Монголын Улсын 2020 оны төсвийн төслийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өчигдөр танилцуулсан билээ. Уг төсөлд тусгаснаар боловсролын салбарт нэг удаагийн шинж чанартай хэрэгжүүлэх арга хэмжээнд 29.6 тэрбум төгрөг төсөвлөжээ.
Үүнд: Япон улсын нийслэл Токио хотноо ирэх онд болох "Токио-2020" олимпын наадамд оролцох үндэсний шигшээ баг, тамирчдын зардалд зориулж 20 тэрбум төгрөг тусгасан байна. Мөн 2020 онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Хүүхдийн спортын наадмыг зохион байгуулахад 9.6 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.