x

Э.Оюунболд, Д.Цэрэнтогтох нарын давааг хүчингүйд тооцож, барилдах эрхийг хоёр жилээр хасна

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадамд барилдсан бөхчүүдийн хоёроос нь сэргээш илэрсэн талаар Үндэсний бөхийн салбар хорооноос өнгөрсөн наймдугаар сард мэдэгдэл хийсэн.

Үндэсний бөхийн салбар хороо өчигдөр хуралдаж шийдвэрээ гаргажээ. Улсын баяр наадамд түрүүлж, аварга болсон Э.Оюунболд болон тав давж начин цолоо бататгасан Д.Цэрэнтогтох нарын даваа бүрийг хүчингүйд тооцож, барилдах эрхийг нь хоёр жилээр хасах шийдвэрт хүрсэн байна. Тавын даваанаас хойш Э.Оюунболдод унасан дөрвөн бөхөд нөхөж цол олгох, улсын арслан Ц.Содномдоржид чимэг нөхөж олгохоор шийджээ.

Гэвч Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооны шийдвэр эцсийнх биш, өчигдөр өргөн барьсан тэдний саналыг Ерөнхийлөгч эцэслэн шийдвэрлэнэ гэв.

Допинг илэрсэн бөхчүүдийн хувьд Э.Оюунболд B сорьцын шинжилгээг хүлээхгүй гэсэн бол Д.Цэрэнтогтохын В сорьцын шинжилгээ анхныхтайгаа адилхан гарсан байна. А болон В сорьцын шинжилгээний хариу зөрсөн тохиолдол огт гарч байгаагүй гэдгийг Улсын баяр наадмын зохион байгуулах хорооны дарга мэдэгдлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.21.105.12)
    Энэ бүхнийг монголд л үзэж харж сонсоно.Хамгийн муухай хүмүүс нь хөдөөнийхөн юм бна. Ёстой юм үзээгүй хувалзанд хазуулсан одууд бол хөдөөнийхөн.
    2019 оны 10 сарын 25 | Хариулах
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 19 цаг 21 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 19 цаг 28 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 19 цаг 39 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 20 цаг 49 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 21 цаг 3 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 21 цаг 35 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 21 цаг 45 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ
Top