэлцэн ирлээ. Тэд бол ДАШТ-нд баг хамт олноороо оролцож, волейболын хөгжлийн түүхийг зурагласан хүмүүс. Та бүхэндээ талархал дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

    Уурхайчид бид энэхүү тэмцээнд эхнээс нь идэвх зүтгэлтэй оролцож ирснийг тэмдэглэн хэлэх нь зүйтэй байх. Өнөөгийн Волейболын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Баярсайхан бид 1998 онд “Уурхайчин” багийг үүсгэн байгуулсан. “Уурхайчин” клуб 21 дэх жилдээ ажиллахдаа 5-6 үеийн волейболчдыг бэлтгэн гаргаж, өнөөдөр 15-17 насны залуучуудаар шинэчлэгдээд байна. Монголын волейболын ирээдүй болсон залуучууддаа улам их амжилтыг хүсэн ерөөе. “Уурхайчин” багийн тамирчин Үндэсний дээд лигт тоглосны дараа Афины олимпоос мөнгөн медаль хүртсэн сайхан түүх бий. Энэ бол Монголын Волейболын холбооны баг тамирчдын чансааны үзүүлэлт гэж бид ойлгодог. Сайхан тэмцээн болно гэдэгт эргэлзэхгүй байна. Үндэсний дээд лигийн тэмцээний ач холбогдлыг өндөрт өргөхийн төлөө бид зорьж байна. Эрдэнэт үйлдвэр, Волейболын холбоо, Орхон аймгийн удирдлагуудын ярилцаж шийдвэрлэснээр “Монголын Волейболын холбооны ордон”-г Орхон аймаг, Эрдэнэт хотдоо барьж байгуулан, ирэх онд буюу Олимпийн жил ашиглалтад оруулахаар болсныг волейболчид та бүхэнд дуулгахад таатай байна” хэмээгээд 2019 оны Монголын Волейболын холбооны аварга шалгаруулах тэмцээн албан ёсоор нээснийг зарлалаа.      

   Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут өсвөр үеийнхний ирээдүйд үнэтэй хөрөнгө оруулалт хийж, ордонтой болгох шийдвэрт гүнээ талархан, лигийн тэмцээнийг Эрдэнэт хотноо зохион байгуулахад хамгийн их үүрэг оролцоотой байсан уурхайчиддаа баярлалаа хэмээн хэлсэн үгэндээ онцоллоо. Мөн энэ үеэр Волейболын холбооны Ерөнхийлөгч Ц.Баярбаатар холбооны үйл ажиллагааг дэмжин, баг тамирчдыг хөгжүүлэхэд хамтран зохион байгуулагчаар ажиллаж буй “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, уурхайчид, Эрдэнэтчүүдэд баярласан сэтгэлээ илэрхийлсэн. Ахмад тамирчид холбооны удирдлагуудад дурсгалын цом гардуулан, энэ үдшийн үйл ажиллагаа дуу хуур, бүжиг наадмаар үргэлжлэв. Монголын Волейболын холбоо байгуулагдсаны 62 жил, волейболын спортыг хөгжүүлсний 92 жилийн ой тохиосон энэ жилийн Үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээн ёслол төгөлдөр эхэлж, тэмцээний цомыг талбайн төв хэсэгт хүндэтгэлтэйгээр залснаар энэ үдшийн үйл ажиллагаа өндөрлөсөн юм.

          

       И.Чинтогтох

Фото: Б.Баттөгс

 
 
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 19 цаг 22 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 19 цаг 30 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 19 цаг 41 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 20 цаг 51 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 21 цаг 5 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 21 цаг 37 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 21 цаг 47 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ
Top