x

Шорвог цустай Монголчууд

ДАВС буюу НАТРИЙН ХЛОРИД

Хүн хүнсээрээ давс авч байх хэрэгтэй. Давсийг натрийн хлорид (NaCl) нэгдлээр хүнсэндээ хэрэглэдэг. Давсанд агуулагдах натри нь хүний биеийн бүтцийн гол элемент болдог. Натри нь эсийн гаднах шингэн болон цусны сийвэнд агуулагдах ба бие махбодид усны хуваарилалтанд оролцох үүрэгтэй. 70 кг масстай хүний биед 140 гр натри агуулагддаг ба хоногт 2 гр натри хүний биед шаардагддаг.

Хүнсний давс хэлбэрээр нь тооцвол 5 гр натрийн хлорид (NaCl) шаардлагатай. Хүний биед аливаа даавар, шимт бодис, эрдэс, витамин зэрэг нь ихдэх ч хэрэггүй дутах ч хэрэггүй тэнцвэртэй байж гэмээнэ бодисын солилцоо хэвийн явагддаг байгалийн тогтолцоотой. Иймд натри чухал үүрэгтэй ч гэлээ ихэдвэл хор болно. Харин Монголчууд бидний давсны хэрэглээ аль түвшинд байгаа бол?

СУУРЬ СУДАЛГАА

2011 онд ЭМЯ, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс “Хүн амын давсны хэрэглээ, бууруулах арга зам” суурь судалгаа хийж гүйцэтгэжээ. Энэхүү судалгааг Улаанбаатар хот, хөдөөгийн 4 аймгийн 25-64 насны 1040 хүнийг хамруулан хийж, монгол хүний давсны бодит хэрэглээ, давсны эх үүсвэр болж буй хүнс, хоолыг тогтоосон юм. Монголчуудын 83.2 хувь давс хэртрүүлэн хэрэглэдэг нь тогтоогдов.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан хоногт 5гр хоолны давс хэрэглэж байх гэсэн зөвлөмж хэмжээнээс 2.2 дахин их буюу Монголчууд дунджаар 11 гр давс хоногт хэрэглэж байна. Зүйрлэвэл хоолны жижиг 2 халбага давс болж байгаа юм. Тэгвэл энэхүү 2 халбага давсыг ямар хүнснээс авдаг талаар судлаад үзэхэд нийт давсны хэрэглээний 46.2 хувийг цайнаас, 33.5 хувийг хоолноос, 20.3 хувийг бусад хүнсний бүтээгдэхүүнээс авдаг байна. Судалгаагаар давс их хэрэглэдэг нь тодорхой боллоо. Тэгвэл өдөр тутам ийнхүү давсаа хэтрүүлэн хэрэглэх нь эрүүл мэндийн ямар эрсдэлд хүргэх вэ?

ДАВС ба ЭРҮҮЛ МЭНД

Давс хэтрүүлэн хэрэглэх нь үхэлд хүргэдэг гэдэгт та итгэх үү? Артерийн даралт ихсэлтийн улмаас хөгжиж буй орнуудад жилд дунджаар 7 сая хүн нас барж, энэ нь нийт цус харвалтын шалтгааны 51 хувь, зүрхэнд цус хомсрох өвчний 49 хувийг тус тус эзэлж байна. Давсны хэрэглээ Монголд 7.8-20.9 гр/хоног, Хятадад 7.4-16.9 гр/хоног байгаа нь Азийн орнуудаас хамгийн өндөртөө орж байна. Хүн амын давсны хэрэглээг хоногт 5 гр хүртэл багасгахад цус харвалтыг 24 хувь, зүрх судасны өвчнийг 18 хувиар тус тус бууруулах боломжтой. Ингэж чадвал бүийн хэмжээнд 600 мянган хүн, дэлхийн хэмжээнд 2.5 сая хүнийг цус харвалт, зүрхний шигдээсээс үүдэлтэй нас баралтаас сэргийлнэ хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага үзэж байна.

2016 оны байдлаар Монгол хүн амын нас баралтын 33.3 хувийг зүрх судасны тогтолцооны өвчлөл бүртгэгдсэн нь нас баралтын тэргүүлэх 5 шалтгааны эхний байранд бичигдэж. Эндээс дүгнэхэд бид давсны хэрэглээгээ бууруулвал цаг бус нас баралтаа бууруулах боломжтой. Финлянд улсын жишээг сонирхуулья. Тус улсын засгийн газраас явуулсан кампанит ажлын үр дүнд хүн амын давсны хэрэглээ 18 гр байсан нь 14 гр болж, хүн амын дунд артерийн даралт болон цус харвалтаас үүдсэн нас баралтын тохиолдол 80 хувиар буурсан байна.

БУУРУУЛАХ АРГА ЗАМ

Хэмжээгээ багасга.

Дээр өгүүлсэн судалгааны дүнгээс харахад давсны хэрэглээнийхээ 46.2 хувийг цайнаас, 33.5 хувийг хоолноос авч байна гэдэг нь тодорхой болсон. Тэгвэл энэ дүнг нэмээд үзвэл 79.7 хувь болж байна. Эндээс харахад давс хэтрүүлэн хэрэглэх нь бидний дадалтай шууд хамааралтай болж байна. Цай, хоолондоо бид л өөрсдөө давсаа хийдэг шүү дээ. Тэгвэл 2 халбага давс хийдэг байсан бол тэрийгээ 1 халбага болгож яагаад болохгүй гэж. Хэрвээ та 2 халбыг 1 халбага болгон өөрчилснөөр хайртай дотны хүмүүсээ артерийн даралт, тархинд цус харвах, зүрхний шигдээс эмгэгээр цаг бусаар нас барахаас хамгаалж чадна. Таны үйлдэл таныг гэр бүлийнхэнтэй чинь урт удаан амьдруулна гэдгийг санаж дадалаа өөрчлөхийг хичээнгүйлэн хүсье.

Давсны төрлөө өөрчил.

Монгол нэрээр шошголсон нунтаг цагаан давс аль улсад ямар үйлдвэрт үйлдвэрлэснийг нь тогтоод нэг угшихад гэмгүй гэдгийг хэлье. Дэлхий нийтээрээ химийн гаралтай хүнснээс татгалзаж байгаа энэ цаг үед Монголчууд бид яагаад химийн үйлдвэрт үйлдвэрлэсэн цагаан давс хэрэглэх ёстой гэж? Монголчууд бид дэлхийд олдохгүй байгалийн гаралтай Жамц давстай ард түмэн шүү дээ. Одоогоос 400 сая жилийн өмнө эртний нууруудад үүссэн давсан уултай ард түмэн гэдгээ сана. Увс, Говь-Алтай, Ховд зэрэг баруун аймгуудад жамц давс элбэг. Тэр дундаа Увс аймагт давсан уул бий.

Нутгийн ард түмэн эртнээс энэхүү давсан уулаа шүтэн Шүдэн уул хэмээн нэрийдэж давсаа эндээс хэрэглэж ирсэн уламжлалтай. Жамц давсны найрлагадаа натрийн хлорид (NaCl) агуулахаас гадна олон төрлийн эрдсийг нэгтгэсэн байдаг нь эрүүл мэндийн тустай. Магне агуулсан байдаг учир хоол, ундыг гашууруулдаггүй зөөлөн амтлаг болгодог, Калци агуулсан учир яс, Кали агуулсан учир булчингийн үйл ажиллагаа, Иод агуулсан учир бамбай булчирхайн үйл ажиллагаанд тустай билээ. Иймд химийн гаралтай давс бус байгалийн гаралтай дэлхийд олдошгүй жамц давсаа хэрэглэж заншаарай. Байгаль эх биднийг хордуулахгүй. Харин тун хэмжээгээ тохируул.

Далд давсны хэрэглээг сана

Цай, хоолонд хийх давсаа бид өөрсдөөс хамааралтай бууруулж болно. Харин биднээс хамааралгүй үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсэнд давс агуулагддагыг санах хэрэгтэй. Үүнийг далд давсны хэрэглээ гэж нэрлэдэг. 100 гр-даа 0.6 гр-аас их давс (натрийн хлорид) агуулсан хүнсний бүтээгдэхүүнийг давс ихтэй хүнс гэж ангилдаг. Монголчуудын өргөн хэрэглээний зарим хүнсний бүтээгдэхүүний 100 гр дахь давсны агууламжийг танилцуулья.

Төрөл бүрийн талх 100 гр-даа 1.09 гр давс, хагас утлагат хиам 2.01 гр давс, элэгний нухаш 1.45 гр давс, давсалсан адууны мах (каз) 2.17 гр давс, далайн байцаа 2.4 гр давс, алаг салат 1.6 гр давс, төрөл бүрийн цуу 19.26 гр давс, кетчуп 2.6 гр давс, чипс 2.37 гр давс тус тус агуулдаг болохыг “Хүн амын давсны хэрэглээ, бууруулах арга зам” судалгаагаар тогтоосон байна. Эдгээр хүнсний бүтээгдэхүүнүүд бүгд давс ихтэй хүнсний ангилалд багтаж байгааг анзаарсан бизээ. Иймд далд давс ихээр авдаг эдгээр хүнсийг зохистой хэрэглээрэй.

ЦАЙНЫ СОЁЛ, УЛАМЖЛАЛ

Монголчууд цайны соёл, уламжлалтай өндөртэй ард түмэн. Азийн ихэнх орнууд мэндлэхдээ хоолоо идсэн хэмээн хоорондоо мэнд мэддэг бол Монголчууд цайгаа уусан уу хэмээн мэндэлдэг уламжлалтай. Монголчууд бидний уламжлан ирсэн цай дотроо маш олон янз билээ. хар цай, сүүтэй цай, хийцтэй цай, борцтой цай гээд маш олон төрөлтэй. Тиймдээ ч бид цайгаагаа шим тэжээлээ авч иржээ. Нийтийн хоолны газруудаа ихэвчлэн “цайны газар” гэж нэрлэж ирсэн энэхүү уламжлалаас үүдэлтэй. Цайндаа олон төрлийн орц найрлага хэрэглэх нь давсны хэрэглээг бууруулах нэг үндэс билээ.

Монголчууд цайны орц найрлагадаа сулийн гурил, хужир, будаа, арвайн гурил, шар тос, сүүл, борц зэргээр амт оруулдаг учир жамц давс амт оруулах төдий бага хэмжээгээр хийж иржээ. Говьд ургадаг сулийг дээр үеэс амуу тарианы төрөлд тооцож хүнс тэжээлдээ хэрэглэж иржээ. Сулийн гурил нь тэжээллэг чанар сайтай учир хөхүүл эхэд сүү оруулах, нойргүйдэл, мэдрэлийн ядаргаа зэрэгт тамир тэтгэх зэрэг үйлдэлтэй.

Цайны хужир нь шүлтэг чанартай тул буруу хоололт, хорт зуршил зэргээс биед үүссэн хүчиллэг орчныг саармагжуулж эсийн хэт задралаас хамгаалах үйлдэлтэй учир монголчууд цайндаа хийж хэрэглэж заншжээ. Цайны хужир нь цайн өтгөн сайхан аагтай болгодог. Иймд уламжлалт цайны жороо судлан хэрэглээндээ нэвтрүүлэх нь эрүүл мэндэд сайнаас гадна давсны хэрэглээгээ бууруулах нэг нөхцөл бүрдэх билээ.

Монос Хүнс компани уламжлалт цайны орц найрлага, арга технологиор хэрэглэхэд хялбар өег хийцтэй цайг үйлдэврлэж худалдаанд гаргажээ. Өег цай нь найрлагадаа Говь-Алтайн сулийн гурил, болсон шар будаа, Ховдын халтар арвайн гурил, Цайдам нуурын цэвэршүүлсэн хужир, Шүдэн уулын Жамц давс, хар цайны ургамлын ханд зэргийг агуулсан органик бүтээгдэхүүн болжээ. Энэхүү цайнд агуулагдах 12 гр бүхий 1 ширхэг савладтанд 0.0006 гр жамц давс оржээ. 100 гр дахь хэмжээгээр тооцвол 0.005 гр жамц давс агуулж байгаа нь давс багатай ангилалдаа орж байгаа нь сайшаалтай. 

 

Эрүүл мэндэд тустай давсаа хэрэглээндээ нэвтрүүлж, давсныхаа хэрэглээг бууруулах нь та болоод таны гэр бүлийг урт наслуулах эрүүл мэндийн чухал дадал юм шүү. Эрүүл энхийг хүсье.

Хүндэтгэсэн: Цахим Эмч

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 22 цаг 22 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top