Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгснийг өнөөдөр тус хорооны Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар хэлэлцжээ.
Хурлаас МҮОХ-ны ерөнхийлөгчийн ажлыг тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшигт түр хариуцуулах шийдвэрлэжээ. Мөн МҮОХ-ны ерөнхийлөгчийг сонгох сонгууль явуулахтай холбоотой ээлжит бус гишүүдийн хурал зарлан хуралдуулах асуудлыг Гүйцэтгэх зөвлөлөөр хэлэлцэн шийдвэрлэхээр болсон байна.
Д.Загдсүрэн нь МҮОХ-ны даргаар 2001 онд томилогдсоноос хойш 19 жил уг байгууллагыг удирдсан байна.
|
|